Майк Помпео ирэх долоо хоногт Энэтхэгт айлчилна

Автор | Zindaa.mn
2020 оны 10 сарын 22

АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Майк Помпео болон Батлан хамгаалахын сайд Марк Эспер нар ирэх долоо хоногт Энэтхэг улсад айлчлах гэж байна.

Айлчлалын үеэр хоёр улсын батлан хамгаалах, худалдааны салбарт хамтын ажиллагаагаа өргөжүүлэх асуудлыг хэлэлцэх аж.

Айлчлалын явцад Энэтхэгийн батлан хамгаалахын сайд Ражнат Сингх, Гадаад харилцааны сайд Жаишанкар нартай хоёр талт уулзалт хийхээр төлөвлөжээ.

Халдварын дэгдэлт өндөр байгаа улсуудын нэг болох Энэтхэг улсад айлчлах Майк Помпео нарыг айлчлал эхлэхээс өмнө болон дараа нь хоёр удаа шинжилгээ авахаар болсон байна.


Эх сурвалж: Reuters

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top