АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Майк Помпео Ираны асуудлаар хэлэлцээр хийхээр Саудын Арабд очжээ. “Ассошейтэд пресс” агентлагийн мэдээлснээр тэрбээр Саудын Арабд Ираны хямралыг хэлэлцэхээр очсон байна. АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга саяхан Иранд үзүүлэх эдийн засгийн шахалтаа чангатгана гэж байжээ.
АНУ, Ираны харилцаа сүүлийн үед хурцадмал байдалд байгаа билээ. Ираны дээд удирдагч Аятолла Аль Хаменигийн шууд удирдлагад байдаг Хувьсгалт Гвардынхан энэ сарын 20-нд АНУ-ын дроныг агаарын хилд нь нэвтэрсэн гэж буудаж унагаснаас болж зэвсэгт мөргөлдөөн дэгдэж ч болзошгүй байгааг шинжээч нар хэлж буй.
Сэтгэгдэл ( 0 )