Туул, Сэлбийн эрэг дагуух хог хаягдлыг 10000 хүн цэвэрлэнэ

2019 оны 05 сарын 16

Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, “Хүрээ морьтон” ХХК хамтран, Туул, Сэлбэ голын ай сав газрын хог хаягдлыг цэвэрлэх ажлыг тавдугаар сарын 25-ны өдөр зохион байгуулна. Цэвэрлэгээнд төрийн болон төрийн бус байгууллага, Монголын оюутны холбоо, аж ахуйн нэгж байгууллагын оролцоотой нийт 30 гаруй байгууллагын 10 000 гаруй хүн оролцох гэж байгаа тухай /2019.05.15/ мэдээлэл хийлээ.

Нээлтийн үйл ажиллагаа SKY их дэлгүүрийн урд талбайд (Сэлбэ гол дагуух цэвэрлэх бүлэг) болон Баянзүрхийн гүүрний зүүн талд (Туул гол дагуух цэвэрлэх бүлэг) зохион байгуулагдах  бөгөөд нийт дөрвөн хэсэгт хуваагдан цэвэрлэгээг хийнэ. Нэгдүгээр хэсэг Гачуурт тосгоноос Баянзүрхийн гүүр хүртэл (Голын урд, хойд эргийн дагуу), хоёрдугаар хэсэг Баянзүрхийн гүүрнээс Маршалын гүүр хүртэл (Голын урд, хойд эргийн дагуу), гуравдугаар хэсэг долоон буудлаас 100 айлын гүүр хүртэл (Голын урд, хойд эргийн дагуу), дөрөвдүгээр хэсэг Долоон буудлын эцсээс “Баянмонгол” хорооллын хойд талын нүхэн гарц хүртэл нийт 1156.6 га буюу 30 км газрыг хамруулан цэвэрлэх аж.

Цаашид Туул, Сэлбэ голын эрэг дагуу 10 хүн тогтмол цэвэрлэгээ хийж байх санаачилгыг “Хүрээ морьтон” ХХК гаргаж, өөрсдийн хөрөнгөөр санхүүжүүлэхээр шийдвэрлэснээ энэ үеэр  мэдэгдсэн юм. Цэвэрлэгээнээс гарсан хог хаягдлыг Хан-Уул, Баянзүрх дүүргийн ТҮК-ууд тээж зөөвөрлөнө.


 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top