Д.Сарангэрэл: Сүмбэр суманд сүрьеэгийн өвчлөлийн 6 тохиолдол илэрсэн

Автор | Zindaa.mn
2019 оны 05 сарын 16

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Засгийн газраас өргөн мэдүүлсэн Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2020 онд хөгжүүлэх үндсэн чиглэл батлах тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэж байна.

Хэлэлцүүлгийн үеэр Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл 2020 оны үндсэн чиглэлд эрүүл мэндийн салбарын үйл ажиллагаа хэрхэн тусгагдсан талаар мэдээлэл өглөө. Сайд “Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс ерөнхий боловсролын бүх сургуулиудад сүрьеэгийн урьдчилан сэргийлэх үзлэг хийж байгаа. Үүний үр дүнд сүүлийн үед үүсээд байгаа сүрьеэгийн мэдээллүүд гарч байгаа. Нийслэлийн 15 дугаар сургуульд 38 өвчлөлийн тохиолдол, 200 гаруй халдвар авсан тохиолдлыг илрүүлсэн. Өнөө өглөө гэхэд Төв аймгийн Сүмбэр суманд сүрьеэгийн өвчлөлийн 6 шинэ тохиолдол, халдвар авсан 200 гаруй хүн дахиад бүртгэгдэж байна. Бид үнэнтэй нүүр тулах хэрэгтэй. Намайг шүүмжлэх байх. Гэхдээ эрт илрүүлэх хэрэгтэй. Эрүүл мэндийн яамны бодлого 2020 онд урьдчилсан сэргийлэх үзлэгт чиглэж ажиллана. 2020 онд 21 аймгийг амбулаторийн бүрэн тоноглосон автомшинаар хангахаар ажиллаж байна. Мөн хүүхдийн шүдний эрүүл мэндэд чиглэсэн ажилд төсөв суулгасан. Урьдчилан сэргийлэх үзлэгээр өнөөдөр хавдрын илрүүлэг нэмэгдсэн. Улсын хэмжээнд 52 мянган хүнд хорт хавдрын илэрч, дараагийн шатны эмчилгээгээ хийлгээд явж байна. Энэ бол урьдчилан сэргийлэх үзлэгийн үр дүн. Энэ мэтчилэн өвчнийг бага дээр нь илрүүлж, эмчлэх үүднээс 10-аад үйл ажиллагааг санхүүжилтын хамт үндсэн чиглэлд суулгасан. Нярайн эндэгдэлд дутуу нярайн эндэгдэл зонхилох хэсгийг эзэлдэг. Энэ чиглэлээр 2020 онд хөрөнгийг суулгаж өгсөн. Хамгийн гол анхаарч байгаа зүйл бол томуу, томуу төсөвт өвчний вакциний хөрөнгийг үндсэн чиглэлд суулгасан. Ингэснээр аливаа эрсдэлээс сэргийлж чадна” хэмээн танилцууллаа.

Чуулганы хуралдаан үргэлжилж байна.

Сэтгэгдэл ( 9 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Ёооох(122.201.24.253) 2019 оны 05 сарын 16

Тэнэг хүний дуугай нь сүртэй гэдэг юмсан. Мэдэхгүй тэнэг дуугай нь дээр юмсан.

0  |  0
иргэн(103.212.116.218) 2019 оны 05 сарын 16

Энэ сэтгүүлч дуугарах бүрдээ буруу яриад байхын мэргэжлийн хүн байдаггүй юм уу.

0  |  0
зочин(67.180.129.0) 2019 оны 05 сарын 16

Нэг ангид 50, 60 хүүхэд суулгачихаад, өвөлжин ханиад, ус цэрэндээ холилдож байхад эрүүл иргэн болж өсөх үү. элдвийн ордон мордон барьж байхаар сургууль цэцэрлэгээ бариачээ.

0  |  0
irgen(202.126.89.65) 2019 оны 05 сарын 16

uy blood bnaa. nogoo shinjilgee, ervvl mendiin vzleg, dvgnelt haaryyr yabaad bna.cyrgyyli, tsetserlegt haldbart obchtei barsh ajillaj bgaa gecen chin uy gecen vg be.Hen hariytsah un be Caidaa. !!!!! Medeh chadah hvnd ni ajliig ni og.ervvl caryyl vr hvvhdvvdiig nacni obchtei bolgoj . ylmaar vndecteng conooh auyl bolj bgaag ene emegtei er oilgoj bna yy. ene bol erdiin neg haniad bish shvv. Ylv oron chin , vndecten bu eceh acyydal shvv

0  |  0
Itgel (59.153.115.62) 2019 оны 05 сарын 16

Mungu zavshihiin tuld yahaasch butsahgyi avgsi gesen yagaav joliohciig darga bogoson emee shyy dee .Hyrelsuhk ee shudraga baildaa 2020 onii songyyliin mungu bosgoh daalgavartai tomilogdson geed baina

0  |  0
zochin(202.21.109.79) 2019 оны 05 сарын 16

ene khuniig mash hurdan khooj yavuulah kheregtei uul setguulch khun medee taraadag ene khun medehgui baij em -iin said bolj khaldvart ovchin taraaj baina. mongoliin ireeduig khorloj b.na uter turgen khooj yavuulaad khariutslaga tootsoh kheregtei

0  |  0
зочин(66.181.181.69) 2019 оны 05 сарын 16

Сургуулийн зуны амралт эхлэхээс өмнө сурагчдыг нийтэд нь шинжилгээнд хамруулах шаардлагатай. Эмнэлэг, ариуэ цэврийн нөхцөлд.

0  |  0
Top