Улсын Онцгой комисс яг одоо Төрийн ордонд хуралдаж байна.
Хуралдааны үеэр Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл цаг үеийн нөхцөл байдлын талаар мэдээлэл өгсөн юм.
Тэрбээр “Засгийн газар коронавирусийн халдварын асуудалд онцгой анхаарч ээлжит болон ээлжит бус хурал зарлан зохих шийдвэрүүдийг гаргаж байгаа. Засгийн газраас коронавирусээс урьдчилан сэргийлэх, хэрэв тархсан тохиолд авч ажиллах арга хэмжээний хөрөнгийг шийдвэрлэсэн. Бид гурван удаа эрсдэлийн үнэлгээ хийсэн. Хамгийн сүүлийн эрсдэлийн үнэлгээгээр өндөр эрсдэлтэй орон болсон. БНХАУ-ын 31 мужид коронавирус илэрсэн. Анхны коронавирус оношлох оношлуурыг бид Япон Улсад суугаа Элчин сайдын яамаараа дамжуулан маш шуурхай авсан. Дахиад ДЭМБ-аар дамжуулан 2000-3000 оношлуур, мөн БНХАУ-аас оношлуур авахаар ажиллаж байна. Тиймээс шинэ коронавирусийн оношилгооны тоног төхөөрөмжөөр хангагдаж чадна гэж үзэж байгаа. Монгол Улс ДЭМБ-тай нягт хамтран ажиллаж байгаа.
Өнөөдрийн хувьд үүсээд байгаа асуудал бол маск. Маскийн хангамжийг ЭМЯ хийдэггүй. 1990 оноос хойш хувийн хэвшилд очсон. Гэхдээ бид хувийн хэвшлүүдтэй хамтарч ажиллаж байна. Маск үйлдвэрлэдэг Монгол Улсын цорын ганц үйлдвэр маань БНХАУ-аас түүхий эдээ авдаг. Харин түүхий эд нийлүүлэгч байгууллага нь коронавирусийн голомтод байгаа учраас байдал хүндрэлтэй болсон. Гэхдээ өнөөдөр Монгол Улсын маскийн хангамж дууссан гэвэл учир дутагдалтай. ДЭМБ-тай энэ чиглэлээр хамтарч ажиллана. Бид эм тариа, эмч мэргэжилтнүүдийн хувийн хамгаалах хэрэгслийн хангамжийн талаар хүсэлт тавих гэж байгаа. Мөн ОХУ, БНСУ-д хандсан. Эдгээр улсуудад маскийн нөөц багасаж байгаа. Энэ үеэр Монгол Улсад дотоод нөөц боломжоо ашиглан маск хийх ажил өрнөж байгаа.
Хэрэв коронавирусийн шинэ халдвар тархсан нөхцөлд эмнэлгийн тусламж үйлчилгээний боломжийг танилцуулъя. Өнөөдрийн байдлаар Монгол Улсад 15134 эмнэлгийн ор байна. Үүнээс 2195 орыг шууд коронавирусийн халдварын үед ашиглах боломжтой. Эрүүл мэндийн байгууллагууд бэлэн байдалд байна. Мөн ДЭМБ-тай хамтран сургалтуудыг хийж байгаа. Халдварын үед ашиглах эм, эмнэлгийн 2586 тоног төхөөрөмж байна. Эдгээр нь коронавирусийн шинэ халдвар дэгдвэл хангалттай биш гэж үзэж байгаа. Гадаадын туршлагаас харахад Ухань мужаас ард иргэдээ авчрахдаа шууд халдвартын эмнэлэгтээ байршуулахгүй байна. Тиймээс бид энэ туршлагаас санаа авч тусгай объект олохоор ажиллаж байна.
Бидэнд өнөөдөр огт байхгүй байгаа зүйл бол коронавирусийн халдвар илэрсэн тохиолдолд эрүүл мэндийн байгууллагын ажилтнуудаа хамгаалах хэрэгсэл. Одоо бидэнд 100 хүн 10 хоног хэрэглэх нэг удаагийн хэрэгсэл байгаа. Энгийн хүнд 10 хоног хэрэглэх бээлий, малгай, усны гутал байна. Нөөц байхгүй. Зайлшгүй яаралтай нөөц бүрдүүлэх шаардлага бий. Шаардлага хангасан амны хаалт, нүдний шил, нүүрний хаалттай малгай, комбинезон, цогцос хадгалах уут зэрэг хамгаалах хэрэгслийн нөөц алга. Миний хэлснийг мушгих хэрэггүй. Огт хамгаалах хэрэгсэлгүй гэсэн үг биш. Чухамдаа сүүлийн үеийн хамгаалах хэрэгслүүдийг зайлшгүй бүрдүүлэх шаардлагатай. Эрүүл мэндийн яам олон улсын байгууллагуудад хандан хамгаалах хэрэгслийн дэмжлэг хүсэхээр болж байгаа.
БНХАУ хилээ нээсэн. Хилийн гадна байгаа монголчууд хэдэн мянгаараа орж ирж байгаа учраас хяналтыг нэмэгдүүлэх, бүртгэлжүүлэх, сэжигтэй тохиолдлыг тусгаарлах чиглэлд үйл ажиллагаагаа эрчимжүүлэх шаардлага байгаа. Гэхдээ бид эрч хүчээ огтхон ч саармагжуулж болохгүй” хэмээн мэдээлэл өглөө.
Сэтгэгдэл ( 3 )
ene gechiig halaachee ymar ch emleg.n bolovsrol gui hun ene uvchnuur Mgl hun uhvel ene avgaig.s amia neheeree de Mglch.da ... ymar ch emleg.n medleg bolovsrol gui hun ene alband ajilj bna gedeg saidaa ayul SHU... ene avgai g harah toolond umnuus n icheh ee uhamsar.ra zaluu hund suudla uguusudu
урьдчилан сэргийлэх арга чинь хөл хорио шүү дээ. зүү барьж үзээгүй сайд тэрийг мэдэж байгаа юм уу даа
Халдвар нэгэнт ороод ирвэл унэхээр хэцуу болно Урьдчилан сэргиийлэх гол арга хол хорио гэж байна Хятадаас орж ирж байгаа ялангуяа Узаниас ирмэн хумуусийг карантилах естой юмм Ятжрийг хийхгуй байна