Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэлийг сүрьеэ өвчин тараасан мэт илтэд түүн рүү чиглэсэн дайралтууд ирж байгаа нь өнөөх л дорой улс төрийн акц. Сөрөг хүчин гэхээр сөрж байх учиртай хэмээн тэнэгдүүхэн ойлголттой АН-ынхан хүүхэд багачуудын өвчин зовлонгоор ийнхүү улс төр хийж байгаа нь харамсалтай. Тодотговол, Ерөнхий боловсролын сургуулийн сурагчид хэдэн зуугаараа сүрьеэ өвчнөөр өвдсөн нь Эрүүл мэндийн сайдын буруу юм байх. Ийм ойлголтыг нийгэмд төрүүлж улс төрийн оноо авах акц хийж буй нь Ардчилсан нам өөрсдийгөө дэндүү арчаагүй харагдуулж байна. Улс төрийн хүчин улс төр хийж болно, гэхдээ Монгол Улсынхаа ирээдүй болсон хүүхэд багачуудын өвчин зовлонгоор улс төр хийнэ гэдэг байж боломгүй санагдана. Харин сүрьеэгийн халдвар авсан гэх хүүхдүүдэд бүрэн хэмжээний эмнэлгийн тусламж үзүүлээд улстөржиж байгаа бол өөр хэрэг. Тэднийг сүрьеэ өвчнөөс хамгаалах арга хэмжээ авч байсан бол бүр ч өөр хэрэг. Гэхдээ яахав, “Идсэн эрүү хувхайрч идүүлсэн бут ургадаг” гэдэг дээ. Тиймээс энэ их дайралт, давшилтад шантрахгүй, харин ч хүчтэй тэмцэх үүрэг Д.Сарангэрэл сайдад тулгарч байгааг мэдэж байгаа биз ээ.
Сүрьеэг ЭМ-ын сайд Д.Сарангэрэл тараагаад Дэд сайд асан Ж.Амарсанаа тэмцээд байгаа юм биш. Магадгүй эмэнд дасалтай, удаан тархацтай энэ өвчин Ж.Амарсанааг Эрүүл мэндийн дэд сайдаар ажиллаж байхад эхэлсэн ч юм билүү, хэн мэдлээ. Шалихгүй улс төрийн төлөөс болгож салбарыг бүхэлд нь унагах гэсэн атгаг санааны үр могойг төрүүлэх гэж байна. Сүрьеэгийн халдвар авсан хүмүүсийн ихэнх нь амьдралынхаа туршид сүрьеэгийн халдварыг хадгалсаар явдаг бөгөөд 10 хувь нь өвчилдөг гэсэн судалгаа бий. Үүгээрээ Д.Сарангэрэл сайдыг зөвтгөж өмөөрөх гэсэнгүй. Цаг нартай уралдан хүүхдүүдийн эрүүл мэндийн төлөө санаа зовниж байхад нь цурам шиг халуун үгсийг түймэр мэт дэгдээж байгаа тул өөрийн эрхгүй өмөөрөх сэтгэл төрсөн юм. Ерөнхий боловсролын сургуулиудад тандалт судалгааг хийх чиглэлийг сайд өгч үүний дүнд сүрьеэгийн өвчлөл ил болсноос АН-ын Эрүүл мэндийн бодлогын зөвлөх Ж.Амарсанаагийн сайнд ил болгоод одоо “огцор” гэж орилоод байгаа ч юм биш. Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл “Эрүүл мэндийн яамны дэргэдэх Мэргэжлийн зөвлөл үндэсний хэмжээнд хийсэн сүрьеэгийн тархалтын анхны судалгаанд үндэслэн урьдчилан сэргийлэх үзлэг явуулж байна. Үүний үр дүнд сүрьеэгийн халдвар өвчлөлийг эрт илрүүлэн эмчилж байна. Хэрэв энэ үзлэгийг цаг алдалгүй зохион байгуулаагүй бол сургуулийн сурагчдын эрүүл мэндэд ямар эрсдэл учрах байсныг төсөөлөхөд ч бэрх. 1990 оноос хойш дахин сэргэсэн халдварт сүрьеэ өвчин дэлхий нийтийн асуудал болсон учраас 2017 онд сүрьеэгийн асуудлаар Москва хотод Эрүүл мэндийн сайд нарын их хурал, 2018 онд НҮБ-ын Ерөнхий Ассамбели түүхэндээ анх удаа сүрьеэгийн асуудлыг тусгайлан авч хэлэлцсэн. ДЭМБ-ын мэдээллээр дэлхий дээр жилд 10.4 сая хүн сүрьеэгээр өвдөж, 1.8 сая хүн нас барж байна. Үүний 45 хувь нь Энэтхэг, Орос, Хятад улсад бүртгэгдсэн байна.
Монгол Улсын Засгийн газар ч энэ асуудалд анхаарал хандуулж, халдварт өвчинтэй тэмцэх үндэсний хөтөлбөр баталсны дотор сүрьеэгийн талаар авах арга хэмжээг онцгойлон тусгасан байдаг. 2018 оны аравдугаар сарын 1-нээс эхлэн ЭМД-ын сангаас санхүүжүүлэн орон даяар анх удаа 18-34, 35-45, 46-64, 65-аас дээш насныханд дөрвөн багцаар урьдчилан сэргийлэх үзлэг хийж байна. Энэ үзлэгт сүрьеэгийн тохиолдол түлхүү бүртгэгдэж байгаа 18-34 насны иргэдийг хамруулж байгаа бол ЕБС-уудын хувьд сүрьеэгийн урьдчилан сэргийлэх үзлэгийг газар дээр нь очиж хийж байна” гэдгийг өмнө нь хэлчихсэн. Улс төрийн шоу бол шоу л байдаг. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын тооцооллоор 2017 онд дэлхий дахинаа 10 сая хүн сүрьеэгээр өвчилж 1.6 сая хүн сүрьеэгийн улмаас нас барсан судалгааг харж байлаа. Уг өвчний өвчлөл, нас баралтын 95 хувь нь бага, дунд орлоготой орнуудад бүртгэгддэг хийгээд дэлхий дахинд эмэнд тэсвэртэй сүрьеэгийн тохиолдол жил бүр нэмэгдэж байгаа тул салбар яам үүнд онцгойлон анхаарч тандалт судалгааг хийж, өнөөдөр бид шуугих сэдэвтэй болж байгаа гэдгийг дахин онцолъё.
Монгол Улсын хэмжээнд жил бүр 4000 орчим сүрьеэгийн шинэ тохиолдол бүртгэгддэг бөгөөд үүний 10 орчим хувь нь 0-15 насны хүүхэд байна. Монголын ирээдүй болсон бяцхан үрсээ хайрлахгүй Эрүүл мэндийн яам, салбарын сайд байна гэж яаж бодоов. Манай орны хүн амын дунд хийсэн тархалтын судалгаагаар сүрьеэгийн тархалт ДЭМБ-ын тооцооллоос гурав дахин их байгаа нь гарсан. Сүрьеэгийн өвчлөлд нөлөөлөх хүчин зүйлд ядуурал, тамхидалт, дотоод орчны агаарын бохирдол, ХДХВ-ийн халдвар, чихрийн шижин өвчин ордог байна. Тиймээс Монгол Улсын Засгийн газрын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөр, “Халдварт өвчнөөс сэргийлэх, хянах” үндэсний хөтөлбөрт сүрьеэгийн өвчлөлийг бууруулах, хянах сэргийлэх арга хэмжээг тусган хэрэгжүүлж байгаа юм. Өнгөрөгч онд Д.Сарангэрэл сайд тэргүүтэй, УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны гишүүд ХӨСҮТ-д ажиллаж сүрьеэгийн эмнэлгийн өргөтгөлийн асуудлыг ярилцаж анхаарах ёстойг тухайн үеийн Байнгын хорооны дарга Ё.Баатарбилэг сануулж байсан. 2018 оны арваннэгдүгээр сард “Сүрьеэ өвчнийг устгах” Улаанбаатарыг тунхагийг батлан гаргаж байв. Засгийн газрын хуралдаанаар сүрьеэ өвчний эмчилгээ, эрүүл мэндийн тусламж үйлчилгээний талаар хоёр ч удаа хэлэлцэж, энэ оны төсөвт 3.4 тэрбум төгрөгийг суулгаж сүрьеэгийн үзлэг илрүүлгэд зарцуулахаар тусгаж өгсөн.
Сүрьеэгийн асуудлыг Зам тээврийн хөгжлийн сайд эсвэл Батлан хамгаалахын сайд оруулж ирж Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлдэг гэж бодоо юу. Эрүүл мэндийн сайд л танилцуулж, Засгийн газраас дэмжлэг авна. Би ийм юм хийж байна, одоо тэгнэ хэмээн таарсан болгондоо шоу болгон ярьж явдаггүйгээрээ Д.Сарангэрэл сайдын буруу байж болох юм. “Дуутай тэнгэр хургүй” гэдэгчлэн хэвлэлийн өмнө өөрийгөө хийж байгаа ажлаа тунхаглалгүй чимээгүй ажиллах хүсэл нь өөрийг нь хэвлэлийн бай болгож байгааг үгүйсгэх аргагүй.
Түүнийг мэргэжлийн бус хүн гэж баалдаг. Тэр сэтгүүлч мэргэжилтэй нь үнэн. Сайд хүн эмчилдэггүй, бодлого зангидах, хэрэгжүүлэлтийг хангах холбон тоглогч. Холбон тоглогчийн үүргийг сэтгүүлч хүн л хамгийн сайн хийж чадна. Сэтгүүлчид нийгэмд шүгэл үлээдэг, эхлүүлсэн ажлынхаа араас үргэлж явж үр дүнг нь үзэж санаа нь амардаг хүмүүс. Тиймээс Д.Сарангэрэлийг баалахаасаа илүү Ж.Амарсанаа үнэхээр эрүүл мэндийн салбарт чин сэтгэлээсээ ханддаг, бодлого, төлөвлөгөө байгаа бол саналаа хэл. Монгол Улсын иргэдийн эрүүл мэндэд МАН, АН гэж байх ёсгүй. Сүрьеэ өвчин нам харгалзалгүй өвчлүүлдэг. Тиймээс сүрьеэтэй тэмцье гэж байгаа бол аль нэг нам гэж далийж байхаар хамтдаа сайхан тэмц л дээ. Түүнээс биш Д.Сарангэрэлээр овоглогдсон сүрьеэ өвчин гэж юу байхав. Энэ салбарт хийгдэж буй бусад “Эрүүл шүд эрүүл хүүхэд”, “Элэг бүтэн Монгол”-оос эхлээд сайшааж болох үр дүн гарсан гэрэл гэгээтэй хөтөлбөрүүдийг нь тултал нь дэмжээд өг. Улс төрд харлуулах тактик хэрэглэж оноо авдаг үе өнгөрсөн. Нийгэм нэг үеэ бодоход өөрчлөгдөж байна. Тиймээс нам харгалзахгүй нэгнээ дэмжиж улс төрд барьцаа ахиулах шинэ боломж нээгдсэн гэдгийг анзаарч харах хэрэгтэй байна шүү.
Эх сурвалж: Өглөөний сонин
Сэтгэгдэл ( 26 )
Амарсанаа говьалтайн Баянуул сумых учир угаасаа хүн муутай хүний ул шагайсан өөдгүй новш Өөрөө дэд сайд хийж байхдаа юү хийж байваа Транс тос гэж баахан үймүүлчихээд одоо таг чиг болсон
ee Enhbold setguulch mini ugluunii sonin mini iim doligonoson yum bichihdee icheesei.
ee Enhbold setguulch mini ugluunii sonin mini iim doligonoson yum bichihdee icheesei.
ee Enhbold setguulch mini ugluunii sonin mini iim doligonoson yum bichihdee icheesei.
ee Enhbold setguulch mini ugluunii sonin mini iim doligonoson yum bichihdee icheesei.
ee Enhbold setguulch mini ugluunii sonin mini iim doligonoson yum bichihdee icheesei.
Ene awgai eruul mendiin salbarig samarch baigaa ni unen shuu
Ene awgai eruul mendiin salbarig samarch baigaa ni unen shuu
Чухамдаа ганц Сарангэрэл энэ өвчинд нөлөө бага би насаараа ЭМ-ын салбарт ажилласан нэгэн ард түмний амьдрал барзгар байгаагийн илрэл сүрьеэ халдвар авсан ч амин дэм хоол хүнсний хангалттай үед өвдөхгүй байх боломж хүнд байдаг
Dultraa setguulch avgai zugeer l saidiinhaa suudliig huleelgeed uguutuh, bitgii chadahgui baij zuuraldaad bai
Mash zuv bichsen bna. Amarsanaa uuruu ded said bsn hun, deer ni mergejliin geed bgaa murtluu iim yum yarij humuusiig turhirch bdgaa bolivol taarna. Sarangerel said mash olon asuudliig shiidej bgaa hun shu. Salbariinhan saidaa demjij baigaa.
сайтууд бол хов базаж. чавганцуудын тулга тойрсон хэрүүл уруулыг цацаж бдг солиотууд. хулгайчууд луйварчид .урвагчид ох орон газар нутгаа гаргуунд ни гаргачихсан төр зайдагнасан хүн сүгнүүдийн талаар дуугардаг бил үү та нар
сайтууд бол хов базаж. чавганцуудын тулга тойрсон хэрүүл уруулыг цацаж бдг солиотууд. хулгайчууд луйварчид .урвагчид ох орон газар нутгаа гаргуунд ни гаргачихсан төр зайдагнасан хүн сүгнүүдийн талаар дуугардаг бил үү та нар
хурдан зайлуул мэдрэл авгайг шуналын тулам
mongold emsaid hiichih emch bdaggvi um bh da ene salbart mergejliin hvn zailshgvi heregtei tur zasagt hvnio nuutsiin bodlogo gej bdahgvi um u neg said solih tomiloh grj baahan hugatsaa aldaj ajil hohirooh um
Eleg buten mongol ene saidaas umnu ehelsen ajil bish shuu. Eruul shud hutulbur chine ene saidiin ungund ih surtei ehleed odoo shudnii emnelguud ni huuhed uzehees aigaad zalhaad suuj bn neg huuhed 60,000 tugrugnii emchilgee getel shud tsoorolt suvgiin emchilgee lombo geed neg huuhded uzuuleh unelgee ni baga olon huuhedtei aild hetsuu. huviin shudnii emnelgiinhen uneheer hetsuudej bn BAs tegeed eruul mendiin yamniih ni asuudal haruyitssan mergejilten yugaa ch medehgui .Daraagiin ND-as olgoh mungu ni shiidegdeegui saya hel am bolj ehnii mungu ni orj irsen.Tegsen baitlaa nuhtsul baidlaa unelehgui
yadag doldoi setguulch we icheesei/Ter pop said chine eruul mendiin yaamaar toglood duuslaa.Salbariinhan saidaasaa aij ichij bn.Ү\Zahialgaar bichij heden tug avdag yumuu haashaa yum
сурагчдын эцэг эх мэдээлэлээр ил болсон
сурагчдын эцэг эх мэдээлэлээр ил болсон
ХУУЛЬ ЁС ЗҮЙ ҮЙЛЧИЛДЭГ АЛЬ Ч УЛСАД ЗГ - ЫН ГИШҮҮН САЙД ХАРИУЦЛАГА ХҮЛЭЭХ ГЭЖ САЙД БОЛДОГ ЭНГИЙН ШУДАРГА ЁС ЖАЯГ БАЙНА !!! Д.САРАНГЭРЭЛ СЭТГҮҮЛЧ АВГАЙ ШИГ УРДАХИ ХОЙДОХ РУУГАА БУРУУГАА ЧИХЧИХЭЭД БОЛЖ БҮТЭЖ БАЙГААГ ӨӨРТӨӨ НААЧИХААД ХЭВЛЭЛ САЙТААР ЗАХИАЛГААР ЭЛДЭВ БИЧҮҮЛЭЭД БИЕЭ ӨМӨӨРӨӨД СУУДЛААСАА ЗУУРАХЫГ АЖИЛ ХИЙСЭН ГЭДЭГГҮЙ ЮМ !!!!
ХУУЛЬ ЁС ЗҮЙ ҮЙЛЧИЛДЭГ АЛЬ Ч УЛСАД ЗГ - ЫН ГИШҮҮН САЙД ХАРИУЦЛАГА ХҮЛЭЭХ ГЭЖ САЙД БОЛДОГ ЭНГИЙН ШУДАРГА ЁС ЖАЯГ БАЙНА !!! Д.САРАНГЭРЭЛ СЭТГҮҮЛЧ АВГАЙ ШИГ УРДАХИ ХОЙДОХ РУУГАА БУРУУГАА ЧИХЧИХЭЭД БОЛЖ БҮТЭЖ БАЙГААГ ӨӨРТӨӨ НААЧИХААД ХЭВЛЭЛ САЙТААР ЗАХИАЛГААР ЭЛДЭВ БИЧҮҮЛЭЭД БИЕЭ ӨМӨӨРӨӨД СУУДЛААСАА ЗУУРАХЫГ АЖИЛ ХИЙСЭН ГЭДЭГГҮЙ ЮМ !!!!
Харин ч илрүүлээд арга хэмжээ авч байгаа нь сайшаалтай юмшиг санагдаад байна.
сайдын ажлыг нь хийлгээч эмх цэгцэнд нь оруултал олон жил шаардлагатай шүү
Zow demjij bna. Sarangerel saidg
Mash zub bichsen baina ingej zuvuur Niigemd mun uls turjuuleed baigaa nuhduuded oilguulah heregtei. Said Sarangerelig demjij bainaa sain ajillaad baigaarai amjilt.
Tiim, Zuv bichjee^