УИХ-ын гишүүн, Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл өөрийн цахим хуудсаараа дамжуулан коронавирустэй холбоотой дараах мэдээллийг гаргажээ.
Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл "Амралтын өдрийн мэнд хүргэе Та бүхэндээ. "Корона"-тай амьдарч буй өдрүүд үргэлжилсээр. . . Дэлхийн 209 улс орон, нутаг дэвсгэрт коронавирус хэдийнээ тархаж, халдварласан хүний тоо 1 саяас хол давж, 70 мянга шахам хүн энэ өвчнөөр хорвоог орхилоо. Өдөр бүр өсөн нэмэгдэх энэхүү гамшигт тоог хүн төрөлхтөн уулга алдан, зүрх шимшрэн сонсож байна. Хамгийн гол нь хэд хүрч, хаана очиж зогсохыг таашгүй. Гэхдээ эрдэмтэн мэргэд, судлаач ажиглагчдын үгийг үл тоож болохгүй. КОВИД-19 дөрөвдүгээр сарын сүүл гэхэд дэлхийн бүх оронд тархана гэж хоёр сарын өмнө билүү Хонконгийн эрдэмтэн мэдэгдэхэд таамаг төдий гэсхийгээд орхисон. Бага сага хугацааны хоцрогдлыг эс тооцвол хэлснээр нь боллоо. Өвчлөх , эндэх хүний тооны талаар тэрхүү эрдэмтний тооцооллыг уншсан хүмүүс санаж буй биз. Хэлэх ч юм биш.
Бидний хувьд Коронаг гаднаас зөөвөрлөөд ирсэн 12 хүнтэй. Хоёр өвчтөн маань эдгэрч гараад хоёр нэмэгдсэн. БНСУ-аас дөрөвдүгээр сарын 2-нд эх орондоо 250 гаруй хүн ирлээ. Солонгосоос суусан иргэд маань бүгд шинжилгээгээ өгч "сөрөг" гэсэн бичигтэй онгоцондоо суужээ. Энэ бол өөрийгөө болон өрөөлийг бага ч гэсэн эрсдэлээс хамгаалж буй сэтгэл зүтгэл. КОВИД-ын шинж тэмдэгтэй эмэгтэй Лондон-Ханой чиглэлийн онгоцны олон зорчигчид халдвар тараасныг бид мэднэ. Сөүлийн онгоцноос транзит, эсвэл олон орноор зорчсон зэрэг сэжигтэй байж болох 37 хүнийг ХӨСҮТ-д тусгаарлаж шинжилгээ авахад бүгд сөрөг гарчээ. Энэ удаа гайгүй өнгөрсөн боловч олон дахин аз таарах нь юу л бол. Транзитаар Америкаас ирлээ, Англиас мориллоо гэж томрох хэрэггүй л дээ. Нэгэн төрийн байгууллагын ажилтны Канадад сурдаг оюутан хүү онцгойгийнхоо шийдвэрийг дагаж Сөүлд өнжин шинжилгээ өгч, тийзний хоног хоцорсоны торгуулиа төлөөд ирсэн л байна. Онгоц дүүрэн хүнийг эрсдэлд оруулах эрх хэнд ч байхгүй. Коронавирусний халдварын хамгийн хөнгөн хэлбэр хоёр долоо хоногоос наашгүй гэдгийг манай докторууд хэдийнээ нотолсон. Хүнд нь хоёр сар ч эмчлүүлэх төлөвтэй байна.
Ц.Чинбаяр эмч зарим өвчтний уушгинд нэвчдэс шимэгдсэн авч фиброз буюу хатуурал үүсч байгаа тухай хэлж хожим сэргэх эсэх нь одоогоор тодорхойгүй гэдгийг мэдэгдлээ. Энэ гайхалтай эмч багийн 7 гишүүний хамт хүнд өвчтнөө эмчилж үр дүнг нь харж байж харина, ар гэрээсээ виз авсан. Харин эмчилгээнд сая сая төгрөг орох юм байна шүү сайд минь гэж улсынхаа сан хөмрөгт давхар зовох. Ингэж ярилцахдаа ядарч байна уу гэж эмчээсээ асууж чадсангүй. Хоосон үг шиг санагдаад. Халуун хоол унд, жимс ногоо, амин дэмээр хангах үүрэг эмнэлгийн удирдлагад өгсөн л гэлээ. Болж байгаа, болж байгаа гээд даруухан инээмсэглэх хүнд үг илүүц аж. Бахархаж баярлаж, өрөвдөж хайрлаж өр өвдөнө. Өгч байгааг нь мэдэх ч дэмий л илүү цагийнх нь цалинг өгч байгаа биз гэж асуулаа. Сайхан таатай үг хэлэх гээд байгаа санаатай. Харин улс орон бүрийн мөрөөсөл болоод байгаа Коронагийн эсрэг "Авиган" эмийг Японоос авчирч буйг дуулгахад эмч маань хачин их баярласан шүү. Эрүүл мэндийн салбартай холбоотой асуудлыг боломжтой бүх хэлбэрээр Засгийн газар шийдвэрлэж байгаагийн нэг үр дүн энэ л дээ. Үнэ өндөр шинэ брэнд эм. Энэ дашрамд эрүүл мэндийн салбарын эмч, мэргэжилтнүүдийн цалин урамшууллыг цаашид дахин нэмэгдүүлэх тооцоолол хийх үүргийг Засгийн тэргүүн хэдийнээ өгсөнийг дуулгая. Зарим нь ч энэ сургаар улс төр хийж шоудаад эхэлж. 2014 оноос хойш нэг ч удаа нэмээгүй эрүүл мэндийн ажилтны цалинг энэ засаг 2 удаа нэмж одоо дахин нэмэх тооцоо хийж байна. Өрхийнхөн маань 20 жилийн дараа тарифаа хоёр дахин нэмүүлчихсэн "додигор" байгаа. Тэгэхдээ л тэдний маань ачаалал их шүү. За энэ асуудлыг түр орхиж үндсэн санаагаа үргэлжлүүлье. Б.Дармаа доктортойгоо уулзлаа. ХӨСҮТ-ийн лабораторийн эрхлэгч. Өвчтнүүд бүгд хатгаагүй болсон. Гэхдээ цус, өтгөн, шингэн, цэр, хамар залгиурын арчдаст 3 өдөр дараалан шинжлэхэд сөрөг гарсан тохиолдолд эмнэлгээс гаргана гэдэг мэргэжлийн хүний хатуу байр сууриа илэрхийлж байна. Б.Дармаа доктор өвдсөн хүн бусдад халдвар тараах эрсдэлийг тооцож ажиллаж байна. Мөн эмнэлгээс гарсаны дараа хоёр долоо хоног тусгаарлах байранд ажиглах журам манайд үйлчилж байна. Хятад, Япон зэрэг хэд хэдэн оронд эмнэлгээс гарсаны дараа эргэж өвдсөн бүр эндсэн сургамж бий. Лабораторийнхон маань 24 цагаар мянга мянган хүний шинжилгээ хийж хариу хэзээ гарна тэр дор нь мэдээлж, халдвар судлаачид маань хавьтлуудыг хаа байгаа газраас нь хамж цуглуулан ХӨСҮТ - д авчирч ард иргэдээ халдвараас хамгаалж сэргийлж байна. Энэ аюулт өвчин нэг л тархвал хуурай өвсөнд тавьсан гал мэт хуйхалдаг юм байна. Өндөр хөгжилтэй орнууд өвдөг сөхөрч байгааг бид бэлхнээ харж байна. Амны хаалт ч зүүдэг болж байх шиг байна тэд маань. Нээрээ Дармаа доктороос яагаад Франц эрээс монгол хүн халдвар авсангүй вэ гэж асуухад 3-р сарын 2-нд манайхан маск зүүгээд хэвшчихсэн байсан шүү дээ гэж хариулсан. Бид төдийгөөс өдий хүртэл явж ямар ч байсан эх орондоо амьдарч байгаа иргэдийн маань дотроос халдвар гарсангүй. Монгол хүний уужуу ухаан, төрөө дээдэлдэг уламжлал, цусанд нь шингэсэн сахилга, зохион байгуулалт коронавирустэй тэмцэхэд хамгийн их тус дэм болж байна. Үүн дээр төр засаг, түмэн олны дэмжлэг, эрүүл мэндийн салбарын эмч мэргэжилтнүүдийн ур чадвар, хүчин зүтгэл ихээхэн хувь нэмэр оруулж байна. Гэхдээ тайвшрах цаг яагаа ч үгүй байна. Коронавирусын хоёр дахь давалгааны оргил үе нь 4-р сар, үргэлжлэл нь 5-р сар гэж олон улсад зарлаж байна. Ингээд бодохоор их тулааны өмнөх нам гүм байдал ч мэт. Бид бэлэн байдлаа хангасаар. . .Муу юм холуур өнгөрөг. Юутай ч бид Уханиас улбаатай эхний давалгааны ард амжилттай гарсан. Урьдчилан сэргийлж чадсан. Хориглон хамгаалсан. Зөөвөрлөгдөн орж ирсэн тохиолдлуудаа амжилттай эмчилж байна. Эрүүл мэндийн салбар бүхэлдээ 4 дэх сардаа өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байна. Хүнд цаг үе ирвэл цагаан нөмрөгт баатрууд бүгд тулаанд орно. Одоо ч халдварын голомтод цаг наргүй "гэрээ мартсан гэсэр" мэт тэмцэж байна. Төр засаг маань тэднийхээ хөдөлмөр бүтээлийг цагийг нь олж үнэлж, урам зоригийг нь бадраагаасай гэж хүсч байна. Бодож төлөвлөж байгаа гэдэгт ч эргэлзэхгүй байна. Бидний хийж буй үйлдэл, хэлж буй үг болгон улс орон, ард түмнийхээ аюулгүй байдлын төлөө билээ. Хамтын хүчээр КОРОНАВИРУСЫН аюулаас сэргийлье" гэжээ.
Сэтгэгдэл ( 129 )
Сайдын нэр хэлбэрдсэн баясгалантай авгай
Хөл хориогоо тавиачээ гадуур зүгээр ингийн бхйдалтай болчихлоо шүү дээ 2.3 аас дээш хүн цуглахгүй ч бүр өнгөрсөн Замбраагаа алдсан шүү монголын ёс 3 чинь л яг болчихоод байна ЯАХ ВЭ ТА МИНЬ ЭЭ
Энэ эргүү авгай тэгвэл яагаад францыг оруулсан юм бэ худлаа поп зан өүү гарга худал үнэн нь ард түмэнд ил байна
Gadnaas irgedee awchirhaa. Bolih. Heregtei !!!!!
Sain ajillaj bga ta bugded mash ih bayarlaj bnoo amjilt husey
Medseer bj gadnaas zuuguud bdg ni yamar uchirtai yum
Та эмч биш ч хамт олноо сайн удирдаж анхны даваагаа амжилттай давсанд баяр хүргэе. Дараачийн даваагаа сайн давахад эмчийн хэд хэдэн багийн нөөц шаардлагай болох байх шүү.Амжилт та нартаа, эмч нартах хүсье
Энэ хүнд цагт дэлхтийг нуруундаа үүрэлцэж цаг наргүй ажиллаж бгаа та нараараа маш их бахархаж бна.Та нар минь хамгаалалтаа сайн хийгээрэй
erhem fhoto zuragchin mini tgeed yagaad gadnaas covid zuuguud bgaa ym be?
энэ янз бүрийн сэтгэгдэл бичиж байгаа эрхэмүүд өөрсдөө л хувийн ариун цэвэрээ сахиад гараа сайн угааж, амны хаалтаа байнга зүүгээрэй. өөрсдөө өвчин тусвал хамгийн түрүүнд алингаа алдах хүмүүс л ийм юм бичиж суугаа гэдэгт би эргэлзэхгүй байна. \n
Харамсалтай бна.хориогоо тогтоогоод чанга дэглэмд охуулаач
Мэргэжлийн хүн байвал арай өар бх болрв уу
Гадаадаас зөөвөрлөгдөж авчирсан коронотой өвчтөнгүүдийн баас шээс ялгадасыг тусгайлан авч ариутгаж байгаа юу эсхүл шууд жорлондоо ариутгалгүй урсгаж төв цэвэрлэх байгууламж руугаа явуулаад гол горхи руугаа вирусээ тэр чигт урсгаад байна уу.Тэндээс чинь мал адгуус амьтадад халдвар тархаж сүйрнэ шүү дээ.Гадаадаас өвчтөй гадаадууд авчирч эмчилж вирустай ялгадасыг нь монголд үлдээж тахалын голомт болгохоо болиочээ.
дотоод доо энэ өвчин гараагүй байхад Эрх мэдэлтэнүүд Та нар Гадны улс орны Өвчтөй иргэдийг Зөөвөрлөж оруулж ирээд байж энэ өвчин хяналтаас гарвал гэх шиг юм яриад зогсож байхаа Ичихгүй юу Та нар л Зөөвөрлөж оруулж ирж Нутагшуулж Иргэдийнхээ Эрүүл мэнд Амь насанд Аюул занал учруулж байна ш дээ Жирийн иргэд хичнээн Дүрэм журмаа дагаад нэмэргүй зүйл болж хувирах гээд байна ш дээ Малаа
энхтүвшин гадаадаас коронотой улс орноос хүн тээвэрлэж ирэхээ зогсоогоочээ ..!!!Эмч нар болон хөст сайд маш сайн ажиллаж бнаа...онгоцоор тээвэрлэлтээ больчихооч.!!!?? ямар эрсдэлтэй юм бэ????
Галаар тоглож байгаа нь бид биш та нар шүүдээ
чи бурхан Монголын ард түмэн 2 т корано холуур өнхөр гэж залбирч мөргөж явдаа.тэгээд хугацаа хүртэл салгаж яваад тэгээд мөрөөрөө мөөмөө унжуулаад зүгээр одож үз..хөнгөлөлтийн эм ч хэл амгүй тараачиж чадахгүй арчаагүй амьтан
гадаадад бгаа монголчуудыг ч болих хэргтэй аль эрт байдал ойлгомжтой байхад хил хаахаас өмнө ирвэл ирэх л боломж байсан улсаас ч зарлаад бсан шүү дээ Тийм байхад тэндээ болно бүтнэ гээд үлдсэн хүмүүс мөн өвчин хайхрахгүй гадаадад зугаалж явсан хүмүүс ч бгаа олны эрх ашгийг бодоод одоо тэр нислэгээ зогсоох хэрэгтэй БИД АМЬД ЯВАХ ЭРХТЭЙ ШҮҮ ДАРГА НАР АА,,,,,,,,,,,,,,,\n
Энэ авгай өөрийгөө дөвийлгөж сурталчилгаа хийж зовж байна. Яг голомтон дотор нь ажиллаж байгаа эмч сувилагч үйлчлэгч нар ядарч зүдэрхийг үл тоон зүтгэж явна тэд нар энэ хүн шиг өөрийгөө дөвийлгөн ярих зав чөлөө бодол сэтгэл байхгүй шүү жинхэн баатрууд\n\n\n
ЭНэ салбар мэргэжлийн сайдтай болохгүй бол болохгүй шүү,,,Хүний амь гэдэг ямар чухал , үнэтэй гэдгийг одоо ойлгож байгаа байлгүй дээ,,,
Хонгололттэй эм авах бололцоо олгоно уу. Таны \nхэлсэн ярьсан Чинь худлаа болоод байна шуу.
Дэлхий дахинд Өвчний голомт бүрэн арилж, хэвийн амьдралд шилжсэний дараа л төр засаг шагнал урамшилаа олгоорой. Эрт олговол хөөрсөн улсууд сонор сэрэмж алдаж мэднэ шүү. Өнөө үед монголчууд хэт их сэтгэлийн хөөрөлтэй болсон нь даяаршил юм байлгүй пээ
Өвчтэй хүн чирж авчирчихаад юун олон юм ярьдаг юм. Дотроо байгаа хүмүүс чадах чинээгээрээ хичээгээд л байдаг. Ер нь алах гээд байгаа юмуу, аврах гээд байгаа юмуу. Ядаж л өвчинтэй нүүр тулж байгаа эмч, мэргэжлийн хяналт, цагдаа нараа бодсон ч тэр, мөнгө төгрөгөө бодсон ч тэр чирж авчрахаа болиоч. Арай л эрсдэлтэй алхам хийгээд байгаа юм бишүү. 1 сард хөл хорио тогтоосноос хойш гадагшаа аль болох явахгүй байх хэрэгтэй гэж сануулсаар байхад л сургалт, аялал зугаалга гэж албатай юм шиг явчаад одоо л үхлээ хатлаа авраарай туслаарай гээд байгаа олон хүнийг би мэдэж байна. Амин хувиа хичээсэн юмнууд.
Гаднаас өвчтэй хүмүүс авчрахаа болиочээ
Гаднаас корона вирусын халдвартай орноос халдвартай хүн зөөвөрлөхөө болиочээ.
Manai uls koronotoi sn temtsej bgaa.bayrlaj bnaa harn ene shvvh.prokuroruud n shunalin koronotoigoo mash muu temtsej bna bas uursduu sh shunalin korono tuschih geed bna u geltei l ...
Saihan daruuhan emegtei shvv ilvv dutuu mayggvi ajild ni ulam ih amjilt hvsie
avilgach emgen min zailaarai
Yagaad l muulaad bdgiin bee harin ch bie ee saihan avch yavdag tsarai zus saitai emegtei saihan hunii dotor n dandaa saihan gedgiin dee. Daraa saidiig tanihguivee gehdee harahad l uramtai saihan emegtei yum ajild n amjilt husie
Mongol humuusee avchrahgui baij bolohgui ee harin hol horio tusgaarlaltaa sain hiih n zuv. Saraa said min mash sain ajillaj bn zuv shiidvertei uls oron gedeg jisheeg mongol maan haruulj bn. Humuus mini bie bienee hundelj sain saihniig erooj baiya hun hunee hairlah n ergeed ochnoon eireg zuilsiig avchirna shuu. Zuv udirdaj chadaj bn shuu Sarangerel saidaa tsaashid yag ene chigeeree baigaarai Humuus mini bie ee hairlaarai tegvel burhan tenger ch taniig hairladag
Sarangerel said unendee sain bn mash sain zohion baiguulahch , dain ch uls torch yum bn aa, Nyamhuu emch eruul ahuich hun uchraas shiidveriig onobchtoi gargaj chadaj bn gej harj bn . Ta nart ajliin amjilt, unendee iim humuus enh tsagiin bastruud yum bn daa. Baharhaj bn hol horiogoo ulam sain taviarai tegvel bid gal aldahgui ee. Amjilt amjilt amjilt
Sarangerel said unendee sain bn mash sain zohion baiguulahch , dain ch uls torch yum bn aa, Nyamhuu emch eruul ahuich hun uchraas shiidveriig onobchtoi gargaj chadaj bn gej harj bn . Ta nart ajliin amjilt, unendee iim humuus enh tsagiin bastruud yum bn daa. Baharhaj bn hol horiogoo ulam sain taviarai tegvel bid gal aldahgui ee. Amjilt amjilt amjilt
Сарангэрэл сайдаа, та энэ өвчин нэг тархвал хуурай өвсөнд ассан гал шиг зогсохгүй гэдгийг сайн л мэдээд байгаа юм байна шүү дээ. Тэгээд яагаад дэлхийд өвчний тархалтаараа 1-рт ороод байгаа Америкк болон европын бусад орноос короновирустэй хүмүүсийг оруулж ирээд байгаа юм бэ. Монголчуудыг короновирусээр хяаруулах гээд байгаа юм уу. Мөнгө, албан тушаалтай гээд өвчин тойрохгүй шүү дээ. Хамаг оношлуурыг өөрснөө хэрэглээд дуусгаж байгаа юм бишүү. Ийм баталгаатай оруулж ирээд байхыг бодоход.
Эмч сувилагч гээд маш олон хүнийг 1р зэргийн эрсдэлд зорчигчид онгоцны баг хил гаалийн хяналтын гээд маш олон хүмүүсийг 2р зэргийн эрсдэлд оруулж цаашлаад 3 сая иргэдийг бүхэлд нь халдварт өртөх аюулыг бий болгон ингэж гаднаас иргэдээ зөөх буруу . Дээрээс нь зардлууд асар их. Гадаадад байгаа зайлшгүй тусламж хэрэгтэй иргэддээ тэр байгаа байгаа назари тусламж дэмжлэг үзүүлэх нь хавьгүй дээр юм. Сайд та үүнийг засагтаа сайтар сэнхрүүлээч. Эмч нар ядарч цуцаж байна \n
Songuliin shou hiij ner hund oloh gj her hemjege medser bj zoruid zoovr hiij bgad aldh um bol ta buhn undestnii omno gemt hereg hiij bn gsn ug shu.
Tegeed yah yostoi um.Yagad hayaga manaad bga um.Uurger zoohoo boliochde.Buhel butn uls undestnii erh ashig huvi zayag tsoon hedn humusin erh ashgas dord uzj bgaga yu gj bodj bn ve.
ЭНЭ сэтгүүлч хүн болохоор уран сайхны зүйрлэл хэтрүүлэл ашиглаж их ярих юм. Төрийн албанд ажиллаж байсан хүн бол товч тодорхой, оновчтой, албаны хэдэн үгэнд баригдаж ярьж сурсан байдаг. Илүү дутуу үг хэрэглэдэггүй.
та нартаа баярлалаа.амжилт амжилт.
энэ чавганц өөрийгөө л рекламдахийн хөөрхий эмч сувилагч нар л үйлээ үзэж бна ш дэ
ЭМЯ, ХӨСҮТ,МХЕГ, Бусад мэргэжлийн багийнхан үнэхээр цаг наргүй сайн ажиллаж ард иргэд биднийгээ энэ айхтар геометрийн прогессоор хурдтай тархаж байгаа корона вирусээс хамгаалан байгаад бид их баярлаж байна. Та нарынхаа өгсөн зөвлөмжийг сайн биелүүлнэ хичээнэ.
Зүйрлэл нь ямар ч тэнэгийн хха.
Ene odoo buh saituudaar oor ner garchigtai surtalchilgaa hiih gej boostuulj bainaa. Tegj baigaad nogoo odo chaasan shigee yum bolov doo. Heden muu emch suvilagch ajillaad l ene ajaa ooriigoo mongo tsatsaj surtalchlaad l
Ta nartaa bayrlalaa ajliin amjilt uursdiigee sain hamgaalaarai biee bodooroi
Manai zasgiin gazar sain l ajiillaj bn schdee. Ta buhendee bayarallaa. Tegj btal vakzin garch ireed bid bugdeeree neg ene owchnii ard garah blgui dee. Ter boltol sonor seremjee aldalgui ingeed ajillaad bwal bolloo doo.
Энэ вирусын эсрэг эм гарсан юм бна.Манайх оруулж ирж гэж ойлголоо. Сайн бна. Дор хаяад жилын дараа гарна гээд байсан.Чаджээ.
Иймийг нь мэдсээр байж голомтоос битгий зөөвөрлөөд бай л даа. Зөөсөн ч түргэн оношлогооны багажаар оношлоод вирусгүй хүн авчирч баймаар.
Д.сарангэрэл сайд та эмч с сувилагч. Нарынхаа хамт сайн ажиллаж байна мэдлэг боловсрол сул хүмүүс юу бичиж байгааг сэтгэл зовсны шаардлага гүй бай энэ вирусийг 4 сар барьж чадсан 12 хүн байна энэ бол гаднаас көөварлөгдөж ирсэн билээ. Чингис хааны шудрага монголчууд эмч нарынхаа чадварлаг авьяасаар охирол багатай гарч чадна. Ард түмэн эмч нарынхаа. Өгсөн зөвөлгөөнөөр явж байна та нарт эрүүл энхийг хүсь за баяртай
Дашрамд хэлхэд сайд дарга нар их тусч бн, та бага далжигана САЙДУШКА! Яг тан шиг томорч далийж бгаал хусчаад бгаа шоо
САЙДУШКА! Хэдхэн сарын емне хатгаагаар Монголд 500 гаруй хун ухсэн билээ! Та аядаж хайрла, ажлаа хий! Уг нь бол та огцрох ёстой!
САЙДУШКА! Хэдхэн сарын емне хатгаагаар Монголд 500 гаруй хун ухсэн билээ! Та аядаж хайрла, ажлаа хий!
Хүмүүс энэ эгзэгтэй хүнд цаг үед Цагийн байдлын мэдээлэл тогтмол авч байх нь эрүүл ахуйн дэг журам сахихтай эн тэнцүү асуудал болохыг сэтгүүлч мэргэжлийн хүний хувьд мэдэрч өдөр бүр тогтмол цагт Хэвлэлийн хурал хийж байгаа нь их чухал асуудал. Хүн% ялангуяа монгол хүн нэг юмыг 1000 хэлүүлж байж дадал болгодог тул их ач холбогдолтой ажил болсон шүү.
700 000 гаруй монголчууд ямар нэг өвчинтэй эрсдэлт бүлэгт хамаарч байгаа гэсэн. Монголчууд үхээд эхэлвэл та нар яахуу. Ямар ч хариуцлга хүлээхгүй гэж найдаж байна уу. Дэлхий даяар хувьсгал гарахад маш ойрхон байгааг бүү мартаарай даа. Энэ олон хүний үхлийг зүгээр өнгөрөөхгүй гэсэн. Яагаад гэвэл гадаадын засаг төр нь зориудаар халдварлуулж карантилахгүй байсаар олон хүнийг үхэлд хүргэсэн гэж үзэж байгаа даа.
МАНАЙ УЛС ТАХАЛГҮЙ БАЙСАН. ИМПОРТООР ОРЖ ИРСЭНЭЭС ХОЙШ 2 САРЫН ДАРАА Л ҮР ДҮН МЭДЭГДЭХ БОЛНО. ЭМНЭЛГИЙН БАЙГУУЛЛАГААС ЭХЛЭЭД ТАХАЛ ХОТ РУУ ОРЖ ИРДЭГ ГЭДГИЙГ БҮҮ МАРТ. ХОЁР САРЫН ӨМНӨ АМЕРИКТ ХЭДХЭН ХҮН БАЙСАН БИЗ ДЭЭ. ОДОО ХАР ЯМАР БАЙНА АМЕРИК УЛС
та нар тахал импортлогчид гэж эрдэнэ хэлсэнтэй санал нэг байна. гадаадаас ирж байгаа монголчууд аль хоёр сарын өмнөөс ирж болох байтал өндөр хөгжилтэй оронд байдлыг харж байгаад төсвийн мөнгөөр тусгай онгоц гаргуулж ирж байгааг эсэргүүцэж байна. Ямар өмнө нь эртхэн ирэхийг нь хэн байг гээв. Бас улс төрчид өөрсдийн хүүхэд гэр бүлээ татсан мэт л санагдаж байна. Насанд хүрсэн ямар ч хүн хариуцлагаа өөрөө хүлээх ёстой биз дээ. ТАХАЛ ИМПОРТЛОХ БОЛ ТАХАЛЫН ҮЕД БАЙЖ БОЛОМГҮЙ ГЭМТ ХЭРЭГ БАЙДАГ ТУЛ ДАРАА НЬ УОК ТА НАР ХАРИУЦЛАГАА ХҮЛЭЭХ БОЛНО ГЭДГЭЭ МЭДЭЖ БАЙНА УУ
САЯХАН Л АЛБАН БИЧГЭН ДЭЭРЭЭ ”ХУРГАН ДАРГА ”ГЭЖ БИЧЭЭД ӨӨРИЙГӨӨ ХЭР ЧАНСААНЫ АМЬТАН БЭ ГЭДГЭЭ ХАРУУЛААД АВСАН ЭНЭ ЧАВКА
Nuuts yedee baigaa ter olon xyanaltand baigaa xymyysee ergeed exnees ni bygdiig ni shalgasan ni deer baixaa !
ази тивд одоог хүртэл халдвар тархаагүй орнууд байж л байна битгий онгирч юм л бол өөрийгөө магтуулах гээд байгаач бүр дур гутаж лаа
70 МЯНГА ХҮРЭЭГҮЙ БАЙНА ЭЛИЙРСЭН ЮМ БЭ ЯАСАН
COVID19-ийн асуудлыг Монгол улс хамгийн сайн зохицуулж байна. үүнийг Сарангэрэл маш сайн захион байгуулж байна. Баяр хүргэе. Хуурай өвс шатах лугаа тархах гэдэг яг зөв. ийм юмыг барьж байна. Урам өгөх хэрэгтэй шүү.
та нар яахаараа дандаа сэтгэгдэл бичихээрээ муугаар бичдэг юм бэ?ЭМСайд ажлаа сайн л хийж байгаа шүү дээ битгий дандаа хүн болгоныг муулж бүх юмыг хараар битгий бич!!!!!!!
Баярлах болоогуй ээ эрхэм сайдаа. Ийм уед бусад орноос еерсдийгее илуу мэт бодож бичнэ гэдэг ёс суртахуунгуй хэрэг. Одоо газар гэсэж хелдуус гадаргуунд тэсвэртэй Ковид дэгдэнэ, 7 сар хуртэл юунд ч битгий ам гар. Бас транзитаар ирж буй бух иргэд Солонгост хоноглож шинжилгээ егеед, билетний торгууль телех боломжтой биш, танай тэр терийн найз чинь терийн менге идээд баян юм бн, мэдлээ ойлголоо! Ажилгуй завтай бгаа бол Секс сайн хий бур гиюурч одож та!.
болоогуй ээ эрхэм сайдаа. Ийм уед бусад орноос еерсдийгее илуу мэт бодож бичнэ гэдэг ёс суртахуунгуй хэрэг. Одоо газар гэсэж хелдуус гадаргуунд тэсвэртэй Ковид дэгдэнэ, 7 сар хуртэл юунд ч битгий ам гар. Бас транзитаар ирж буй бух иргэд Солонгост хоноглож шинжилгээ егеед, билетний торгууль телех боломжтой биш, танай тэр терийн найз чинь терийн менге идээд баян юм бн, мэдлээ ойлголоо! Ажилгуй хватай бгаа бол Секс сайн хий бур гиюурч одож та!.
Эмч сувилагч нарын минь гавьяаг энэ зурагчин завхай авгай еертее наах гээд ядчих юмаа. Энэ шулга ботокс авгайг гаргахгуй бх арга бнуу, Нямхуу эмчийгээ л сонсмоор бн.
Өнгөцхөн өөрийнхөө рейтинг өсгөх асуудлаар аар саархан юм бичихийн оронд даатгалаар эм олгож буй асуудалд анхаарч коронавирусын хамгийн эрсдэлт бүлэг болох ахмад настан, хууч өвчтэй хүмүүсийг нэг дор олноор нь бөөгнөрүүлэхгүй байх үүднээс эрүүл мэндийн даатгалын хөрөнгийг хангалттай хувиарлаач
Энэ эмэгтэйд сэтгэл зуйч хэрэгтэй болжээ бас. Иймэрхуу юм бичээд гиеурээд суух сайд бол яавч том сумтай.
Өмнөөс нь ичээд хош ного улайгаад байна. Бас иргэн хүний хувьд уур хүрээд байна. Монгол төрийг адгийн улстөрчид, янханууд дампууруулж дууссан. Нүгэл чинь нүдээрээ гарах цаг ойрхон байна.
Даатгалаар эм олгох ажил үнэхээрийн муу байна. Бүх аптекуудын kвот 4 — 5 цагийн дотор дуусаж маш урт дугаарт зогссон ахмадууд хоорондоо зодолдож хэрэлдэж байлаа. Эмийн сангийнхан энэ сард даатгалын мөнгө маш бага хувирлагдсан гэсэн тайлбарыг өгч байв. Эрүүл мэндийн яам бодлогоор зориуд даатгалын мөнгийг бага олгож коронавирусын хамгийн эрсдэлт бүлэг болох хөгшин, архаг хууч өвчтэй хүмүүсийг нэг дор олноор нь бөөгнөрүүлсэн мэт сэтгэгдэл хэн бүхэнд төрж байв. Гэтэл Сайд гуай Та үүнийг мэдэж байна уу???
АВИЛГАЧ ХУЛГАЙЧДЫГ ХЭЗЭЭ Ч ӨРШӨӨХГҮЙ !!!
ta bvgd vneheer sain ajiilaj bgashvv bvgedeni ervvl bj urt naslahiig hvsie
ta bvgd vneheer sain ajiilaj bgashvv bvgedeni ervvl bj urt naslahiig hvsie
Сарангээрэлд эмнэлэг юу ч мэдэхгүй сурсан сургууль эзэмшсэн мэрэгжил юу ч байхгүй соь
Одоо уянгын халил илүү. Энэ чинь ѳѳрѳѳ сонгуулийн шоу шиг сонсогдоод байна. Бид аль нэг эмч, сувилагчаа алдаршуулах зорилготой биш. Бид багийн ажлыг ярих ёстой. Эрүүл мэндийн салбарынхан дажгүй ажиллаж байгаа. Гэхдээ ийм байх ёстой. Бид улсаараа энэ ѳвчний ард гарч чадвал манай эрүүлийг хамгаалахынхан ѳндѳр үнэлэгдэнэ. Тэдэнд итгэх итгэл нэмэгдэнэ. Улс маань хѳгжинѳ. Бүх салбар иймэрхүү мяагаар хѳгжих ёстой. Одон медалиар биш ажлын үр дүнгээр ѳѳрсдийгѳѳ хүлээн зѳвшѳѳрдѳг, зѳвшѳѳрүүлдэг байя. Одоо зүгээр л гаднаас ѳвчтѳн зѳѳвѳрлѳхѳѳ больчих. Энэ 12-тойгоо дуусъя.
Биe биeнийгээ дэмжиж мэдэхгүй сөрөг энeргитэй хүмүүс байх юм.\nТэр хүмүүст өөрсдөд нь маш муу . Энeргигүй сүүдэр байнга дагаж явдаг гэдгий мэддэг ч болоосой! \n
Эмч нар л хамгийн хүнд ачааг шүтдэг хамгийн цалин багатай байдаг тогтолцоог өөрчилье
Сайн ажиллаж байгаа шүү та нар минь! Баяр хүргэe!
Мэргэжлийн бус хүн гэхэд ЭМЯам салбарыг сайн удирдаж байгаад баяр хүргэe! Ямах ч байсан 4 сар тайван амгалан блаа. Цаашаа яахыг хэн ч мэдэхгүй. Та нарынхаа өгсөн зөвлөмжийг ягштал биeлүүлнэ.
Эрүүл мэндийн сайддаа,цагаан нөмрөгт эгэл баатруудаа маш их баярлаж бгаа шүү.Эрүүл мэндээ сайн бодож ажиллаарай.Ард иргэд бид ч хичээж хамтын хүчээр энэ өвчний ард гарцгаая хичээцгээе.Та нартаа ажлын өндөр амжилт хүсье.
Эрүүл мэндийн сайддаа,цагаан нөмрөгт эгэл баатруудаа маш их баярлаж бгаа шүү.Эрүүл мэндээ сайн бодож ажиллаарай.Ард иргэд бид ч хичээж хамтын хүчээр энэ өвчний ард гарцгаая хичээцгээе.Та нартаа ажлын өндөр амжилт хүсье.
Сайддаа баярлаж байгаа шүү.маш сайн мундаг удирдагч хүн гэдгээ харууллаа. Монголчууд ихэнх нь их магтаж байгаа шүү. Танд амжилт хүсье. Муулж байна.гэдэг чинь хийсэн юмтай байна гэсэн үг .ажилд нь амжилт хүсье.
ХҮҮ НЬ ТЕНДЕРИЙН ДАРГА, Сарангэрэл хүүгээ тендерийн газрын дарга болгосон ичдэггүй авгай.
Sarangerel said aa bayarlalaa.ta mash sain ajillaj bnaa gej bi bodoj dugnej bna.tanii anhaaruulaga,zov zohion bguulalttai ajillasanii ur dund bid eruul saruul saihan amidar ch bnaa.tanii bolon tanai bag hamt olond wjliin ondoroos ondor amjiltiig husen erooeeee.bidnii MONGOLCHUUD ERUUL ENH BAIG EE.
Sarangerel sain ajillaj baigaa,huniig zugeer harluulaad baij bolohgui,ene hunii orond uur hun baisan bol deer baina gesen batalgaa haana baina?
ЭМЯ, ХӨСҮТ сайн ажиллаж байгаа.Сайд багийнхаа хамт оновчтой бодлого, менежмент, арга барилаар ажиллаж байгаа. Дээдчүүл тусгай үүргийн онгоцоор хэдэн зуугаар нь шинжилгээтэй, шинжилгээгүй хүмүүс авчирч бна. Сүүлийн үед шинж тэмдэггүйгээр вирус тээж байна гэж мэдээлээд байгаа. Энэ байдал аюулын харанга дэлдэж бна шүү.Хүмүүсээ зөвлөмжөө дагаж мөрдөөд маскаа тогтмол зүүгээд, гараа ариутгаад, онцын шаардлагагүй бол гадуур бүү яваарай!
МАСК ЗҮҮСНИЙ АЧААР МОНГОЛЧУУД ХАЛДВАРЛААГҮЙ ГЭНЭ ШҮҮ ЭРГҮҮ ТЭНЭГ АВГАЙ ГЭЖ ИЙМ БАЙДАГ ЮМ БАЙНА
Tiim bolhoor gadnaas ireh nisleguudee zogsoogood ogooch saidaa! Gadnaas irgediig huleen awah ajillagaagaa zogsoogood ogooch!
АГУУ БӨГӨӨД ЭЦСИЙН ТЭНЭГ БАЙХ БОЛТУГАЙ!: ”Монгол Улс нэгэн зэрэг хүн амынхаа 0.4 хувийг эмнэлэгт хүлээн авч эмчлэх нөөц боломжтой. Энэ нь Хятадтай адилхан үзүүлэлт” д. Сарангэрэл
SAID SAIN ZOXION BAIGUULJ BAIGAA. ZAAVAL RMCH XUN SAID BAIX ALBAGUI. EMCH XUN ER N SAID XIIJ CHADAX CH UGUI. SARAMGEREL YSAGAAN NUMRUGT BAARTUUD MIN UARAGSshAA. MONGOL EMCH NAR MIN MANDAN BADRAG
Сонгуульд Нямхүү бие даан нэр дэвшвэл саналаа өгнө. Энэ хүнийг ЭМЯ сайд болгох хэрэгтэй.
ЗАЛЬ МЭХ Ч ГАРАМГАЙ ЮМ ӨӨ , АРГАГГҮЙ ГУТАЛЫН ТМС ТӨГССӨН НЬ ҮНЭН БАЙНА
эмчийн дүрд тоглочих бололтой юм аа сайн жүжигчин байна
Дахиж ЭМЯ-аар бүү үзэгд сарангэрэл ээ! ЭМЯ-аар сэтгүүлч зурагчин физикийн багш мэт нь хэзээ ч бүү үзэгд !!! Улстөр хийх, нэр төр хөөцөлдөх, 2 нүүртэй зальжин зангаа бусад газарт гаргаж амьдар. Монгол улсын эрүүл мэндийн салбарт л биш шүү !!! Эмч мэргэжилтнүүд зүтгэж байна. Чиний гавьяа гэж түй ч байхгүй.
Сайдад баярлалаа. Сайн ажиллаж байна. Эмэгтэй хүн сайд байж таарсан нь аз гэж бодож сууна. Цагаан сараар үнэхээр мэдрэмжтэй шийдвэр гаргасан шүү. Олон хүний орой руу ортол ойлгуулсан даа. Манайхан гэхдээ юманд дасамтгай улс. Одооноос жоохон сулрах гээд байна. Дахин нэг цочроо өгөх хэрэгтэй байна шүү. Бас улс дотроо идэвхтэй тандалт хийж энгийн хатгаатай хүмүүсээс толгой дараалан шинжилгээ авах хэрэгтэй.
Гадаадаас гэртээ ирж чадахгүй байгаа монголчуудаа битгий дарамтлаад байгаарай шулга эмээ минь
Гадаадаас гэртээ ирж чадахгүй байгаа монголчуудаа битгий дарамтлаад байгаарай шулга эмээ минь
Гадаадаас гэртээ ирж чадахгүй байгаа монголчуудаа битгий дарамтлаад байгаарай шулга эмээ минь
Гадаадаас гэртээ ирж чадахгүй байгаа монголчуудаа битгий дарамтлаад байгаарай шулга эмээ минь
Гадаадаас гэртээ ирж чадахгүй байгаа монголчуудаа битгий дарамтлаад байгаарай шулга эмээ минь
Ядарсан үед хүний чанат таниддаг гэж үнэн шүү, Гадаадад байгаа монголчуудаа ад үзэж байна даа , битгий мартаарай
Ядарсан үед хүний чанат таниддаг гэж үнэн шүү, Гадаадад байгаа монголчуудаа ад үзэж байна даа , битгий мартаарай
Ядарсан үед хүний чанат таниддаг гэж үнэн шүү, Гадаадад байгаа монголчуудаа ад үзэж байна даа , битгий мартаарай
Ядарсан үед хүний чанат таниддаг гэж үнэн шүү, Гадаадад байгаа монголчуудаа ад үзэж байна даа , битгий мартаарай
Ядарсан үед хүний чанат таниддаг гэж үнэн шүү, Гадаадад байгаа монголчуудаа ад үзэж байна даа , битгий мартаарай
Ядарсан үед хүний чанат таниддаг гэж үнэн шүү, Гадаадад байгаа монголчуудаа ад үзэж байна даа , битгий мартаарай
Ядарсан үед хүний чанат таниддаг гэж үнэн шүү, Гадаадад байгаа монголчуудаа ад үзэж байна даа , битгий мартаарай
Сарангэрэлээ!!! ?? Бид нар гэртээ харьмаар байна
Сарангэрэлээ!!! ?? Бид нар гэртээ харьмаар байна
Сарангэрэлээ!!! ?? Бид нар гэртээ харьмаар байна
Сарангэрэл гадаадад байгаа монголчуудаа оруулж ирээд хэрэггүй тэнд нь булшил гэх гээд бна уу
Сарангэрэл гадаадад байгаа монголчуудаа оруулж ирээд хэрэггүй тэнд нь булшил гэх гээд бна уу
Сарангэрэл гадаадад байгаа монголчуудаа оруулж ирээд хэрэггүй тэнд нь булшил гэх гээд бна уу
Гадаадад байгаа монголчуудаа эх оронд нь авч ирэх хэрэгтэй. Тэднийг битгий ад үз
Гадаадад байгаа монголчуудаа эх оронд нь авч ирэх хэрэгтэй. Тэднийг битгий ад үз
салбар хариуцсан сайдын хувьд энэ зэргийн илтгэл тавих ёстой. Хэрвээ вирус алдагдвал хамгийн түрүүн сайдыг муу хэлнэ. Амжилт олсоноо зарлавал муу хэлнэ Монгол санаа гэж эндээ Коронагийн эсрэг тэмцэж байгаа та нартаа нартаа амжит хүсье Битгий шантар битгий бууж өг
Энэ нэг өөрийгөө рекламдсан шулга мэргэжлийн бус авгай эх отон нэгтнүүдээ гэрт нь хариулахгүй гадаадад булшил гэх гээд байгаа юм байхдаа
Энэ нэг өөрийгөө рекламдсан шулга мэргэжлийн бус авгай эх отон нэгтнүүдээ гэрт нь хариулахгүй гадаадад булшил гэх гээд байгаа юм байхдаа
Энэ нэг өөрийгөө рекламдсан шулга мэргэжлийн бус авгай эх отон нэгтнүүдээ гэрт нь хариулахгүй гадаадад булшил гэх гээд байгаа юм байхдаа
Энэ нэг өөрийгөө рекламдсан шулга мэргэжлийн бус авгай эх отон нэгтнүүдээ гэрт нь хариулахгүй гадаадад булшил гэх гээд байгаа юм байхдаа
Энэ нэг өөрийгөө рекламдсан шулга мэргэжлийн бус авгай эх отон нэгтнүүдээ гэрт нь хариулахгүй гадаадад булшил гэх гээд байгаа юм байхдаа
Энэ нэг өөрийгөө рекламдсан шулга мэргэжлийн бус авгай эх отон нэгтнүүдээ гэрт нь хариулахгүй гадаадад булшил гэх гээд байгаа юм байхдаа
Энэ нэг өөрийгөө рекламдсан шулга мэргэжлийн бус авгай эх отон нэгтнүүдээ гэрт нь хариулахгүй гадаадад булшил гэх гээд байгаа юм байхдаа
Энэ нэг өөрийгөө рекламдсан шулга мэргэжлийн бус авгай эх отон нэгтнүүдээ гэрт нь хариулахгүй гадаадад булшил гэх гээд байгаа юм байхдаа
Энэ нэг өөрийгөө рекламдсан шулга мэргэжлийн бус авгай эх отон нэгтнүүдээ гэрт нь хариулахгүй гадаадад булшил гэх гээд байгаа юм байхдаа
Энэ нэг өөрийгөө рекламдсан шулга мэргэжлийн бус авгай эх отон нэгтнүүдээ гэрт нь хариулахгүй гадаадад булшил гэх гээд байгаа юм байхдаа
хятад туркээс бараа товар ирж байгаа . гааль дээр ариутгал хийгдэж байгаа юу ямар хяналт тавьж бгаа вэ
Сайддаа, сайхан чадалтай эмч нартаа маш их баярлаж бна
neereel 1 l hvnii vildel yaj ch medne shvv..bvgd ervvl biagaasai..
доор сөрөг коммент бичсэн мал минь. зүгээр л ковидоор үхээрэй. энд пиардаж бусдын гавьяаг өөр дээрээ наасан нэг ч зүйл алга. анхааруулж сэрэмжлүүлж талархсан л байна. юу ч хийгээгүй юу ч чадахгүй улстөржсөн эргүү мал минь.
Бусдын гавъяаг өөртөө нааж битгий пиардаад байгаарай