Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл иргэний хувиар цагаан сарын баярыг албан ёсоор цуцлах санал гаргаж буйгаа өөрийн цахим хуудсаар дамжуулан мэдэгдээд байгаа.
Тэрбээр “Улсын онцгой байдлын комисс 'Цагаан сар"-ын баярыг хориглох шийдвэр гаргах нь зөв үү? Хятадын цагаан сарын баяр таарч өргөн золгуут болсон нь бүх мужид нь халдвар тарахад нөлөөлсөн. Сар шинийн баяр бууз, баншаа хийхээс эхлээд бөөндөө байх олон нөхцөлийг бүрдүүлдгийг бид хэлүүлэлтгүй мэднэ. Тэгвэл дэлхий тэр чигтээ бөөгнөрөл, шилжилт хөдөлгөөнийг хориглож хязгаарлаж байна. Олон улсын хурал, цуглааны тов хойшлогдож, урилгууд ч цуцлагдаж байна. Монголчууд бид айж тэвдэлгүй нөхцөл байдалд бодит дүгнэлт хийж, шаардлагатай шийдвэрүүдийг шуурхай гаргаж хамтын хүчээр аюулт өвчнөөс урьдчилан сэргийлж эрсдэлийг бууруулж чадна. Миний санал сар шинийн баярыг энэ удаа албан ёсоор цуцалж хайртай хүмүүсээ тэр дундаа хөгшчүүлээ улмаар нийт МОНГОЛ ахан дүүсээ аюулт өвчнөөс хамгаалах. Иргэн Д.Сарангэрэл” хэмээсэн.
Тэгвэл яг одоо Төрийн ордонд болж буй Улсын Онцгой комиссын хуралдааны үеэр Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл энэ асуудлыг дахин хөндлөө.
Тэрбээр “Цагаан сарыг тэмдэглэх талаар олон нийтийн сүлжээнд санал асуулга явуулахад иргэдийн 87 хувь нь “тэмдэглэхгүй байх нь зүйтэй” гэсэн санал өгсөн. Яагаад гэвэл БНХАУ шинэ коронавирус тархахад цагаан сар тодорхой нөлөө үзүүлсэн гэж зарласан. Тиймээс Улсын онцгой комиссоос сар шинийнхээ баярын асуудлыг тодорхой шийдвэрлээд, ард иргэдэд чиглэл өгөх хэрэгтэй болов уу” гэж хэллээ.
БИЧЛЭГ ҮЗЭХ
Сэтгэгдэл ( 5 )
энэ удаа цуцлах нь зүйтэй, дараа жил болдогоорооо л болно
цагаан сарыг тэмдэглэхгүй байх нь зөв дэмжиж байна.
Цагаан сарыг цуцлах нь маш зөв дэмжиж байна
uhaalag sanal demjnee
uhaalag sanal bha demjie