ЗИНДАА 2019.05.16 | Өнөөдрийн онцлох ТАВАН СЭДЭВ

З.Тэмлүүн | Zindaa.mn
2019 оны 05 сарын 16

#1  "САУСГОБИ КОЭЛ ТРАНС"-ЫН ҮЙЛ АЖИЛЛАГААГ ЗОГСООХЫГ ШААРДАЖ БАЙНА

Өмнөговь аймгийн Гурвантэс сумын нутаг Тост, Тосон бумбын нурууг улсын тусгай хамгаалалтад авах зайлшгүй шаардлага үүссэний дагуу “Зарим газар нутгийг улсын тусгай хамгаалалтад авах тухай” тогтоолын төслийг 2016 оны дөрөвдүгээр сарын 14-ний өдөр УИХ-аар хэлэлцэж, нийт 896 мянган га газрыг Монгол Улсын тусгай хамгаалалттай бүсэд багтаахаар болсон. Үүнээс нэг жилийн дараа буюу 2017 онд Засгийн газраас тусгай хамгаалалттай бүсийн хил хязгаарыг тогтоохдоо анхны тооцооллоор нь батлаагүйгээр барахгүй тус орон нутгийн цэвэр усны хагалбар орших хамгийн чухал хэсгийг хамгаалалтын бүсээс хассан байдаг. Тодруулбал, 2017 гуравдугаар сарын 15-ны өдрийн Засгийн газрын 91 дүгээр тогтоолд Тост, Тосон бумбын нурууны тусгай хамгаалалттай бүсийг 743 мянган га газраар тогтоосон бөгөөд анх тооцоолж байсан 896 мянган га газраас 147 мянган га газрыг тусгай хамгаалалтын бүсэд багтаалгүй үлдээсэн юм.

ҮРГЭЛЖҮҮЛЖ УНШИХ
 

#2  ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ХОРИГТ САНГИЙН ЯАМНААС ХАРИУ ТАЙЛБАР ӨГЛӨӨ

Ерөнхийлөгч Х.Баттулга Татварын ерөнхий хууль, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хууль, Хувь хүний орлогын албан татварын тухай хууль болон эдгээрийг дагалдаж батлагдсан хуулиудад бүхэлд нь хориг тавьж буйгаа энэ сарын 14-нд мэдэгдсэн. Харин Сангийн сайд Ч.Хүрэлбаатар өчигдөр /2019.05.15/ Ерөнхийлөгчийн хориг огт үндэслэлгүй гэж байр сууриа илэрхийлсэн. Тэрчлэн хоригтой холбогдуулан албан ёсны мэдээллүүдийг олон нийтэд тодорхой байдлаар хүргэнэ гэж байсан. Тэгвэл Сангийн яамнаас  дараах хариу тайлбарыг гаргалаа.

ҮРГЭЛЖҮҮЛЖ УНШИХ
 

#3  О.БУМ-ЯЛАГЧ: Н.ЭНХБАЯР НОГООН НАМЫГ 1.2 ТЭРБУМААР ҮНЭЛЖ БАЙСАН

Өдгөөгөөс гучаад жилийн өмнө буюу 1990 оны тавдугаар сарын 13-ны өдөр Монголын Ногоон Намыг үүсгэн байгуулж байжээ. Тиймээс энэ өдрөөр тус намын дарга О.Бум-Ялагчтай намын үзэл баримтлалын талаар ярилцлаа.


-Улс төрийн намуудад үзэл баримтлал алга, баруун зүүн хоёр өөр үзэл баримтлалтай намууд өвөр түрийдээ ороод үйл ажиллагаа явуулах нь энгийн үзэгдэл болжээ. Тэгэхээр юуны өмнө танай намын үзэл баримтлал, үүсэл гарлын талаар яриагаа эхлүүлье?

-Наяад оны сүүлээр өөрчлөн байгуулалт эхлэх үед ОХУ-д олон намын систем тогтоох асуудал яригдаж, ОХУ-д боловсрол эзэмшсэн хүмүүс энэ салхийг дагаж Монгол Улсад олон намын тогтолцоог бий болгохыг зорьсон байдаг. Тухайн цагт Л.Ням гэдэг хүн Монголын Ногоон Намыг үүсгэн байгуулсан юм. Энэ хүн урьд өмнө нь “Ногоонтны хөдөлгөөн”-ийг байгуулж, нөгөө талд “Ногоон зам” гэж сэхээтнүүдээс бүрдсэн хөдөлгөөн байгаад хоёулаа Ардчилсан холбоонд элсэн орсон байдаг. Тэгэхэд сэхээтнүүдийн чиглэл барьж байсан хүмүүс дотор Германд боловсрол эзэмшсэн хүмүүс цөөнгүй байсан бөгөөд 1990 оны тавдугаар сарын 13-ны өдөр Монголын Ногоон Намыг байгуулж байжээ. Үүнээс хойш 13 хоногийн  дараа Улсын дээд шүүхэд бүртгэлтэй гурав дахь улс төрийн хүчин болсон байна.  Ийнхүү ерээд оноос хойш гучаад жил үзэл баримтлал, нэрээ өөрчлөөгүй, үүндээ үнэнч, консерватор ногоон үзэлтэй явж ирлээ. 

ҮРГЭЛЖҮҮЛЖ УНШИХ

#4  ТҮҮХИЙ НҮҮРСИЙГ ХОРИГЛОХ НЬ АМЬД ЯВАХ ЭРХИЙГ ХӨНДСӨН АСУУДАЛ БИШ ГЭЖ ҮҮ?!

Улаанбаатар хотын гэр хорооллын айлуудын халаалтад энэ оны тавдугаар сарын 15-наас эхлэн түүхий нүүрс хэрэглэхийг хориглосон шийдвэрийг Засгийн газар гаргаж, хэрэгжилтийг нь хангахаар ажиллаж байна. Нийслэлийн гэр хорооллын 220 мянган айл өрх, нам даралтын 3000 орчим уурын зуух жилдээ 1.2 сая тонн нүүрс түлж байгаа бөгөөд цаашид жилдээ түүхий нүүрсийг орлох 600 мянган тонн шахмал түлшээр дээрх хэрэглээг хангана гэсэн тооцоог бодлого хэрэгжүүлэгчид гаргасан юм. Мөн жилийн түлшний хэмжээ 50 хувь буурахтай хамт шууд хамаарлаар утаа 50 хувь буурна гэжээ. Уг шахмал түлшийг үйлдвэрлэх, түгээх дэд бүтэц, хамгийн гол нь түүхий нүүрсийг хориглох шийдвэрийн хэрэгжилтийг хянах захиргааны нэгж бүтцийг бэлтгэж байна. Утаатай тэмцэх цаг болсон. Үүний төлөө хэн ч хоёр гараа өргөн дэмжихэд бэлэн. Аливаа бодлого, шийдвэр зардалтай байдаг гэдгийг ч хүлээн зөвшөөрнө. Гэхдээ үүний цаана хүний эрхийн маш эмзэг асуудал хөндөгдөж буй.

ҮРГЭЛЖҮҮЛЖ УНШИХ

#5 КИМ ЖОН УНЫ АХЫГ ХӨНӨӨСӨН ХЭРЭГ: СЭЖИГТНҮҮДИЙГ ЯАГААД ТАВЬЖ ЯВУУЛАВ?

​​​​​​​

БНАСАУ-ын удирдагч Ким Жон Уны эцэг нэгтэй ах Ким Жон Намыг хөнөөсөн дуулиант хэргийг шүүж дуусан, ял оноосон ч энэ нь хүмүүст хариулт болоогүй, харин ч асуулт дагуулсан юм. Малайзын Цагдаа, Прокурорын газар, Дээд шүүх хоёр жил гаруйн хугацааг зарцуулаад ч гэгээн цагаан өдөр дунд нисэх онгоцны буудалд хүний аминд хүрсэн хэрцгий хэргийг шийдвэрлэсэнгүй. 2017 онд Малайзын нийслэл Куала-Лумпурын нисэх онгоцны буудалд Хойд Солонгосын иргэн, БНАСАУ-ын удирдагч Ким Жон Уны ах Ким Жон Намыг хөнөөсөн гэгдэх хоёр сэжигтэн эцэст нь дүүжлэн цаазлах ялаас мултарч, эрх чөлөөтэй боллоо. Шүүх эцэстээ хоёр эмэгтэйн нэгт нь л ял оноогоод байв. Гэхдээ цаазын ял биш, ердөө л гурван жилийн хорих ял. Вьетнамын иргэн уг эмэгтэйн баривчлагдан шалгагдаж байсан хугацааг нь оруулаад ялаа эдэлж дууссанд тооцов. Тэрбээр энэ сарын 3-нд эх орондоо иржээ. Хоёр сарын өмнө түүний хамсаатан, Индонезийн иргэн эмэгтэйг буруугүй гэж үзэж, шүүхийн танхимаас шууд сулласан билээ. Прокурор түүнийг ямар ч буруугүй гэж үзжээ.

ҮРГЭЛЖҮҮЛЖ УНШИХ

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top