-Оршин суугчдынх нь талаас илүү нь гэр хороололд дулаалга муутай гэр сууцанд түүхий нүүрс түлж амьд үлдэх анхдагч хэрэгцээгээ хангадаг Улаанбаатарын тухай бид ярьж байгаа шүү дээ. Тэдний түлшийг хориглоно гэдэг нь амьд үлдэх анхдагч хэрэгцээг нь оролдож буй явдал билээ-
Улаанбаатар хотын гэр хорооллын айлуудын халаалтад энэ оны тавдугаар сарын 15-наас эхлэн түүхий нүүрс хэрэглэхийг хориглосон шийдвэрийг Засгийн газар гаргаж, хэрэгжилтийг нь хангахаар ажиллаж байна. Нийслэлийн гэр хорооллын 220 мянган айл өрх, нам даралтын 3000 орчим уурын зуух жилдээ 1.2 сая тонн нүүрс түлж байгаа бөгөөд цаашид жилдээ түүхий нүүрсийг орлох 600 мянган тонн шахмал түлшээр дээрх хэрэглээг хангана гэсэн тооцоог бодлого хэрэгжүүлэгчид гаргасан юм. Мөн жилийн түлшний хэмжээ 50 хувь буурахтай хамт шууд хамаарлаар утаа 50 хувь буурна гэжээ. Уг шахмал түлшийг үйлдвэрлэх, түгээх дэд бүтэц, хамгийн гол нь түүхий нүүрсийг хориглох шийдвэрийн хэрэгжилтийг хянах захиргааны нэгж бүтцийг бэлтгэж байна. Утаатай тэмцэх цаг болсон. Үүний төлөө хэн ч хоёр гараа өргөн дэмжихэд бэлэн. Аливаа бодлого, шийдвэр зардалтай байдаг гэдгийг ч хүлээн зөвшөөрнө. Гэхдээ үүний цаана хүний эрхийн маш эмзэг асуудал хөндөгдөж буй.
Хүний аливаа хэрэглээг хориглосон захиргааны шийдвэр бүрийн ард хүний эрх хөндөгдөж байдаг. Тэрхүү эрхийг хангах, хамгаалах бодлого, бэлтгэл хангагдсан цагт л “хориглох” шийдвэрийг хэрэгжүүлэх ёстой байдаг гэсэн үг. Тэгвэл түүхий нүүрсний хэрэглээг хориглох энэ удаагийн шийдвэрийн ард бид хэний ямар эрхийг хамгаалах ёстой вэ?
Түүхий нүүрс гэхээр олборлолт талаас нь харвал уул уурхайн яамны асуудал. Үүнийг бүхэл бүтэн нийслэл хотын оршин суугчдын тал гаруй хувь нь түлшиндээ хэрэглээд эхлэхээр түлш, эрчим хүчний бодлогын асуудал болж хувирна. Харин утааг бууруулах нь Засгийн газрын бодлого зорилго болж таарна. Тэгвэл эцсийн дүндээ нүүрсийг түлшинд хэрэглэхийг хориглох нь утааны эсрэг арга хэмжээ гэхээс илүүтэй хүний үндсэн хэрэглээ, амьд явах эрхийн эсрэг арга хэмжээ болж байгааг хэн нэгэн дарга анзаарсан болов уу? Аль ч улс оронд, тэр дундаа өвөл болон сэрүүний улиралд -10 гардусаас доош хүйтэрдэг улс оронд ТҮЛШНИЙ стратеги гэх үндэсний аюулгүй байдлын хэмжээнд яригдах бодлогын асуудал байдаг. Хүн төрөлхтөн хөгжлийнхөө түүхэнд хамгийн түрүүнд галыг нээж амьд үлдэхээ, үүнээс олон мянган жилийн дараа хөдөө аж ахуйн хувьсгалын дараа л амь зуух асуудлаа шийдсэн гэж үздэг. Нэг үгээр бол юун түрүүнд хөлдөж үхэхгүй байх, дулаан оромжинд амь зуух асуудлаа шийдсэнээр өнөөдрийн хөгжилд хүрчээ.
Юун түрүүнд дулаан орон гэрт амьдрах нь хүний анхдагч хэрэглээ, үндсэн эрх юм. Өвөлдөө шөнөдөө -40 грудас хүртэл хүйтэрдэг, энэ нь маш урт үргэлжилдэг, оршин суугчдынх нь талаас илүү нь гэр хороололд дулаалга муутай гэр сууцанд түүхий нүүрс түлж амьд үлдэх анхдагч хэрэгцээгээ хангадаг Улаанбаатарын тухай бид ярьж байгаа шүү дээ. Тэдний түлшийг хориглоно гэдэг нь амьд үлдэх анхдагч хэрэгцээг нь оролдож буй явдал гэдгээ Засгийн газар, түүний шийдвэрийг хэрэгжүүлэгчид ухамсарлаж байгаа гэж найдаж байна. Түүхий нүүрсийг хориглох, утааны эсрэг тэмцэхийг эсэргүүцээгүй ч үүний цаана хүний үндсэн эрхийг хөндөж буй гэдгээ ухамсарлаж, хариуцлага хандлагаа анхаараасай л гэж хэлэхийг зорилоо.
Тээр жилийн зуднаар говийн аймгуудад ажилласан хүмүүс түлшгүй болсон айлууд гэрийнхээ унийг сугалж аваад түлчихсэн байхыг шимшрэн ярьж байлаа. Униа тоолж байгаад л гурван унь тутмын нэгийг сугалж аваад гал түлж, хэсэгтээ дулаацаж, хамгийн гол нь хоол хүнсээ болгож байв. Мөн саяхан даа, 2000-аад оны эхээр энүүхэнд Багахангай дүүрэгт угсармал орон сууцууд нь халаалтгүй зогсоод байхад айлууд хүн орохгүй гэсэн өрөөнийхөө шалны модыг хуулж аваад түлчихсэн байв. Хүн амыг түлшээр хангах стратеги гэж хэчнээн чухал бодлого, хүний амьд үлдэх эрх /зөн совин/ ямар эмзэг болохыг тэр явдлууд гол зуртал өгүүлнэ. Тэгэхээр ийм чухал асуудлыг хөндөж байгаа тохиолдолд бэлтгэл бүхий л талаар бэлэн байх ёстой. Түүхий нүүрсийг хориглоход бэлэн үү гэдгийг хүн амын аюулгүй байдал, амьд явахыг эрхийг хангах үүрэгтэй төр, засаг өдөр бүр санаарай.
Хэрэв түүхий нүүрсийг орлуулах шахмал түлшний хангамж хэрэглээгээ гүйцэхгүй бол яах вэ гэдэг үр дагаврыг нэн түрүүнд тооцоолох ёстой болов уу. Ийм тохиолдолд нүүрсний хулгай цэцэглэнэ. Үнэ нь өснө. Нөгөө нь хот орчмын ногоон бүсийн ой руу хөрөө, сүхтэй дайран орно гэдгийг шийдвэр хэрэгжүүлэгчид мэдэж байгаа гэж найдаж байна.
Шахмал түлш гэр хорооллынхны хэрэгцээг хангаж чадахгүй тохиолдолд хэн ч хөлдөж үхэхгүй тулд арга чарга хайж таарна. Цахилгаан эх үүсвэрээр халаалт шийдэх нь өвөлдөө нүүрсээр галлахаас өндөр зардалтай байгаа өнөөгийнх шиг нөхцөлд хориглосон хориглоогүй нүүрс, эсвэл модоор, тэр тусмаа маш их хэмжээний модоор хэрэглээгээ шийднэ. Гэтэл нэгэнт хориглосон л бол хориглосон. Ийм шийдвэрүүд яаж хэрэгждэгийг бид сайн мэднэ.
Түүхий нүүрсийг гэр хорооллын гудамжны аманд шуудайгаар жижиглэн зардаг сүлжээ, уурхайн амнаас хот руу оруулж ирдэг ченжүүд, бүр цаана нь нүүрс малтан гаргаж байгаа уурхайчдын “хулгай”-тай тэмцэхийн тулд хураах, торгох зэрэг захиргааны аргыг хэрэглэж таарна.Хулгайгаар хот руу тээвэрлэх гэсэн нүүрсийг цагдаа, байцаагч хоёр хураасны дараа хааш нь яаж алга болгох бол?! Үнэндээ бол хураагдсан нүүрсийг дахин зардаг далд сүлжээ үүснэ, тэднийг аргалдаг авлигын тогтолцоо л хөгжинө.
Түүхий нүүрсийг шахмал, сайжруулсан түлшээр орлуулах нь утааг бууруулахад чиглэсэн эрс шийдэмгий алхам үгүйлж буй хотынхонд зөвхөн энэ шалтгаанаар л таалагдаж байгаа. Гэвч үүнтэйгээ зэрэгцүүлээд шууд “хорих” нь хэр зөв байсан бол?! Анхны цас шалгалт авах хүртэл бүгдээрээ хичээцгээе. Бөөрөнхий гэрт өвлийн хүйтэнд даарч суух юм бол утаа байтугайг тоохгүй шүү дээ...
Сэтгэгдэл ( 13 )
Сайн байна уу хатагтай, эрхэм ээ Бид бол хүмүүсийн хүсэл мөрөөдлөө хэрэгжүүлэх боломжийг олгох үүднээс хувь хүмүүсийн хооронд зээл санал болгодог санхүүгийн бүтэц юм. Хэрэв танд хувийн төсөл байгаа бол; эсвэл санхүүжилт хэрэгтэй. Хэрэв та сонирхож байгаа бол бидэнтэй холбоо барьж, зээл авах хүсэлтэй байгаа дүн болон таны эргэн төлөх хугацааг хэлж өгнө үү. 3000 - 15,000,000 долларын зээлийн эргэлт и-мэйл: matildalecoustre@gmail.com wathsapp: 0022 995 414 913
Хүний эрх гэж юу хуцаад байгаан ЭНЭ ИХ УТАА УНИАРАНД УГААРТАЖ ҮХЭХ ГЭЖ БАЙХАД ганц хэрэгтэй шийдвэр гаргахаар хүний эрх зөрчлөө гээд хуцаад байхын.Чи тэгээд яаа гээд байгаан нүүрсээ түлээд утаандаа үр хүүхэд бидний эрүүл мэнд нүүрс түлэх гэсэн ардын эрхээр хязгаарлагдаж амьдрахуу
шинэчлэл өөрчлөлтийг мохоож, хуучин болхи аргаа авч үлдэх гэсэн тэнэг сэтгүүлч ээ, гэр хорооллын хэдэн оркуудаас болж бүх хотоороо хорт утаанд хордсоор л байх уу, хэдэн хүний эрх ашгаас нийт иргэдийн эрх ашиг эрх илүү үнэ цэнэтэй. Ер нь утаа үйлдвэрлэгчид бол үндсэндээ хөдөө орон нутагтаа амьдарч чадахгүй, арчаагүй амьтад, гэрээ ачиж ирээд л нэг уулын энгэр, жалганы аманд буучдаг. Тэгээд үер болохоор манайх усанд автлаа гээд хүний өмнөөс амьдарч байгаа мэт аашлана. Ажилгүй анхиагүй нөхдийн төлөө гэр бүл, үр хүүхэд, нялхсынхаа амь нас, эрүүл мэндээр хохирч чадахгүй_
Harj l baiya daa. Uvliin tesgem huitend yah bol. Her ilchtei tulsh yum bol. Ger horoolol geed ad uzene ch gej yu bhav. Ard tumnii maani ulamjlalt soyoliin negeehen heseg shuu dee. Yaj zuv garts olohoo turshij uzeed ch bolohnee yavj l baihaas.
НҮҮРСНИЙХЭЭ УТААНД ХОРДООД БАЙЖ БАЙВАЛ ТААРСАН НОВШ ВЭ ЭНЭ БИЧЭЭЧ
утаанаасаа салах гэж арга ядаж байхад бүү буруу сурталд чи!!!!!!!!!!!!!!!!!!!!!! Ёстой нэрэндээ таарсан /БОРГИЛ/ амьтан байна даа чи
Чиний аливаа хэрэглээг хорьж байж бид эрүүл энх амдармаар бна.. !
Энэ ямар өөдгүй сэтгүүлч вэ
НҮҮРСНИЙХЭЭ УТААНД ХОРДООД БАЙЖ БАЙВАЛ ТААРСАН НОВШ ВЭ ЭНЭ БИЧЭЭЧ
Дугуй, хаягдал, хог зэрэг бусад түлэх боломжтой эд зүйлсийг түлэхийг хорьж чадсан уу.
битгй элийр бичих юмаа хөндөж бич. утаа нүүрсний угаараас болж хичнээн ураг зулбаж байгааг ядаж нэг очиод асуучихаараа новш минь. би гэр хороололд 40 жил амьдарч байна. нүүрс түлэхгүй амьд үлдэх үлдэх өчнөөн арга байдагыг суралцаг монголчууд. дэмжиэд явж чадахгүй бол битгий гай бол хуцдаг жингэр вэ. тэмээн жин явдагаараа явсан
borgilmaa durak mini buu tenegt ,end undestnii asuudal yarigdaj bayna ,
Гэр хороолынхны утаанаас болж хотын иргэд бид амьд явах эрхгуй болж байна сурье овчин нуурсний утаатай шууд холбоотой