Сайжруулсан шахмал түлштэй холбоотой цаг үеийн асуудлаар холбогдох хүмүүс мэдээлэл хийлээ. Мэдээллийн үеэр гэр хорооллын өрхүүдэд тараах 65 мянган угаарын хий мэдрэгчийг хэсэг хугацаанд битүүмжилсэн байгаа. Тэдгээрт ариутгал, халдваргүйтгэл хийсэн гэдгийг онцлов.
Угаарын хий мэдрэгчийг тараахдаа коронавирусний эрсдэлтэй энэ үед олон нийтийг цуглуулахгүйгээр, хороо, хэсгийн алхагч нар айл өрх бүрт хүргэж өгөх аж. Энэ үеэр угаар мэдрэгчийг ажиллуулах гарын авлагыг хамт тараах гэнэ. Хэрвээ угаарын хий мэдрэгчийн дохиолол дуугарсан тохиолдолд гэрт агаар оруулах ёстой бөгөөд угаарын хийг агаар сэлгэлтээр бүрэн гаргасны дараа тухайн дохиолол автоматаар унтардаг байна. Үүнээс биш дохиолол асангуут иргэд угаарын хий мэдрэгчийг унтраах гэж оролдож болохгүй гэнэ.
Өнгөрсөн өвөл сайжруулсан шахмал түлшийг 400 орчим борлуулах цэгээр худалдаалсан. Харин энэ зун томоохон авто зам дагуух борлуулалтын цэгүүдээр худалдаалахаар төлөвлөжээ.
Сэтгэгдэл ( 0 )