Өвөрхангай аймагт сайжруулсан түлш үйлдвэрлэж эхэллээ        

Автор | Zindaa.mn
2020 оны 01 сарын 06

Өвөрхангай аймгийн Нарийнтээл сумын Баянтээгийн нүүрсний уурхайг түшиглэн орон нутагт анх удаа сайжруулсан түлшний үйлдвэр байгуулсан байна. Тус үйлдвэр ойрын хугацаанд Өвөрхангай аймгийн Арвайхээр хотын хэрэглэгчдэд сайжруулсан түлшээ нийлүүлэхээр төлөвлөж буй ажээ. Үйлдвэр бүрэн хүчин чадлаараа ажилласнаар жилд 50 мянган тонн сайжруулсан түлш үйлдвэрлэх хүчин чадалтай юм.

Нүүрсийг коксжуулж, бүрэн шаталттай шахмал түлш үйлдвэрлэх тоног төхөөрөмж нийлүүлэх нээлттэй тендерийг энэ оны тавдугаар сард зарласан бөгөөд “Баялаг-Эрдэнэ цом” ХХК гүйцэтгэгчээр шалгаран 1.4 тэрбум төгрөгийн төсөвт өртгөөр байгуулжээ. Баянтээгийн нүүрсний уурхайгаас нэг тэрбум төгрөг, Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас 400 сая төгрөгийн санхүүжилтыг тус үйлдвэрт зарцуулсан байна.

Баянтээгийн нүүрсний уурхай нь Өвөрхангай, Архангай, Булган, Баянхонгор, Дархан, Улаанбаатар, Говь-Алтай, Хөвсгөл, Төв, Эрдэнэт, Завхан, Ховд, Дундговь аймгийн байгууллага, иргэдэд нүүрс нийлүүлдэг. Сүүлийн жилүүдэд утаа, агаарын бохирдол аймгийн төвүүдэд ч нэмэгдэх болсон. Иймд Баянтээгийн нүүрсний уурхайн нүүрс боловсруулах үйлдвэр ганц Өвөрхангай бус дээрх аймгуудад сайжруулсан түлш нийлүүлснээр агаарын бохирдол тодорхой хэмжээгээр багасна гэж үзэж буй юм. 

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Bat tsetseg(66.181.161.87) 2020 оны 01 сарын 06

Shahmal tvlsh ariwgvi 7honogt 10shuudai shahmal tvlsh tvlne 3500gaar awhad 7honogt 35000iig zartsuulna tvvhii nvvrs 7honogh 3shuudaig tvlnee gej bodhod 10500bolno ene hoeriig haritsuulaad vzeh heregtei ediin zasgiin huwid shahmal tvlsh ilvv ih mong zartsuulna gedegiig bodmoor baina

0  |  0
Top