Нийслэлийн Баянгол дүүрэгт айлын зуух дэлбэрч, хүүхэд гэмтсэн хэрэг гарчээ. Энэ тухай тодруулбал, өнгөрөгч амралтын өдөр буюу арваннэгдүгээр сарын 24-ны өдөр тус дүүргийн 21-р хорооны ... тоот айлын зуух дэлбэрч, оршин суугч 13 настай эмэгтэй Н түлэгдэж, хайрагдсан харамсалтай хэрэг болсон байна.
Улмаар гэмтсэн хүүхдийг Яаралтай түргэн тусламжаар Гэмтэл согог судлалын үндэсний төвд хүргэсэн бөгөөд хэрэг гарах үед тус айлд байсан гурван хүн гэмтэж бэртээгүй өнгөрчээ. Хэргийн газраас эд мөрийн баримтаар сайжруулсан шахмал түлш, зуухны үнс авч шинжилгээнд хамруулахаар болжээ. Хэргийг Баянгол дүүрэг дэх цагдаагийн хоёрдугаар хэлтэст шалгаж байна.
Сэтгэгдэл ( 0 )