Төрийн ордны баруун урд талын жигүүр буюу Г.Батхүү агсны амиа алдсан хэсэгт УИХ дахь Ардчилсан намын зөвлөлийнхөн хүндэтгэл үзүүлэхээр ширээ засч, зул өргөхөөр бэлтгэжээ.
УИХ-ын гишүүн асан, Ардчилсан намын дэд дарга Г.Батхүү агсан өнгөрсөн баасан гариг /2019.05.17/-ийн оройн 19.00 цагийн үед Төрийн ордонд уулзалтаар ирээд байхдаа нас барсан юм.
Талийгаач Төрийн ордны нэг давхрын коридорт нас барсан байдалтай олдсон ба толгойн хэсгээс их хэмжээний цус асгарсан байсан тул шатнаас унаснаас үүссэн гэмтэл байж болзошгүй гэж үзэж байгаа юм. Зарим эх сурвалж талийгаачийг Төрийн ордны хоёр давхрын баруун жигүүрт байрлах Засгийн газрын хуралдааны танхимын үүдний гонхноос унасан байх магадлалтай хэмээж буй.
Яг одоо Төрийн ордны үйлчилгээний албаныхан ордны шатны хивснүүдийг шаланд бэхэлж байна. Шатны хивс хөлийн аясаар гулсамтгай байдаг тул халтирч унах зэрэг эрсдлээс сэргийлж, энэ мэт арга хэмжээг авч байгаа бололтой.
Сэтгэгдэл ( 1 )
Хувийн хэвшлийн хооронд ноцтой зээл авах Би хувийн хөрөнгө оруулагч бөгөөд бүх хүмүүст мөнгө зээл олгодог сайн ёс суртахуунтай хүмүүс, тэдний амлалтыг биелүүлэх чадвартай. Би найдвартай, хурдан хугацаанд зээлийг найдвартай, хурдан хугацаанд олгодог зээлийг 5000-5 сая доллар / € -аас 2%, 1-30 жилийн хугацаатай эргэн төлөлт Хүссэн тоо хэмжээг харгалзан үзээрэй Зээлийн бүх хүсэлтийг надтай холбоо бариарай: matildalecoustre@gmail.com wathsapp: 0022 995 414 913