Дэлхийн архитектурын ертөнцийн нэгэн том ноён оргил 102 насандаа буюу өнгөрсөн тавдугаар сарын 15-нд өөд боллоо. И.М.Пей бол Хятад, Америк төдийгүй олон улсад цуутай архитектурч байсан билээ. Пей нь 1917 онд Хятадын өмнөд хэсэгт орших Гуанжоу хотод төржээ. Түүнийг 10 настай байхад гэр бүл нь Шанхай хот руу нүүж, хэсэг хугацаанд амьдарсан байна. Үүний дараа тэрээр АНУ-д шилжин суурьшсан бөгөөд Пенсильванийн их сургууль, Массачусетсийн технологийн дээд сургууль, эцэст нь Харвардын Их Сургуулийг тус тус дүүргэв.
Эргэн харахад буддизмын шашинтай, унаган англи хэлтэй, чинээлэг айлаас гаралтай энэ уран бүтээлч 102 жил амьдрахдаа дэлхийн архитектурын ертөнцөд нэгэн шинэ дэвшлийг авчиржээ. Пей нь архитектурын өвөрмөц, авангард арга барилаараа дэлхийд хамгийн алдартай орчин үеийн барилгуудыг бүтээсэн юм. Мөн Пей олон улсын архитектурын салбарт олон арван шагналыг хүртсэн бөгөөд 1989 онд Аризонагийн Археологийн шагналыг хүртсэн анхны архитектурч болж байсан түүхтэй.
1955 онд тэрээр өөрийн архитектурын фирмийг байгуулж, удалгүй АНУ-д хэд хэдэн томоохон барилгыг сүндэрлүүлсэн. Үүнд АНУ-ын Колорадо мужийн “Атсейны судалгааны үндэсний төв”, Массачусетс мужийн Жон Кеннедийн нэрэмжит номын сан, “Үндэсний уран зургийн галерей”, Хонконг дахь "Хятадын банкны барилга", Францын Луврын музейн " Шилэн Пирамид" зэрэг багтана.
Ингээд түүний хамгийн шилдэг архитектурын шийдэл бүхий барилгуудыг сонирхуулъя.
Сэтгэгдэл ( 1 )
Таны анхааралд аваарай Та бол хувийн зан чанартай, шударга, эелдэг. Таны сарын төлбөрийг танд өгөхөд туслах орлого байна уу? 2: 3% -ийн хүүг эргэн төлж чадах бүх хүмүүст маш хялбар нөхцөлд 2,000 € хүртэлх 4,000,000 € / $ -р зээл олгодог. Би зээл авч чаддаггүй бөгөөд хуулийг хориглодог. Би өмгөөлөгчтэйгээ хамт богино, дунд, урт хугацаанд зээл авах боломжтой. Бид таны хүсэлтийг мэдэхгүй бөгөөд гүйлгээг баталгаажуулахын тулд банкны зүгээс гаргасан шилжүүлгийг бидэнд ирүүлдэггүй. . Цахим шуудан: matildalecoustre@gmail.com хаягтай холбоо бариарай wathsapp: 0022 995 414 913