Улаан-Үдэд Н.Рерихийн Монголын тухай зургийн үзэсгэлэн гарч байна

Автор | Zindaa.mn
2021 оны 09 сарын 14

Буриадын Улаан-Үд хотын “Залуу” орчин үеийн урлагийн төвд алдарт зураач, судлаач, зохиолч, аялагч Николай Рерихийн зургийн “Чаша неотпитая. Монголия” үзэсгэлэн нээгдлээ. Монгол, Оросын хооронд дипломат харилцаа тогтоосны 100 жилийн ойд зориулсан тус үзэсгэлэн аравдугаар сарын 10 хүртэл үргэлжилнэ.

Үзэсгэлэнд алдарт зураачийн Монголын сэдэвтэй уран зургууд тавигджээ. Рерих нийт 7000 гаруй уран бүтээл туурвисан нь одоо дэлхийн шилдэг галерей, үзэсгэлэнг чимж байгаа юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top