Японы алдарт уран зураач Магонай Ацүши ёкозүна асан Харүмафүжигийн “Шинэ Монгол” дунд сургуульд бүтээлээ бэлэглэхээр болжээ.
Магонай Ацүши 2018 онд Монголд болсон уран зургийн үзэсгэлэнгээс хоёр шагнал хүртсэн хүн. Тэр үед Харүмафүжиг сургууль нээснийг дуулжээ.
“Японд хөлс, хүчээ зориулан, хөдөлмөрлөж олсон хөрөнгөө хүүхэд багачуудын боловсролд зарцуулна гэдэг үнэхээр сайхан хэрэг. Сонсоод л сэтгэл хөдөлсөн. Ингээд Харүмафүжигийн сургуульд зураг бэлэглэхээр шийдсэн” гэж ярьж байв.
Ацүши өнгөрсөн жилээс эхлэн Фүжи уулын өмнө зогсож байгаа сүмо бөхийн аваргын хөрөг зурж эхэлсэн бөгөөд эхлээд Харүмафүжиг зурж байсан ч болиод “Сүмо бөхийн бурхан” зурахаар шийджээ.
Ирэх тавдугаар сард Монголд ирж, “Шинэ Монгол” сургуульд өөрийн биеэр бэлгээ гардуулах гэнэ.
Сэтгэгдэл ( 0 )