Залуучуудын сэтгэлзүйн эрүүл мэндийн асуудлыг хөндсөн “Гар+Дор” үзэсгэлэн энэ сарын 22-27-ны өдрүүдэд “Мишээл экспо” төвийн үзэсгэлэнгийн танхимд зохион байгуулагдах гэж байна. Тус үзэсгэлэн нь залуучуудад тулгамддаг нийгмийн олон асуудлууд болох зөвшөөрөлгүй биед хүрэх, үг хэлээр гадуурхах зэрэг үйлдлүүдээс үүдэлтэй хандлагыг өөрчлөх, олон нийтэд нөлөөлөх зорилготой аж.
Үзэсгэлэнгийн үндсэн төрөл нь орон зай дахь инстолляц бөгөөд холимог техник, видео бүтээлүүд байх бөгөөд 2100 м.кв-т талбайд дэлгэгдэж буй хамгийн том үзэсгэлэн гэдгээрээ онцлогтой.
Тодруулахад, тус үзэсгэлэнг 14 болон түүнээс дээш насны хүмүүс үзэхэд тохиромжтой бөгөөд гэрэл багатай орчинд байхдаа сэтгэл зовнидог хүмүүс анхаарал болгоомжтой үзэхийг сануулсан байна.
Залуу уран бүтээлч Ц.Анударь нь “China academy of art”-ийг загвар зохион бүтээгчээр төгссөн бөгөөд 2020 оноос Ванжил Арт Институтын ганцаарчилсан жилийн хөтөлбөрт хамрагдаж “Контенпорэри урлагийн онол, бүтээлч судалгаа, дадлага” чиглэлээр төгссөн шинэ үеийн төлөөлөл юм.
Б.Нарангоо
Сэтгэгдэл ( 0 )