Байгалийн зураг, натюрморт сайхан ч яг үнэндээ нүцгэн үзэсгэлэнт эмэгтэйн зураг хүний сэтгэлийг хамгийн их хөдөлгөдөг гэдгийг эрдэмтэд баталжээ. Ингээд хүн төрөлхтний түүхэнд хамгийн их үнэд хүрсэн нүцгэн эмэгтэйн таван уран зургийг танилцуулъя.
Nu couché – Хэвтэж буй нүцгэн бүсгүй, Амедео Модильяни, 1917
Үнэ - 170 сая доллар
Модильяниг 15 настай байхад нь гэрийн үйлчлэгч эмэгтэй анх таалсан гэдэг. Тэр цагаас хойш Амедео 100 гаруй хайртай бүсгүйнхээ хөргийг зурж үлдээсэн байна. Царайлаг зураачаар зургаа зуруулах гэсэн маш олон бүсгүй байсныг найруулагч Жак Беккерийн “Монпарнасын нууц амрагууд” хэмээх түүний тухай намтар киноноос харж болно.
Nude, Green Leaves and Bust – Нүцгэн бүсгүй, ногоон навчис, Пабло Пикассо, 1932
Үнэ - 106 сая доллар
Энэ зургийг Пикассо 1932 оны гуравдугаар сарын 8-нд нэг л өдөр зурсан. Зураг дээрх бүсгүйг Мари-Терез Вольтер гэх бөгөөд алдарт зураачийн нууц амраг. Пикассо эмэгтэйчүүдийн талаар “Миний хувьд хоёр төрлийн л эмэгтэй хүн байдаг. Тахин шүтэх бурхан, эсвэл хөлийн алчуур” гэж ярьдаг байлаа. Түүний олон хайрт бүсгүй, нууц амраг амиа хорлож, эсвэл галзуурч үхсэн байдаг. Мари-Терез Вольтер ч мөн энэ ертөнцийг тийм замаар орхижээ.
Diana and Actaeon – Диана ба Актеон, Тициан, 1556–1559
Үнэ - 70 сая доллар
Тициан энэ зургийг Испанийн хаан II Филиппын захиалгаар зурсан. Эротик сэдэлтэй зураг ч Тициан зургаараа нүцгэн биеийг биш Диана дагина залуу анчин Актеоныг гийтгэж байгааг харуулахыг зорьжээ. Сэргэн мандалтын үед энэ зургийг эмэгтэйчүүдэд үзүүлэхийг хориглож байв.
Benefits Supervisor Sleeping, Люсьен Фрейд, 1995
Үнэ - 33 сая доллар
Энэ зургийг найман жилийн өмнө Роман Абрамович худалдан авсан юм.
Розес наран шарлагын газар дахь нүцгэн бүсгүй, Сальвадор Дали, 1942
Үнэ - 4 сая доллар
Зурган дээрх бүсгүй бол зураачийн гэргий Дали Гала. Энэ зургаараа тэр эхнэртэй хэчнээн хайртайгаа илэрхийлсэн гэдэг.
Сэтгэгдэл ( 1 )
үгнүүдээ зөв бич