Хятадын Гуанжөү хотын Соёл, радио, кино телевиз, Гуанжөү хотын Уран зургийн академи, Гуанжөү уран баримлын хүрээлэнгийн уран зураачдын "COVID-19"-ийн эсрэг тэмцлийн сэдэвт уран зургийн үзэсгэлэн Гуанжоу хотын номын санд нээгдлээ.
Үзэсгэлэнд Хятадын уламжлалт уран зураг, тосон будгийн зураг, усан будгийн зураг, дугуй сийлбэр зэрэг 90 гаруй урлагийн бүтээл дэлгэгдэж, тахлын эсрэг тэмцсэн хүмүүсийн баатарлаг дүр төрхийг бүтээсэн байна.
"Тахлын эсрэг дайчин", "Шүгэл үлээгч", "Илүү цагаар ажиллах" зэрэг бүтээлүүд олны анхаарлыг ихэд татаж байгаа юм.
Үзэсгэлэн ирэх зургаадугаар сарын 02-ны өдрийг хүртэл нийтийн хүртээл болно.
Сэтгэгдэл ( 0 )