Э.Ариунболдын үзэсгэлэн Казахстанд нээлтээ хийлээ

2022 оны 11 сарын 10

Монголын зураач Э.Ариунболдын "Монголын Эзэнт гүрний Их хаадын захидлууд, зоосон тэмдэгтүүд-2022" үзэсгэлэн Казахстан улсын Алматы хотын Абайн нэрэмжит Боловсролын Их сургууль дээр нээлтээ хийлээ.

Монгол, Казахстаны хооронд дипломат харилцаа тогтоосны 30 жилийн ойд зориулсан тус үзэсгэлэнгийн нээлтийн арга хэмжээнд Абайн Их сургуулийн захирал асан Хүндэт Профессор, Түүхийн ухааны доктор /Ph.D/ Арман Жумадил хоёр орны Дипломат харилцаа тогтоосны 30 жилийн ойтой давхацсан гайхалтай арга хэмжээтэй уялдаж байгаа Түүхэн баярт үйл явдал болж байгаад туйлын их баяртай байгаагаа илэрхийллээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top