Өнөөдөр /2019.10.02/ Олон улсын хүчирхийллийн эсрэг өдөр. Энэ өдрийг дэлхий даяар 2007 оноос эхлэн Энэтхэгийн агуу энэрэнгүй үзэлтэн Махатма Гандигийн төрсөн өдрөөр тэмдэглэдэг уламжлалтай.
Хүчирхийлэл бол хүн төрөлхтний хамгийн том асуудлын нэг. Харин хүмүүс хүчирхийлэл, дайн дажинд анхаарлаа хандуулаад гэр бүлийн хүчирхийллийг тоодоггүй.
Туркийн уран зураач Вахит Туна гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн турк эмэгтэйчүүдэд зориулан, дурсгалын хөшөө босгожээ. Туркт эмэгтэйчүүдийн 40 хувь нь гэр бүлийн хүчирхийлэлд өртдөг гэсэн тооцоо бий.
Өнгөрсөн 2018 онд 440 эмэгтэй эр нөхрийнхөө гарт амиа алдсан байна. Вахит Туна тэдний дурсгалд зориулан эмэгтэй хүний 440 өндөр өсгийт гутлаар хөшөө босгожээ.
Энэ гутлууд хохирогчдын гутал биш. Гэхдээ Туркт нас барсан эмэгтэй хүний гутлыг гадаа гаргаж тавьдаг заншил байдаг гэнэ.
Энэ хөшөөний дэргэдүүр хэн ч сэтгэл амар өнгөрөх аргагүй. Зургаан сарын хугацаанд эл хөшөөг олон нийтэд нээлттэй харуулах ажээ.
Сэтгэгдэл ( 0 )