Испанийн уран зураач, сюрреализмийн хамгийн тод төлөөлөгч Сальвадор Дали 1989 оны нэгдүгээр сарын 23-нд 85 насандаа ертөнцийн мөнх бусыг үзүүлсэн юм.
Агуу уран бүтээлч Далигийн амьдралын дүрмээс танилцуулья.
“Би хөрөг зурахдаа хүнтэй нь ижил зурахыг боддоггүй. Цаг хугацаа өнгөрөхөд тэд өөрсдөө хөрөгтэйгээ ижилхэн болдог"
“Хүмүүсийн анхаарлыг хагас цаг ч татах хэцүү. Харин би бүтэн 20 жил, өдөр бүр үүнийг хийж байна”
“Түүхтэй харьцуулахад улс төр бол зүгээр нэг онигоо юм даа”
“Би өлсөөд үхэж байгаа хүнд ч мөнгө зээлэхгүй. Учир нь энэ нь миний ёс зүйн зарчимд харшилдаг”
“Зургаан настайдаа би тогооч болохыг мөрөөддөг байлаа. Долоон настайдаа Наполеон болохыг хүсэж, харин нас ахин, ухаан суугаад хамгийн том мөрөөдөл бол ДАЛИ болох гэдгийг ойлгосон”
“Миний сахал дотоод ертөнцийг минь хамгаалдаг хоёр харуул юм”
“Хүмүүсийн бодол санаа надад хамаа байхгүй. Хамгийн гол ганц зүйл бол тэд миний тухай ярьж байх ёстой”
“Миний өдөр тутмын хичээл зүтгэл Дали болох гэсэн цорын ганц зорилгод хөтлөгддөг”
“Багадаа л би тэрбумтны амьдралаар амьдрахаар шийдсэн байсан”
“Миний зорилго бол эмх замбараагүй байдлыг цэгцэлж, бодит байдлыг бүрэн замбараагүй болгоход хувь нэмрээ оруулахад оршино”
“Хүн болгон миний сахлыг бахдан харж байхад би ар талд нь ажлаа амжуулж байдаг”
“Миний амьдралд жирийн костюм өмсөж, өөрийгөө доош нь хийсэн тохиолдол маш цөөхөн байсан. Би үргэлж Дали стилийн хувцас өмсдөг”
“Зовж байхдаа би таашаал эдэлж байдаг. Энэ бол миний эртний зуршил”
“Би үргэлж хүмүүсийн хардаггүй зүйлийг хардаг байсан. Харин тэдний харж байгааг би хардаггүй”
“Миний бүтээл бол амьдрал, хүнс хоол, яс цус юм. Тэндээс ухаан, сэтгэл мэдрэмж хайгаад хэрэггүй”
“Сюрреализм бол ямар нэг нам, хаяг биш. Энэ бол уриа лоозон, ёс зүйд баригдаагүй сэтгэл санааны оршин тогтнох цорын ганц хэлбэр. Сюрреализм бол хүний амьдрах бүрэн эрх чөлөө, эрх. Би сюрреалист биш, би бол сюрреализм”
“Урлаг бол аймшигтай өвчин. Гэхдээ одоохондоо түүнгүй бол амьдарч болохгүй”
“Уран зураач гэдэг өөрөө онгод нь орж, омогшдог хүн байх ёсгүй, харин бусдыг хөгөлдөг хүн юм”
“Би зурж байхдаа зургандаа ямар утга агуулагдаж байгааг ойлгодоггүй. Гэхдээ миний зургийг ямар ч утга учиргүй гэж бүү бодоорой. Миний бүтээл хэт хэцүү, хэт гүнзгий болохоор жирийн логик сэтгэлгээнд ойлгогддоггүй”
“Тэнэг мунхгийн туйл бол алимыг байгаа чигээр нь зурах явдал. Ядаж дээр нь хайр дурлалд шаналсан хорхой, бүжиглэж буй хавч, нисэн дүүлэх заан зур л даа. Тэгвэл та алим энд илүүдэж байгааг ойлгох болно”
“Зураг зурах хэцүү юу гэж үү? Эсвэл амархан, эсвэл огт боломжгүй”
“Хамаг сэтгэл зүрхээрээ эмэгтэй хүнд дурлах хэрэггүй. Харин дурлахгүй байж болдоггүй”
“Ухаантай дайсанд би дуртай”
“Улс төр хорт хавдар шиг л яруу найргийг бага багаар идсээр байдаг”
“Хэрэв өөрийгөө үргэлж суутан гэж бодоод байвал эцсийн эцэст суутан болдог”
“Би хувь заяандаа хоёр зүйлд л талархаж явдаг. Нэгт нь би испани хүн. Хоёрдугаарт би Сальвадор Дали”
“Түүхийн өмнө гүйх нь түүх бичихээс илүү сонирхолтой”
“Даруу зан бол байгалиас надад заяасан сул тал минь”
“Моодноос гарах чадвартай зүйлийг моод гэдэг”
“Төгс төгөлдрөөс бүү ай. Та нар түүнд хэзээ ч хүрэхгүй”
“Зураг зурж байхдаа би өөрийгөө галзуу мэт санадаг. Галзуу хүн бид хоёрын ганц ялгаа нь галзуу хүн өөрийгөө галзуу гэж боддоггүй бол би өөрийгөө галзуу гэж боддогт байдаг”
“ЮНЕСКО тэнэгүүдийг хамгаалах төсөл гаргах хэрэгтэй. Тэнэгүүд бол мөхөж байгаа төрөл зүйл юм”
“Би өөрийнхөө ганц ч зургийг худалдан авахгүй”
“Олон зуун жилийг алгасан, Леонардо да Винчи бид хоёр бие биендээ гар сунгаж байна”
“Бүх суутнууд үхээд дуусахад би ганцаараа омог барам үлдэх болно”
“Дайснуудаа би цэцгээр булдаг. Авсанд нь”
“Алдаагаа засах гэж бүү оролд. Харин эсрэгээрээ алдаагаа аль болох ухаалгаар тайлбарлаж, ойлгохыг хичээ. Ингэснээр таны өмнө шинэ боломж нээгдэнэ”
“Амбицгүй ухаантан далавчгүй шувуу мэт”
“Амжилтад хэр хүрснээ азгүй амьтдын атаархлын хэмжээгээр мэдэж болдог”
“Би жирийн байдлыг бүх хэлбэрээр нь үзэн яддаг”
“Уран зураач зургаараа сэтгэж, боддог”
“Надаас Веласкесийн уран зураг, маш сайн гэрэл зургийн хооронд ямар ялгаа байна вэ гэж асуухад би 7 сая доллар гэж хариулдаг”
“Дайснууддаа баярлалаа. Та нар байгаагүй бол би энэ өндөрлөгт хүрэхгүй байлаа”
“Онгодоо оруулдаг гол нууц минь нууц гэдэгт байгаа юм”
“Уран зураг бол хамгийн шударга урлаг. Хууран мэхлэх аргагүй. Эсвэл сайн, үгүй бол муу”
“Алт мөнгөнд захирагдахгүй байх цорын ганц арга бол хангалттай алттай байх явдал юм”
“Эмэгтэй хүний хацрыг сарнай цэцэгтэй зүйрлэсэн анхны хүн яруу найрагч байсан байх. Харин энэ үгийг давтсан анхны хүн нь тэнэг этгээд байсан болов уу”
“Би харьцангуй ухаантай. Маш харьцангуй”
“Хамгийн шилдэг сэтгэл зүйчид ч агуу юм хаана дуусаж, галзуурал хэзээ нь эхэлж байгааг ойлгож чадаагүй”
“Би христийн шишинтан, католик хүн. Гэхдээ зураач болохын тулд аль аль нь хэрэггүй”
“Алдарт суутнуудын хүүхдүүд жирийн дундаж хүүхдүүд байдаг. Би энэ дүрмийг батлахгүйн тулд ардаа ганц өөрийгөө л үлдээнэ”
“Сэтгүүлчдэд дуртай. Тэд ард түмнийг тэнэг болгох ажлаа маш амжилттай хийж байгаа”
“Ямар сахалтай байхыг түүх заасан байдаг. Гитлерт хамран доорх хас тэмдэгнээс өөр сахал олдохгүй байсан”
“Харлаа, сэтгэл хөдөллөө, бийр бариад цаасан дээр буулгалаа. Үүнийг уран зураг гэдэг. Яг л хайр дурлалтай адилхан”
“Коммунизм улам дампуурч, муудсаар л байна. Хар л даа. Маркс маш их үстэй байлаа. Ленин хууз сахалтай байсан. Сталин зөвхөн сахалтай үлдсэн бол Хрущев бүр сахал ч үгүй”
“Би хар тамхи хэрэглэдэггүй. Би өөрөө хар тамхи”
“Би хайдаггүй, би олдог”
“Сайн дураар тэнэг байхыг би огт ойлгодоггүй”
“Архи богино хугацаанд судасны хэмжээ, найзын хүрээг өргөжүүлдэг”
“Чи уран зураач болохоос уран илтгэгч биш. Амаа хамхиад бийрээ барь”
“Бага залуудаа би хоёр зүйл хийнэ гэж боддог байлаа. Аль болох эрт шоронд суугаад гарах. Яг цагт нь амжуулсан. Хэт зоволгүй баяжих. Энэ зорилгоо ч биелүүлсэн”
“Би унтах болон зураг зурахдаа таашаал эдэлж, шүлсээ гоожуулдаг”
Сэтгэгдэл ( 0 )