Э.Отгонбаярын үзэсгэлэн Унгарт гарч байна

Автор | Zindaa.mn
2020 оны 09 сарын 17

Монголын зураач Эршүүгийн Отгонбаяр буюу OTGO-гийн бие даасан “Infinite” үзэсгэлэн Унгарын Будапешт хотын “Йожефварош” галерейд нээгдлээ.

Монгол, Унгарын хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойд зориулсан тус үзэсгэлэнгийн нээлтэд Монгол улсаас Унгарт суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд З.Батбаяр “Э.Отгонбаярын үзэсгэлэн Унгарын ард түмэнд Монголын сайхан орны уламжлал, соёлыг цар тахлын энэ цөвүүн үед танилцуулах чухал үйл явдал юм. Тэр бол өөрийн гэсэн өвөрмөц арга барилтай уран бүтээлч” гэж онцолсон юм. Үзэсгэлэн энэ сарын 28 хүртэл үргэлжилнэ. 

Эршүүгийн Отгонбаяр уламжлалт бичил зургийн арга барилаар уран бүтээлээ туурвидаг. 15 настайдаа анхны бие даасан үзэсгэлэнгээ гаргаж байсан. 2005 оноос хойш Герман улсад амьдарч байгаа тэрбээр 2010 онд Берлин хотод "ЗУРАГ" нэрт эй галерей байгуулж байв. OTGO-гийн үзэсгэлэн Япон, Швед, Франц, Нидерланд, Чех, Энэтхэг, Швейцар, Молдав, Польш, Румын, ОХУ, АНЭУ, Сингапур, Гүрж, Германд гарч байлаа.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top