Батхүүгийн Цэлмэг: Эргэн үр хүүхэддээ төрөөрэй, ААВ минь

Автор | Zindaa.mn
2019 оны 05 сарын 27

Төр, нийгмийн нэрт зүтгэлтэн, АН-ын дэд дарга Гаваагийн Батхүү Төрийн ордонд зуурдаар таалал төгссөн харамсалтай хэрэг гарсан. Түүнийг өнгөрсөн баасан гарагт /2019.05.24/ сүүлчийн замд нь үдсэн билээ. Г.Батхүү агсны охин Б.Цэлмэг фэйсбүүк хуудаснаа аавынхаа талаар дурсамж бичсэнийг хуваалцъя. 


"Хамгаас илүү хайртай аав минь,

Охин нь таньдаа сэтгэлдээ тээж явсан бодлуудаа хэлж, илэрхийлэх боломж олдоогүй байтал таныгаа бурханы орон pуу өдлөөдөө. Хайртай хүмүүсээ алдах амьдралын ямагт нэгэн гашуун үнэн гэдгийг мэдэж байсан ч ийм гашуун байсныг охин нь ухааралгүй явж дээ. Аав минь бурханы орон руу одсоноор зөвхөн хайртай гэр бүлдээ ч биш, Монгол оронд их том алдас тохиож, ямар их хүмүүсийн сэтгэл зүрхэнд хоосон орон зай үлдээж байгааг нүднүүдээс нь гарах нулимс ч байтугай тэнгэрээс нулимс мэт асгарах бороо баталж буй.

Жоохон байхад минь “Айлын хүүхдүүд ийм өвлийн хүйтэнд гадаа алхаж гэртээ харьж байна. Тэгэхэд миний охин ийм азтай байна шүү дээ” хэмээн айлтгах сургаалууд, гэдэс нь дээрээ охиныгоо хэвтүүлээд эрхлүүлэн “Ээж ээ, бид хоёрт атаархаж байна уу?” хэмээн инээлддэг байсан тэр сайхан дурсамжууд охиных нь зүрхэнд үүрд хоногших болно. Охиныхоо хамгийн том үлгэр дуурайлал болж хүсэл зориг, мөрөөдлийнхөө төлөө зүрх сэтгэлээсээ тэмүүлж, хөдөлмөрч байж, хүн шиг хүн байхыг зөвхөн үгээрээ биш үйлдлээрээ үзүүлсэн таньдаа насан туршдаа баярлаж явна. Аавынхаа охин болж төрсөндөө би мөнхийн бахархаж явах болно. Хүн болгоны хүнд ачааг үүрэлцэж, олон мянган залуу хүмүүсийн замыг чиглүүлж өгч өөрийн ааваас дутахааргүй зөвлөгч, үлгэр дуурайлал болсон таныгаа биширч амьдрах болноо.

Хэлж чадаагүй, хийж чадаагүй бүхнийг үргэлжлүүлж, аав шигээ энэрэнгүй, дулаахан, тусч, шударга байж, тань шигээ ҮНЭНИЙ төлөө тэмцэж, таныхаа үргэлжлэл заавал болох болно. Аавтайгаа хэзээ нэгэн цагт хагацахыг охин нь мэдэж байсан ч, даан ч ийм эрт байна гэдгийг мэдсэнгүй дээ. Юугаар ч дутаахгүй охиныгоо хайрлаж, халамжилж өдий зэрэгт хүргэсэн таныхаа гал цогоор дүүрэн гэрэлтэх нүд, хөөрхөн хонхойж инээдэг хацар, нүдэнд дулаахан дүр зургийг сэтгэл зүрхэндээ үүрд тээж, санаж явна.

Та минь зөвхөн гэр бүлийнхээ сэтгэл зүрхэнд биш, улс эх орныхоо түүхэнд өгүүлэгдэх нандин хүн юм шүү. Охин нь таныхаа нэрийг өндөрт өргөж, хайртай эмээ, өвөө, ээж, дүү, ах, эгч нарыгаа халамжилж хайрлаж явах болноо. Хайртай гэр бүл нь, ард түмэн, төр, морьд нь таныг минь үгүйлж, дутагдах болно. Баршгүй том орон зай хоосорч үлдлээ дээ, аав аа….

Чангаас чанга таныгаа тэврээд үнсий. Хязгааргүй их хайртай шүү охин нь. Эргэн үр хүүхэддээ төрөөрэй, аав аа! Эх орныхоо хөрсөнд бүүвэйлэгдэж, тайван сайхан нойрсдоо.

-Хайртай охиноос нь

Сэтгэгдэл ( 17 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
(73.51.245.247) 2019 оны 06 сарын 09

Burxan muny xairan naiz muny daanch xaramsaltai bauna daa urgeljlel bolson xeden saikhan xuuxed bauna daa Amgalan noirsokh boltugau and muny

0  |  0
(202.179.30.2) 2019 оны 05 сарын 29

Энэ сайхан хүний охин боосон азтай хүн юм. Би АПУ -гийн жирийн нэгэн хувьцаа эзэмшигч. Монгол улсын сор болсон эх оронч, ихийг хийж бүтээгч тэргүүн манайлагч сайхан хүн цаг бусаар явчихсанд харамсаад ч барамгүй . Гэвч түүний залгамж халаа үр хүүхэд нь ааваасаа дутахгүй манлайлагчид болно гэдэгт эргэлзэхгүй байна. Та нар сайхан эх орны иргэд сайн хүний үрс юм шүү дээ. Талийгч минь амгалан нойрс доо. Ум ма ни бад мэ хум.

0  |  0
(112.72.12.4) 2019 оны 05 сарын 28

Ум ма ни бад ми хум. Сайхан эх орондоо, үр хүүхэддээ эргэн төрөөрэй.

0  |  0
(77.75.241.16) 2019 оны 05 сарын 28

Шүлгэн шүтээд шүтээд зарц хий дээ

0  |  0
(66.181.160.90) 2019 оны 05 сарын 27

Mundag aaviin uhaantai ohind erch huch uram zorigtoi uragshaa.

0  |  0
(182.160.37.125) 2019 оны 05 сарын 27

Huurhii duu. Saihan aavin sain ohin bn. Aav ni tengeriin ornoos ene zahiag chini unshij bayarlaj baigaa. Ih buyantai saihan hun udahgui ta nartaa ergeed turuh baihaa.

0  |  0
(66.181.161.38) 2019 оны 05 сарын 27

ямар хөөрхөн царайлаг охин бэ

0  |  0
(87.123.194.235) 2019 оны 05 сарын 27

Nijgmijn nert zutgelten gej nijgemd, ard tumend ju hijsen gej nert bolood yavchiv.

0  |  0
(66.181.161.31) 2019 оны 05 сарын 27

Yahaaraa alhaad yabj bga huuhduud azgui. Mashind yabj bga huuhedne aztai bdag ym. Taliigch bson aavinha zuragnii hajuud uuriinhuu bayr baysglantai ineesen zurag tavidgne yaj bga ym bol. Nuurne bugd hiimel bn. Hun hiimel zasvart orson bayn baij bno teneg baij bolhgui.

0  |  0
(77.75.241.14) 2019 оны 05 сарын 27

Mongolchuudiig arxi ar tejeesendee .

0  |  0
(49.0.212.119) 2019 оны 05 сарын 27

Аав ээжээ хань ижлээ жаахан охиноо үр хүүхдээ Монголоо орхиод явлаа даа.ядаж толгойгоо түшүүлсэн ч бол доо гэж бодогдох юм.эргэж төрнөө үр саддаа

0  |  0
(49.0.212.119) 2019 оны 05 сарын 27

Идэр сайхан насандаа гэв гэнэт.учир битүүлгээр явах нь бүх хүмүүст харамсалтай. Ядаж л толгойгоо түрүүлсэн бол.сүүлчийн үгээ хэлсэн бол...

0  |  0
(103.57.93.29) 2019 оны 05 сарын 27

Ум сайн амгалан болтугай

0  |  0
(223.33.184.208) 2019 оны 05 сарын 27

Hench ugui bolno ard ni uldegsed uhaarval zohiltoi

0  |  0
(202.179.25.4) 2019 оны 05 сарын 27

Ene sn hun bsan um shg bga uma olontoi l hun bj

0  |  0
Зочин(202.21.99.226) 2019 оны 05 сарын 27

Бас ч гэж сайхан хүн байсан. Тавтай нойрс доо.

0  |  0
(66.181.161.65) 2019 оны 05 сарын 27

Мундаг охин байна ум сайн амгалан болтугай

0  |  0
(112.72.11.121) 2019 оны 05 сарын 27

Сайхан хүн байсан. Ум маани бадни хум

0  |  0
Zochin(103.229.120.183) 2019 оны 05 сарын 27

Uhaantai sain ohin bn.Um sain amgalan boltugai.um ma ni bad mu hym

0  |  0
(103.229.122.202) 2019 оны 05 сарын 27

өдлөөдөө,алдас гэнэ үү,монгол хэлээр эхлэн сургаагүй болтой.

0  |  0
Top