Асгатын ордын 4 зөвшөөрлийг “Эрдэнэс Монгол”-д шилжүүллээ

Э.Мөнхжин | Zindaa.mn
2019 оны 06 сарын 03

Асгатын мөнгөний ордын тусгай зөвшөөрлийг “Эрдэнэс Монгол” ХХК-д шилжүүлжээ. Засгийн газрын 1993 оныдугаар сарын 12-ны өдрийн 25 дугаар тогтоолд өөрчлөлт оруулж, “Монголросцветмет” ТӨҮГ-ын мэдэлд байсан Асгатын мөнгөний ордыг “Эрдэнэс Монгол” ХХК-д шилжүүлсэн байна.

 Энэ дагуу Ашигт малтмал, газрын тосны газраас Асгатын мөнгөний ордын ашиглалтын дөрвөн тусгай зөвшөөрлийг “Эрдэнэс Монгол” компанид шилжүүллээ. Ингэснээр тус ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах боломжтой болж байгаа аж.

Мөн “Монголросцветмет” ТӨҮГ-аас тус ордын хайгуулын болон техник эдийн засгийн чиглэлээр хийсэн тооцоо судалгааны эх хувийг “Эрдэнэс Монгол” компанид хүлээлгэн өгчээ.

Сануулахад, Асгатын мөнгөний ордыг “Эрдэнэс Монгол”-д шилжүүлж, цагаан сараас өмнө эдийн засгийн эргэлтэд оруулах ажлыг эхлүүлэх үүргийг энэ оны нэгдүгээр сарын 7-нд засгаас гаргасан.

 Асгат бол өндөр уулын бүсэд, техникийн хүнд нөхцөлтэй байршилд оршдог учир ашиглахад хөрөнгө оруулалт ихээхэн шаардлагатай нь эргэлтэд ороогүй өдийг хүрсэн үндсэн шалтгаануудын нэг. Үүнээс гадна ганц манайхаас хамаарахгүй том асуудал байсан нь Оросын талын ашиг сонирхол байсан. Тэгвэл одоо нөхцөл байдал өөр болж, Асгатыг ашиглах, эдийн засгийн эргэлтэд оруулах эрх мэдэлд манайд байгаа юм.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
ondor nastan(182.160.38.106) 2019 оны 06 сарын 03

Burhan mini bayarlalaa.

0  |  0
Top