Европын холбооны санхүүжилтээр МҮХАҮТ-тай хамтран хэрэгжүүлж буй Монголын худалдааг дэмжих TRAM төслөөс дотоодын гоо сайхны компаниудтай уулзалт хийжээ.
Уулзалтад төсөл хэрэгжүүлэгчид, ТББ-ын төлөөлөл болон гоо сайхны бүтээгдэхүүн үйлдвэрлэгчид оролцон “Хүнсний бус бүтээгдэхүүний аюулгүй байдал"-ын тухай хууль болон 2019 онд гоо сайхны кластерын хүрээнд хэрэгжүүлж буй ажлын талаар санал солилцсон байна.
Халгай, сүүлний тос, чацаргана, гүүний саам, тэмээний чөмөг зэрэг байгалийн гаралтай, органик түүхий эдээр гоо сайхны бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг “Монос”, “Монкрем”, “Ичкрем”, “Натурал эссеншиалс” зэрэг 20-иод компани хамтын хүчээр буюу харилцан ашигтай кластерын зарчмаар ажиллахаар төслийн багтай хамтарч байгаа бөгөөд Европын зах зээлд бүтээгдэхүүнээ гаргахаар зорьж байгаа юм.
Сэтгэгдэл ( 0 )