Казахстан улсын агаарын тээврийн томоохон авиа компаниудын нэг болох “CКАT” компани өнөөдрөөс эхлэн Нур-Султан-Улаанбаатар- Нур-Султан чиглэлд шууд нислэг хийж эхэллээ. Хоёр орны хооронд зогсонги байдалд ороод байсан агаарын тээврийн харилцааг сэргээсэн өнөөдрийн анхны нислэгээр 106 зорчигч ирж, 51 зорчигч явсан бөгөөд тус компани Боинг 737-700, Боинг 737-300 онгоцоор 7 хоногийн Даваа болон Пүрэв гарагуудад Нур-Султан-Улаанбаатар- Нур-Султан чиглэлд тогтмол нисэх юм.
1997 онд байгуулагдсан “СКАТ” компани нь 1300 гаруй ажилтан, 21 агаарын хөлөгтэй ба дотоодын 16 хот, дэлхийн 20 орчим улс руу нислэг үйлддэг байна. “СКАТ” компани нислэг үйлдсэнээр барууны орнууд руу зорчих зорчигчдод шинээр нэг чиглэл нэмэгдэн сонголт хийх боломж бий болж, хоёр орны бизнес эрхлэгчдийн хамтын ажиллагаа өргөжих боломж бүрдэж байна.
Сэтгэгдэл ( 0 )