2309 иргэнд ипотекийн зээл олгожээ

Э.Мөнхжин | Zindaa.mn
2019 оны 06 сарын 04

Ипотекийн найман хувийн зээлд зориулан энэ оны эхний таван сарын байдлаар 162.6 тэрбум төгрөгийн санхүүжилтийг 2309 зээлдэгчдэд олгоод байна. Үүнээс Монголбанкны эх үүсвэрээс 79  тэрбум төгрөгийн санхүүжилтийг 1080 иргэнд, Засгийн газрын эх үүсвэрээс 39.7 тэрбум төгрөгийн санхүүжилтийг 661 иргэнд, Банкууд өөрийн эх үүсвэрээс 43.9 тэрбум төгрөгийн санхүүжилтийг 568 иргэнд тус тус олгожээ.

Цаашид дээрх гурван төрлийн  эх үүсвэрээс зургаадугаар сард 48 тэрбум төгрөг, он дуустал сар бүр тогтмол 36 тэрбум төгрөгийн санхүүжилтийг орон сууцны зээлд зориулан олгох аж.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top