3x3: Аварга Г.Өсөхбаяр, сагсчин Ц.Шаравжамц нарын хөвгүүд өнгөлж байна

Автор | Zindaa.mn
2019 оны 06 сарын 04

FIBA 3х3 төрлийн 23 хүртэлх насны үндэстнүүдийн лиг, FIBA 3х3 Улаанбаатар дэлхийн гранпри болон 18 хүртэлх насны Дэлхийн аварга шалгаруулах гурван тэмцээн Улаанбаатар хотноо үргэлжилж байна. 

Тус тэмцээнд манай улсаас оролцож байгаа баг тамирчдын дунд сагсчин Ц.Шарамжамцын хүү Ш.Энхийн-Од, Дархан аварга Г.Өсөхбаярын хүү Ө.Пэрэнлэйжамц нар багтсан нь сонин тохиол юм. 

Удам дамжсан тамирчин хөвгүүдэд сагсан бөмбөг сонирхогчид ихээхэн итгэл найдвэр хүлээлгэж байгаа бөгөөд өнөөдөр 18:30 цагт Монголын шигшээ баг Латви улсын багтай тоглох гэж байна. 
 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top