Шүдээ цэвэрлэж байх нь Альцгеймер өвчин тусахаас сэргийлэхэд тусална гэж Норвегийн Бергений их сургуулийн эрдэмтэд үзэж байна. Тэдний судалгааг Science Advances сэтгүүл нийтэлсэн байна.
Буйлийг үрэвсүүлдэг нянгууд амны хөндийгөөс тархинд хүрч, нянгаас ялгардаг аюултай ферментүүд мэдрэлийн эсийг гэмтээдэг нь нотлогдсон билээ. Бергений их сургуулийн эрдэмтэд Альцгеймер өвчтэй 53 хүний тархины эсийг судлахад эдгээр ферментүүд эсийн дээжийн 96 хувьд нь илэрчээ.
Гэхдээ нянгууд Альцгеймер өвчин тусахад нөлөөлдөггүй ч энэ өвчин бий болох эрсдэлийг нэмэгдүүлж, явцыг нь түргэсгэдэг гэж эрдэмтэд онцолжээ. Тиймээс шүдний утас ашиглан шүдээ байнга цэвэрлэж байхыг эрдэмтэд зөвлөж байна. Ялангуяа Альцгеймер өвчин оношлогдсон болон буйлны үрэвсэлтэй хүмүүс амны хөндийн эрүүл мэнддээ илүү анхаарах ёстой гэнэ.
Судлаачид аюултай ферментийн үйлчилгээг зогсоодог бэлдмэл гаргаж авсан бөгөөд үүнийг турших л үлдээд байгаа юм.
Сэтгэгдэл ( 0 )