Альцхеймерийн өвчнийг эмэгтэйчүүд илүү тусдагийн шалтгааныг тогтоожээ

Я.Болор | Zindaa.mn
2022 оны 12 сарын 15

АНУ-ын Скриппсийн судалгааны хүрээлэн, Массачусетсийн технологийн хүрээлэнгийн эрдэмтэд эмэгтэйчүүд их хэмжээний дархлааны уургийн улмаас Альцхеймер өвчинд эрчүүдээс илүү өртдөг болохыг тогтоожээ. Энэхүү уураг нь тархины холбоосыг гэмтээдэг байна.

“Science Advances” сэтгүүлд бичсэнээр, шинжлэх ухаанд зориулж ашиглахыг зөвшөөрч, гэрээслэн үлдээсэн 40 өвчтөний тархийг судалжээ. Тэдний тал хувь нь Альцхеймер өвтэй байжээ.

Сорьцын биохимийн шинжилгээний дүн Альцхеймер өвчтэй эмэгтэйчүүдийн ижил оноштой эрчүүдийнхтэй харьцуулахад дархлааны уургийн хэмжээ зургаа дахин их болохыг харуулжээ. Эл уураг тархины үрэвсэлд хүргэдгээс гадна гаднын болон хортой эд эсийг шингээж, боловсруулдаг микроглиа буюу төв мэдрэлийн системд байдаг глиал эсийн үйл ажиллагааг идэвхжүүлдэг байна. Эдгээр эс нь мэдрэлийн эсийн холбоосыг гэмтээж, улмаар Альцхеймерийн өвчин үүсэхэд хүргэдэг байна.

Түүнчлэн, цэвэршилтийн үед эстроген дааврын хэмжээ буурахад С3 уураг их хэмжээгээр бий болдог аж. Ингэснээр өвчний явцыг түргэтгэдэг. Энэ нь АНУ-д бүртгэгдсэн зөнөгрөх өвчний бүх тохиолдлын гуравны хоёр нь эмэгтэйчүүдэд ногддогийн учрыг тайлбарлаж байна гэж эрдэмтэд онцолжээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top