Дэлхийд анх удаа 19 настанд Алцхaймер өвчин илэрчээ

Я.Болор | Zindaa.mn
2023 оны 02 сарын 15

Хятадад 19 настай залууд Алцхаймер өвчний онош тавьжээ. Тэрбээр Алцхаймер өвчнөөр оношлогдсон дэлхий дээрх хамгийн залуу хүн болж байна.

“Journal of Alzheimer's Disease” сэтгүүлд бичсэнээр, залуу 17 настайдаа хичээлээ хийхдээ төвлөрөхөд хүндрэлтэй тулгарч эхэлсэн ба хожим нь энэ байдал нь улам муудаж, богино хугацааны ой санамжаа алдаж эхэлжээ. Залуу өмнөх өдрийн үйл явдал болон эд зүйлсээ хаана тавьснаа санахаа больжээ. Үүний сацуу уншихад хүндрэл гарч, сэтгэл хөдлөлөө илэрхийлэх чадваргүй болсон байна. Нэг жилийн дараа гэхэд тэр хоол идсэн үгүйгээ ч санахгүй болжээ.

Алцхаймер өвчин гол төлөв 65-аас дээш насны хүмүүст оношлогддог байна. Эмч нарын хэлснээр, залууд генийн ямар нэгэн мутац илрээгүй байна. Түүнээс өмнө 21 настай өвчтөнд ийм онош тавьж байсан ба түүнд генийн мутац илэрч байжээ.

Энэ явдал нь Алцхаймер өвчин эхэлдэг насны ангиллын талаарх ойлголтыг бүрэн өөрчилж байна хэмээн эмч нар онцолжээ. Алцхаймер өвчтэй залуусын оньсогыг тайлах нь ирээдүйд шинжлэх ухааны нэлээн хүнд зорилтын нэг болж магадгүй гэж тус сэтгүүлд онцолсон байна.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Unshigc(64.119.31.184) 2023 оны 02 сарын 18

Ogt untdaggui bsan ym bishuu. Alzheimer uusgehed oroltsdog B-amyloid geed hort bodisiig zuvhun untaj bh uyd ni tarhi horguijuulj caddag. Tegeed c eh survaljaa taviarai. Iimerhuu medeelel niigemd ih nuluuldug shuu. Jaahan hariutslagatai biceerei

40  |  0
Top