Ашигт малтмал, газрын тосны газраас шатахууны үнэд өөрчлөлт орохтой холбоотой мэдээллийг өнөөдөр /2019.06.04/ өглөө. АМГТГ-ын орлогч дарга Ц.Эрдэнэбаяр АИ-92 бензиний үнэ 50 төгрөгөөр буурах болсон талаар мэдэгдлээ.
Ц.Эрдэнэбаяр “Дэлхийн зах зээл дээрх брент газрын тосны үнэ тонн тутамдаа 25 ам.доллараар бууж байгаатай холбоотойгоор зургаадугаар сарын 15-наас манай бензиний үнэ буурах нөхцөл бүрдэж байна. Өнгөрсөн тавдугаар сард дизель түлшний жижиглэнгийн үнэ 40 төгрөгөөр, АЙ-92 шатахуун 60 төгрөгөөр нэмэгдсэн. АМГТГ-аас тавдугаар сарын сүүлээр дизель түлшний үнийг нэмэх шаардлагагүй гэж үзээд аж ахуй нэгжүүдэд мэдэгдэл хүргүүлсэн. Зургадугаар сарын 5-ны дотор аж ахуйн нэгж байгууллагууд албан бичгээр эргэж хариу ирүүлэх ёстой. Хэрэв хариу ирүүлээгүй тохиолдолд хуулийн дагуу тусгай зөвшөөрлийг нь түдгэлзүүлэх цуцлах арга хэмжээг авч ажиллана. 2019 он гарсаар 3-5 сар буюу гурван сар дараалан түүхий эд тосны үнэ өссөн. Үүнтэй холбоотойгоор хилийн үнэ өссөн.
Харин зургадугаар сард тонн тутамд 25 ам.доллараар буурсан байна. Тэгэхээр зургадугаар сарын 15-аас хойш орж ирсэн бүтээгдэхүүний жижиглэнгийн үнэ 50 төгрөгөөр буурна. Дэлхийн зах зээл дээр шатахууны үнэ буурч байгаа бол бууралтыг барьж ажиллах, дагаж мөрдөхийг барьж ажиллана” гэлээ.
Сэтгэгдэл ( 2 )
60 төгрөг нэмээд 50 төгрөг хасаад гайхалтай математикч юмдаа 7-р сард 70 төгрөг нэмээд 60 төгрөг хасаад
60 төгрөг нэмээд 50 төгрөг хасаад гайхалтай математикч юмдаа 7-р сард 70 төгрөг нэмээд 60 төгрөг хасаад