ОХУ-тай хийсэн худалдаа өмнөх оноос 1.8 хувиар буурчээ

Э.Мөнхжин | Zindaa.mn
2019 оны 06 сарын 05

Оны эхний дөрвөн сарын гүйцэтгэлээр гадаад худалдааны нийт бараа эргэлтийн хэмжээ өмнөх оны мөн үеэс 15 хувиар өсөж  4,278 сая ам.доллар болов. Үүнд экспорт 387 сая ам.доллароор, импорт 184 сая ам.доллароор тус тус өссөн нь нөлөөлөв.  Худалдааны тэнцэл энэ хугацаанд өнгөрсөн оны мөн үеэс 202 сая ам.доллароор өсөж  746 сая ам.долларын ашигтай байна. Валютын төлбөртэй худалдааны тэнцэл өнгөрсөн оны мөн үеэс 191 сая ам.доллараар өсөж  801 сая ам.долларын ашигтай гарсан байна.

Хөрш орнуудтай хийсэн худалдааг авч үзвэл, нийт бараа эргэлтийн 65 хувь буюу 2,769 сая ам.долларын худалдааг БНХАУ-тай, 12 хувь буюу 512 сая ам.долларын худалдааг ОХУ-тай хийжээ. ОХУ-тай хийсэн худалдаа өмнөх оны мөн үеэс 1.8 хувиар буурсан бол БНХАУ-тай хийсэн худалдаа 15 хувиар өслөө. Гадаад худалдааны нөхцөлийн индекс  дөрөвдүгээр сард өмнөх оны мөн үеэс 14 хувиар өссөн хэдий ч өмнөх сараас хоёр хувиар буурч 2.174-д хүрлээ. Худалдааны нөхцөл өмнөх сараас муудахад хөрөнгө оруулалтын болон нефтийн барааны импортын үнийн өсөлт голлон нөлөөлөв

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top