“ОХУ, Хятадын харилцаа урьд өмнө байгаагүй өндөр түвшинд хүрсэн”

Автор | Zindaa.mn
2019 оны 06 сарын 06

БНХАУ-ын дарга Си Жиньпин ОХУ-д айлчилж байна. Айлчлалын эхний өдөр буюу зургаадугаар сарын 5-нд Си Жиньпин, Владимир Путин нар Орос, Хятадын хамтын ажиллагааны хэд хэдэн гэрээнд гарын үсэг зуржээ. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путины мэдэгдсэнээр хоёр орны харилцаа урьд өмнө байгаагүй өндөр түвшинд хүрсэн байна. Гэхдээ Москва болон Бээжин харилцаагаа улам бататгана гэжээ. Хоёр орны Төрийн тэргүүн дээд хэмжээний хэлэлцээрийнхээ явцад эдийн засгийн хэтийн төлөвийг илүү чухалчилж байсан талаар Оросын хэвлэл мэдээллийн хэрэгслүүд мэдээлж байна.

Хятадын даргын ОХУ-ын Ерөнхийлөгчийн урилгаар тус улсад хийж буй айлчлал нь хоёр орны эдийн засгийн харилцааг бэхжүүлэх, найрамдал нөхөрлөлийн шинэ эринийг тэмдэглэх зорилготой аж. Айлчлалын эхний өдөр Си Жиньпин Москва хотод Владимир Путинтай хийсэн албан ёсны уулзалтынхаа дараа “Большой театр”-т тоглолт үзжээ.

Тэгвэл өнөөдөр /2019.06.06/ Си Жиньпин Санкт-Петербургийг зорьж, Петербургийн олон улсын эдийн засгийн чуулга уулзалтад оролцоно. ОХУ, БНХАУ-ын удирдагч нар хоёр орны том компаниудын дарга нартай уулзалт хийхээр төлөвлөсөн байна. Түүнчлэн Си Жиньпинд Санкт-Петербургийн улсын их сургуулийн хүндэт доктор цол олгох юм.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
matilda(41.138.91.155) 2019 оны 06 сарын 16

Сайн уу, ээж ээ Хүмүүс мөрөөдөлдөө хүрэх боломжийг олгохын тулд интернэт зээлийг санал болгодог санхүүгийн бүтэц юм. Хэрэв танд хувийн төсөл байгаа бол; эсвэл санхүүжилтийн хэрэгцээ; бидэнтэй холбоо барина уу Зээлийн хїїгийн турш зээлийн хїї 2% байна. Бидний санал болгож буй санал нь $ 5,000-500.000 доллараас эхлэн 1 жилээс 25 жил хүртэлх хугацаанд буцаан олгогддог. Хэрэв та сонирхож байвал илүү мэдээлэл авахыг хүсвэл бидэнтэй холбоо барина уу. Мэйл: matildalecoustre@Gmail.Com wathsapp: 0022 995 414 913

0  |  0
Top