ТОЙМ: Урьд өмнө байгаагүй өндөр түвшний харилцаа

Автор | Zindaa.mn
2019 оны 06 сарын 07

БНХАУ-ын дарга Си Жиньпин ОХУ-д айлчилж байна. Айлчлалын эхний өдөр буюу энэ сарын 5-нд Си Жиньпин, Владимир Путин нар Орос, Хятадын хамтын ажиллагааны хэд хэдэн гэрээнд гарын үсэг зуржээ. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путины мэдэгдсэнээр хоёр орны харилцаа урьд өмнө байгаагүй өндөр түвшинд хүрсэн байна. Гэхдээ Москва болон Бээжин харилцаагаа улам бататгана гэв.

“Хоёр орны нөхөрлөлийн шинэ үе эхэлж байна” гэж БНХАУ-ын дарга онцолсон байна. Тэрбээр сүүлийн зургаан жилд Владимир Путинтай 30 удаа уулзаж байгаа аж. Энэ хугацаанд ажил хэргийн нягт харилцаанаас гадна тэдний дунд хувийн бат бөх нөхөрлөл бий болсныг Си Жиньпин хэлжээ.

Нөхөрлөлийн шинэ үе

ОХУ, Хятадын Ерөнхийлөгч нар “Олон улсын нөхөрлөл ба стратегийн хамтын ажиллагаа”-ны тунхагт гарын үсэг зуржээ. “Хоёр орны нөхөрлөлийн шинэ үе эхэлж байна” гэж БНХАУ-ын дарга онцолсон байна. Тэрбээр сүүлийн зургаан жилд Владимир Путинтай 30 удаа уулзаж байгаа аж. Энэ хугацаанд ажил хэргийн нягт харилцаанаас гадна тэдний дунд хувийн бат бөх нөхөрлөл бий болсныг Си Жиньпин хэлжээ. Хятадын дарга “ОХУ бол миний хувьд зочлоход хамгийн гоё гадаадын улс. Ерөнхийлөгч Путин миний хувьд хамгийн дотны найз, сайн хамтрагч. Энэ бүгдээс хоёр улсын харилцаа өндөр түвшинд байгаа нь харагдаж байгаа байх. Мөн Хятад, Оросын стратегийн нягт хамтын ажиллагааг онцолж болно” гэсэн байна. Түүний хэлж байгаагаар Москва болон Бээжин улс төрийн итгэлцлээ бэхжүүлж, аль алиныхаа сонирхлыг багтаасан хамтын ажиллагааны гэрээ хэлцэлд хүрч, хоёр орны харилцааг илүү өндөр түвшинд хүргэхийг зорьж байгаа аж. Түүнчлэн ОХУ-ын Ерөнхийлөгчийн зөвлөх Юрий Ушаков “Си Жиньпиний айлчлал хоёр орны харилцаанд маш чухал үйл явдал болж байна” гэжээ.

Хятадын даргын айлчлал нь 2014 онд Крымийн хойг ОХУ-ын харьяанд орсоноос хойш таван жилийн дараа болж байна. АНУ болон Европын орнууд ОХУ-ыг Крымийг хууль бусаар өөртөө нэгтгэсэн, Украины зүүн хэсгийн зөрчил тэмцэлд ОХУ-ыг хөндлөнгөөс оролцож байна гэж буруутгадаг. Тэд ОХУ-ын эсрэг эдийн засгийн хориг арга хэмжээ авч, ОХУ-ыг тусгаарлаж, ганцаардуулахаар оролдож байхад Москва, Бээжингийн харилцаа улам нягт болжээ. Хоёр улсын худалдааны эргэлт 2018 онд 25 хувиар нэмэгдэж, 108 тэрбум ам.долларт хүрсэн байна. Энэ нь БНХАУ бол Оросын эдийн засгийн чухал хамтрагч гэдгийг илтгэж байгааг ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин мэдэгджээ. Түүнчлэн ОХУ дахь Хятадын хөрөнгө оруулалт хоёр дахин нэмэгдсэн байна. ОХУ-ын эдийн засаг 1990 онд Хятадынхаас 40 хувиар том байсан бол одоо Хятадын эдийн засаг ОХУ-ынхаас найм дахин том болжээ.

“ОХУ, Хятад хоёр Сирийн нөхцөл байдлыг шийдвэрлэхэд хамтран ажиллана. Венесуэлийн нөхцөл байдлыг тогтвортой болгоход анхаарч, Ираны цөмийн хөтөлбөрийн хамтарсан цогц үйл ажиллагааны төлөвлөгөөг бүрэн хэрэгжүүлэхэд анхаарч ажиллах болно” гэсэн байна.

“Солонгосын хойгт энхтайван тогтоохоос өөр сонголт байхгүй”

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Хятадын даргатай хийсэн яриа хэлэлцээнийхээ үеэр Солонгосын хойгт энхтайван тогтоохоос өөр сонголт байхгүйг дахин хэлжээ. Мөн “ОХУ, Хятад хоёр Сирийн нөхцөл байдлыг шийдвэрлэхэд хамтран ажиллана. Венесуэлийн нөхцөл байдлыг тогтвортой болгоход анхаарч, Ираны цөмийн хөтөлбөрийн хамтарсан цогц үйл ажиллагааны төлөвлөгөөг бүрэн хэрэгжүүлэхэд анхаарч ажиллах болно” гэсэн байна. Си Жиньпин хэлэхдээ “Одоо дэлхий дахин их өөрчлөлтийг даван туулж байгаа. Ялангуяа, эрх мэдэл, хүчирхийллийн бодлого эрчимжиж байна. Бид энхтайван, хөгжилд хүрэх урт, хэцүү замыг туулна. Хятад, Орос улс олон улсын хамтын нийгэмлэгийн хамтаар НҮБ-ын ивээл дор олон улсын тогтолцоог яаралтай хамгаалж, халуун цэгт буй асуудлаар улс төрийн зохицуулалтад хүрэхийг идэвхтэй дэмжинэ. Олон улсын хурцадмал нөхцөл байдалд эерэг нөлөө үзүүлж, хүн төрөлхтний ирээдүйд шинэ хувь нэмэр оруулахын төлөө ажиллана” гэжээ.

ОХУ, БНХАУ хоёр сүүлийн үед олон улсын харилцааны асуудалд нэгнийхээ байр суурийг дэмжиж ирснийг шинжээчид өгүүлдэг.

Дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ой тохиож байна

Си Жиньпиний айлчлалын үеэр хоёр орны удирдагч Хятад, Оросын хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойн талаар ярилцаж, Москвагийн амьтны хүрээлэнд байгаа хоёр орны эв нэгдлийн бэлгэдэл болсон хоёр пандад шинэ павильон нээх юм. Диндин болон Жуи гэх панданууд өнгөрсөн дөрөвдүгээр сарын 29-нд Москвагийн амьтны хүрээлэнд иржээ. Тэд Орос, Хятадын найрамдлын элч төдийгүй баяр баясгалан, нөхөрлөлийн уур амьсгалыг бэлэглэх аж. Си Жиньпиний айлчлалын хүрээнд Кремльд уржигдар өргөн хүрээтэй уулзалтууд болжээ. Уулзалтаар Хятад, Оросын хамтын ажиллагаа, стратегийн тогтвортой байдлыг бэхжүүлэх талаар хамтарсан мэдэгдэл гаргасан байна. Хоёр орны худалдаа төдийгүй эрчим хүчний салбарт ч хамтын ажиллагаа дээд хэмжээнд хүрчээ. Путин “Эрчим хүчний салбар эрчимтэй хөгжиж эхэлсэн. ОХУ Хятад руу нефтийн нийлүүлэлтээрээ тэргүүлж байна. Өнгөрсөн жил 67 сая тонн түүхий эдийг тээвэрлэсэн” гэсэн байна.

Си Жиньпин “Олон улсын худалдаа, хөрөнгө оруулалтын уналттай нөхцөлд ийм үр дүнд хүрнэ гэдэг амаргүй. Хоёр улс эрчим хүч, тээвэр, хөдөө аж ахуй, агаарын тээвэр болон бусад салбарт хамтарсан томоохон төслүүдийг хэрэгжүүлж байгаа” гэжээ. Түүнчлэн ОХУ, БНХАУ хоёр сүүлийн үед олон улсын харилцааны асуудалд нэгнийхээ байр суурийг дэмжиж ирснийг шинжээчид өгүүлдэг. Тухайлбал, БНАСАУ-ын цөмийн хөтөлбөрийн асуудал, Венесуэлийн хямрал, Ираны цөмийн хөтөлбөрийн гэрээ зэрэгт хоёр орон ижил байр суурьтай байдаг.

Петербургийн олон улсын эдийн засгийн чуулга уулзалтад Хятадын талаас мянга орчим бизнесийн төлөөлөл оролцож байгаа аж.

Худалдааны дайны эсрэг хамтдаа тэмцэнэ

Си Жиньпин, Владимир Путин нар АНУ-ын худалдааны дайн, эдийн засгийн хориг арга хэмжээний эсрэг хамтдаа тэмцэнэ гэдгээ мэдэгдсэн байна. “Үүссэн асуудлуудыг үр дүнтэйгээр шийдвэрлэхийн тулд цогц арга хэмжээг авч хэрэгжүүлнэ. Хамтын ажиллагааны хүрээгээ тэлж, харилцан хөрөнгө оруулалтын түвшинг нэмэгдүүлж, худалдаа, хөрөнгө оруулалтын журмыг хөнгөвчлөх хэрэгтэй” гэж Си Жиньпин мэдэгджээ. Түүнчлэн Оросын Ерөнхийлөгч аж үйлдвэрийн хамтын ажиллагаа бэхжин хөгжиж байгааг хэлсэн бол Москва, Бээжин олон улсын тээврийн корридоруудыг хамтран хөгжүүлэхийн чухлыг Си Жиньпин онцолсон байна. ОХУ-ын Ерөнхийлөгч мөн Орос, Хятадын үзэл бодол нь маш ойрхон юмуу давхацдагийг хэлж байжээ. Хэлэлцээрийн дараах хамтарсан мэдэгдэлд зэвсгийн хяналт болон зэвсэг үл дэлгэрүүлэх талаар дурдсан байна.

Хэлэлцээр өчигдөр ОХУ-ын хойд нийслэл гэгдэх Санкт-Петербургт үргэлжилж, Путин, Си нар хоёр орны томоохон компаниудын удирдагчидтай уулзжээ. Петербургийн олон улсын эдийн засгийн чуулга уулзалтад Хятадын талаас мянга орчим бизнесийн төлөөлөл оролцож байгаа аж.

ОХУ-ын Ерөнхийлөгчийн хэвлэлийн албанаас мэдээлснээр айлчлалын үеэр хоёр чухал хамтарсан мэдэгдэл гаргана. Эхнийх нь Орос-Хятадын харилцаа, хөгжил, хамтын ажиллагааны төлөвлөгөө байх бол хоёр дахь нь олон улсын стратегийн тогтвортой байдлын тухай баримт бичиг аж. Түүнчлэн Си Жиньпиний айлчлалтай зэрэгцэн ОХУ-д Петербургийн олон улсын эдийн засгийн форум болж байна. Энэ жил 23 дахь удаагаа зохион байгуулагдаж буй форумд Хятадын дарга Си Жиньпин, НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антониу Гутерреш зэрэг олон улсын нөлөө бүхий эрхмүүд оролцож байгаа юм. Дэлхийн эдийн засгийн томоохон арга хэмжээнүүдийн нэг болох энэхүү чуулга уулзалт нь энэ жил “Тогтвортой хөгжлийн асуудлыг тодорхойлох нь” уриан дор болж буй.

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
matilda(41.138.91.155) 2019 оны 06 сарын 16

Сайн уу, ээж ээ Хүмүүс мөрөөдөлдөө хүрэх боломжийг олгохын тулд интернэт зээлийг санал болгодог санхүүгийн бүтэц юм. Хэрэв танд хувийн төсөл байгаа бол; эсвэл санхүүжилтийн хэрэгцээ; бидэнтэй холбоо барина уу Зээлийн хїїгийн турш зээлийн хїї 2% байна. Бидний санал болгож буй санал нь $ 5,000-500.000 доллараас эхлэн 1 жилээс 25 жил хүртэлх хугацаанд буцаан олгогддог. Хэрэв та сонирхож байвал илүү мэдээлэл авахыг хүсвэл бидэнтэй холбоо барина уу. Мэйл: matildalecoustre@Gmail.Com wathsapp: 0022 995 414 913

0  |  0
Ялалт(202.126.89.149) 2019 оны 06 сарын 12

Орос хятадын харилцаа.70-аад оны Зөвлөлт хятадын харилцаа шиг муудаасай.

0  |  0
Top