Ц.Шаравжамц: Миний хүү монгол бүсгүйтэй ханилна

Автор | Zindaa.mn
2019 оны 06 сарын 07

FIBA 3х3 төрлийн 23 хүртэлх насны үндэстнүүдийн лиг, FIBA 3х3 "Улаанбаатар" дэлхийн гранпри болон 18 хүртэлх насны Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн зэрэг гурван чухал тэмцээн Улаанбаатар хотноо үргэлжилж байгаа билээ. 

Тус тэмцээнд улсаа төлөөлөн оролцож байгаа баг тамирчдын дунд сагсчин Ц.Шарамжамцын хүү Ш.Энхийн-Од, Дархан аварга Г.Өсөхбаярын хүү Ө.Пэрэнлэйжамц нар багтсан.

Одоогийн байдлаар манай багийн хувьд шөвгийн наймд шалгарч үлдсэн амжилттайгаар тэмцээнээ үргэлжлүүлж байна. Тэмцээний үеэр Ш.Энхийн-Од олон улсын сагсан бөмбөгийн анхаарлын төвд орж ирлээ. Түүний тоглолт ур чадварыг олон улсын хэвлэлүүд онцлохын сацуу АНУ-ыг өсвөрийн шилдэг тамирчдын Hailey VAN LITH-тэй танилцуулж, бүр гэр бүл болгох тухай яриа сошиал орчны "халуухан" сэдвүүдийн нэг болоод байгаа юм.

Энэ талаар түүний аав Ц.Шарамжамц "Хүү минь яг ээж шигээ монгол эмэгтэйтэй гэр бүл болох байх аа. Би ч бас тэгээсэй гэж хүсдэг" хэмээн бодлоо хуваалцжээ.

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
(202.21.98.138) 2019 оны 06 сарын 10

kkkk......tsaad amerik huuhen ni tegeed hayagdah uu.....onigoo ....zugeer bgaa neg amerik huuhniig aimaar huuteigee yah gej bga yum shig tataj oroltsuulaad l.....onooh shar huuhen ni yu ch medehgui sonsoogui yavaa shdee alahii maa

0  |  0
(66.181.161.69) 2019 оны 06 сарын 10

Хөөөх

0  |  0
(91.166.4.137) 2019 оны 06 сарын 07

Neeree l gadaadad turj ussun huuhduudee mongol huntei gerleesei gej l huseh yum daa.

0  |  0
Top