“Олон нийтийн санхүүгийн суурь мэдлэгийг дээшлүүлэх хөтөлбөр”-ийн хүрээнд орон нутгийн иргэдэд санхүүгийн мэдлэг олгох зорилгоор Дэлхийн Банк, Монголбанк, Насан туршийн боловсролын үндэсний төв хамтран сургагч багш бэлтгэх сургалтыг охион байгууллаа. Сургалтад БСШУЯ-ны харьяа Насан туршийн боловсролын үндэсний төвийн багш нар хамрагдав. Хөтөлбөр хэрэгжиж эхэлснээс хойш үндэсний хэмжээнд нийт 500 орчим багш хамрагдаж, 4700 гаруй иргэнд санхүүгийн мэдлэг олгох сургалтыг зохион байгуулжээ.
Энэ удаагийн сургалтаар орон нутгийн иргэдэд санхүүгийн мэдлэг олгох сургалтын шинэ загварыг туршиж буйгаараа онцлог юм. Орон нутгийн иргэдэд санхүүгийн суурь мэдлэгийг олгох сургалтыг зохион байгуулахад хичээлийн агуулгыг илүү энгийн, ойлгомжтой болгосноор хүртээмжийг нэмэгдүүлэх боломжтой бөгөөд сургалтын шинэ загвар нь бүхэлдээ үүнд чиглэгджээ.
Сэтгэгдэл ( 0 )