Энэ сарын 5-ны өдрийн байдлаарх махны үнийн мэдээллийг хүргэе. Хонины ястай махны үнэ өмнөх долоо хоногтой харьцуулахад 0.86 хувиар буюу 89 төгрөгөөр буурсан, хонины цул махны үнэ өмнөх долоо хоногтой харьцуулахад 1.43 хувиар буюу 167 төгрөгөөр буурчээ.
Үхрийн ястай махны үнэ өмнөх долоо хоногтой харьцуулахад 1.06 хувиар буюу 125 төгрөгөөр буурсан бол үхрийн цул махны үнэ өмнөх долоо хоногтой харьцуулахад 0.79 хувиар буюу 111 төгрөгөөр буурсан байна.
Адууны ястай махны үнэ өмнөх долоо хоногтой харьцуулахад 1.36 хувиар буюу 125 төгрөгөөр буурсан бол ямааны ястай мах нэг килограмм мах дунджаар 9075 төгрөг байна.
Сэтгэгдэл ( 5 )
Монгол оронд өнгөрсөн өвөл өнтэй сайхан орсон. Мал тарга хүчтэй байгаа. Ийм болохоор 6 дугаар сарын дундаас эхлээд хот руу мал оруулж ирэх боломжтой болж махны үнэ буурна. Хэн түрүүлж хот руу мал оруулж ирсэн нь арай үнэтэй зарна даа. Харин удирдлагууд хот руу тал оруулж ирэхийг нь хорихгүй байх хэрэгтэй.