Спортлог аавуудын ЖАРГАЛТАЙ АГШИН

Ж.Сондор | Zindaa.mn
2019 оны 06 сарын 07

Яг одоо манай улсад Fiba 3x3 "U18 WORLD CUP-2019" сагсан бөмбөгийн тэмцээн болж байгаа билээ. Сагсан бөмбөгчдийн магнай тэнийж буй энэ өдрүүдэд хамгийн жаргалтай аавуудаар Дархан аварга Г.Өсөхбаяр, Гавьяат тамирчин Ц.Шаравжамц нарыг нэрлэж болохоор байна. Учир нь Монголын шигшээ багт Ц.Шаравжамц гавьяатын хүү Ш.Энхийн-Од, Г.Өсөхбаяр аваргын хүү Ө.Пэрэнлэйжамц нар багтаж байгаа нь ховор тохиол юм. 

Хөвгүүдийнхээ дэлхийн аваргын дэвжээнд үзүүлж буй уран тоглолтыг харахаар ирсэн жаргалтай аавууд сүүлийн хэд өдөр Сүхбаатарын талбайд өнжлөө.  Монголын спортын түүхэнд тодоос тод мөр үлдээсэн тэдний хөвгүүд ч мөн монголчуудын цөсийг хөөргөж, Монголд багийн спортын хөгжил ирсний тод жишээ болж байна. Тэгэхээр тэднийг "Жаргалтай аавууд"-аар тодруулахаас яах билээ. 

Монголын төдийгүй дэлхийн сагсан бөмбөг сонирхогчдын анхаарлыг татах болсон хөвгүүдийн тоглолтыг Г.Өсөхбаяр аваргын аав Ж.Гэлэгжамц, гэргий Б.Нарантуяа, Ц.Шаравжамц гавьяатын том хүү Ш.Мөнхийн-Од нар ч мөн өдөр бүр үзэж сонирхож байлаа. 

Гавьяат тамирчин Ц.Шаравжамц, аварга Г.Өсөхбаяр гэргий Б.Нарантуяагийн хамт

Г.Өсөхбаяр аваргын аав Ж.Гэлэгжамц, Ц.Шаравжамцын хүү Ш.Мөнхийн-Од нар

Гавьяат тамирчин Ц.Шаравжамц, аварга Г.Өсөхбаяр, загвар өмсөгч Э.Одонтунгалаг

Аварга Г.Өсөхбаяр, дуучин Г.Ганхүү 

Монголын шигшээ багийн тамирчид дасгалжуулагчийн хамтаар

 

 

 

 

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
(66.181.161.110) 2019 оны 06 сарын 11

Үнэхээр мундаг сэтгэл хөөргөж чадсан. Маш том баяр хүргэе.

0  |  0
(66.181.161.110) 2019 оны 06 сарын 11

Үнэхээр мундаг сэтгэл хөөргөж чадсан. Маш том баяр хүргэе.

0  |  0
(202.126.88.227) 2019 оны 06 сарын 09

Маш сайн өрсөлдөгч нь байж чадсан монголчууд

0  |  0
Top