Холливудын алдарт жүжигчин Линдси Лохан удаан хугацаанд архи, мансууруулах бодисны хэрэглээнд гүн орсон байсан билээ. Тэгвэл 32 настай залуу жүжигчин бүсгүй шоу бизнесийн ертөнцөд эргэн ирэлт хийж байгаагаа мэдэгдлээ. Тэрбээр урт шаргал үстэй, бүрэн нүцгэн зураг авалтад оролцжээ. Түүний өмссөн хувцас нь ердөө өндөр өсгийт байв. Цээж хэсгээ хоёр гараараа хаасан маягтай энэ байрлал нь секс билэг тэмдэг Мэрилин Монротой тун төстэй харагджээ.
Линдси Лохан удаан хугацааны турш архидалтаас болж зовж шаналсан. Гэсэн ч жилийн өмнө жүжигчин шинэ амьдралаа эхлүүлэхээр шийдэж, архинаас татгалзсан юм. Тэрбээр мөн зочид буудал, наран шарлагын газрын бизнес эрхэлдэг болжээ.
Сэтгэгдэл ( 0 )