Жолоочийн амь насны үнэлгээг өсгөх талаар ярилцжээ

Э.Мөнхжин | Zindaa.mn
2019 оны 06 сарын 08

Жолоочийн даатгалын тухай хуулийг хэрэгжүүлэхэд гарч буй хүндрэл, тулгамдсан асуудлыг мэргэжилтнүүд ярилцсан байна.

Уулзалтын үеэр даатгалын салбарын эрх зүйн зохицуулалтын шинэчлэл, өөрчлөлтийн талаар Санхүүгийн зохицуулах хорооны даатгалын газрын дарга М.Өлзийбат, Сангийн яамны мэргэжилтэн н.Дэлгэрбат, хууль, тогтоомжийг хэрэгжүүлэхэд гарч буй хүндрэлийн тухай Албан журмын даатгагчдын холбооны гүйцэтгэх захирал Д.Цэвээнжав нар мэдээлэл хийжээ.

Жолоочийн даатгалын тухай хуульд өөрчлөлт оруулах, амь насны үнэлгээг өсгөх, итгэлцүүрийн тооцоололд анхаарах, албан журмын даатгалын нөөц санг зохицуулалттай болгох, даатгалын нэр, томьёоллын талаар нэгдсэн ойлголттой болох, албан журмын даатгагчдын холбооны удирдах зөвлөлд мэргэжлийн оролцогчдын төлөөллийг оролцуулах, сургалт сурталчилгаа хийх, жолоочийн даатгалын мэдээллийн сангийн програмын үйл ажиллагааг сайжруулах зэрэг асуудлыг оролцогчид  тавьж, харилцан ярилцжээ. Санхүүгийн зохицуулах хорооноос цаашид даатгалын хууль, тогтоомжийн хэрэгжүүлэхтэй холбоотой уулзалт, хэлэлцүүлгийг үргэжлүүлэн явуулах аж.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top