Дэлхийн зах зээл дээрх нэг унц алтны үнэ өнөөдрийн байдлаар 1340 ам.доллар байна. Өнгөрсөн дөрөвдүгээр сард 1286 ам.долларт хүрч өмнөх оны мөн үеэс 3.7 хувийн өсөлтийг үзүүлж байсан. Тэгвэл энэ сар гарсаар алтны ханш өсөлтийг үзүүлсээр байна.
Харин зэсийн ханшийн тухайд уналттай байна. Лондонгийн металлын бирж дээр тонн зэсийн ханш 5804 ам.доллар байгаа юм. Дөрөвдүгээр сард “А” зэрэглэлийн цэвэршүүлсэн зэсийн ханш 6438 ам.доллар хүрээд байсан юм. Энэ нь гуравдугаар сарынхаас бага зэрэг буурсан үзүүлэлт байсан. Тэгвэл зургадугаар сар гарсаар улаан металлын хувьд уруудсан ханштай байна.
Сэтгэгдэл ( 1 )
Ирээдүйд бид ус биш алт зэс ууна.