Т.Оюун-Эрдэнэ "Азийн стар модель" шагнал хүртлээ

Автор | Zindaa.mn
2019 оны 06 сарын 10

БНСУ-д жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Asia model awards” тэмцээнд өчигдөр /2019.06.09/ улсаа төлөөлөн загвар өмсөгч Т.Оюун-Эрдэнэ оролцжээ. Тэрбээр Сөүл хотноо 13 дахь жилдээ зохион байгуулагдаж байгаа тус тэмцээний хамгийн нэр хүндтэй шагнал буюу “Азийн стар модель”-оор шалгарсан байна. 

Томоохон компаниудын нүүр царайгаар тодорч, чамлахааргүй ирээдүйтэй модель хэмээн загварынхан  дундаа өндөр үнэлэгддэг Т.Оюун-Эрдэнэ ийн өөрийгөө шилдэг гэдгийг баталсаар байгаагийн тод жишээ биз ээ. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top