-ЭНЭ БҮХЭН МӨНГӨ УГААХ АРГА УУ, ЭСВЭЛ МӨНГӨ ҮРЭХ АРГА УУ?-
Улаанбаатар хотын захирагчийн албанаас нийслэлийн хөрсний бохирдол, тоосжилтыг бууруулах зорилготой хэмээж, хотын хэд хэдэн газарт “Усан хөшиг” татсан нь ердөө дөрвөн жилийн өмнө. 2015 оны долдугаар сард тууз хайчлах шахам тун дуулиантай нээсэн “Усан хөшиг” аль эсвэл жирийн иргэдэд харагддаггүй, жинхэнэ албатуудад үзэгддэг ид шидтэй зүйл байв уу. Арслантай гүүрийг түшиглэсэн энэ байгууламжийг 70 сая төгрөгөөр барьсан.
(2015.07.23. "Усан хөшиг"-ний нээлт болов)
Энэ бага мөнгө биш. Үрэх л гэж, идэх л гэж хийсэн “ажил” гэдэг нь анхнаасаа иргэдийг бухимдуулж байв. Харамсалтай нь, сүрхий хэл ам болж нээсэн энэ “бүтээн байгуулалт” тухайн үедээ хоёр ч хонолгүй хорвоогоос сарниж байсан. Тэгвэл өнгөрөгч баасан гаригт /2019.06.07/ Арслантай гүүрнээс мөнөөх төмөр хоолойн гагнаас сэлтийг салгаж, хот тохижилтынхон бололтой хүмүүс ачиж байхтаай таарч, магадгүй, засч янзлах гэсэн байсан юм болов уу асуутал "мэдэхгүй" гэдэг хариулт сонсов.
(2019.06.07. Төмөр хоолойн гагнаасыг салгаж буулгав)
“Усан хөшиг” гэх гоё ганган үгээр чимэглэж орхисон хэдэн төмөр угаасаа хэнд ч хэрэггүй зүйл байсныг хүн бүр л хэлдэг. Энийг бүтээсэн тэр мөнгөөр хотод хэрэгтэй, иргэдэд ашигтай ямар нэгэн эвтэйхэн төсөл, тохижилтыг уг нь боломжийн хэмжээнд хийчихэж болохоор. Аюултай Улаанбаатарт өнөөдөр хэдэн зуун хүүхэд явган хүний замгүйгээс болоод машины осолд өртөж байна. Адаглаад нэг, хоёр сургуулийн орчимд явган хүний зам тавьчихсан бол хүүхдүүдэд хэрэгтэй юм даа. Мэргэжлийн хүмүүс ийм хэмжээний “Усан хөшиг” татуулахад хамгийн ихдээ 27 сая төгрөгийн төсөв зардал гарна гэдгийг тэнэг хүн ч ойлгогдохоор хүснэгтлээд гаргасан байдаг. Х
(2015 он. "Усан хөшиг"-ийг ажиллуулж эхэлсний дараах үе)
Арслантай гүүрний “Усан хөшиг” төслийг “Хан урсгал” гэх нэртэй компани анх батлуулахдаа Сэлбэ голоос шугам татаж, сэрүү татсан сайхан оргилуур хийнэ гэж ярьж байжээ. Нүглийн нүдийг гурилаар хуурсан энэ мэт хот тохижилтын олон ажил дараа нь буух эзэнгүй, буцах хаяггүй болдгийг яг энэ тохиолдлоос харж болохоор байна. Нийтийн үйлчилгээний “Улаанбаатар нэгтгэл” арчилж тордохоор ард нь үлдсэн боловч өнөөдөр ямар нэгэн тайлбар, хариуцлагагүй л үлдэж байна. Тэдэнд үнэхээр гагнаас нь салсан төмөр хоолойг гамнаж сэлбэх сэтгэл дутав уу? Хэргээ бүтээгээд хэнэг ч үгүй одсон “Хан урсгал” компанийн хариуцлага дутав уу?
Гэтэл усан хөшиг дахин ашиглалтанд орлоо гэх мэдээлэл тарж, мөнөөх хэл ам дагуулсан 70 саяын үнэтэй усан хөшигний суурийг ашиглаж, төмөр хоолой бүхий цорго гагнажээ. Цоргын өнгийг гэрэлтүүлгийн өнгөтэй адилхан шийдэж, цагийн тохиргоо бүхий носас, автомат тохируулга хийсэн байна. "Хот тохижилтын засвар үйлчилгээний шуурхай багийн 30 гаруй ажилчид долоо хоногийн дотор хийж байгаа бөгөөд 40 орчим сая төгрөгийн төсөв зарцуулсан. Энэ мөнгөнд голын хогийг цэвэрлэж ачуулахаас авахуулаад нэг ширхэг төмөр, гагнуурын элэктрод, будаг шунх, хоол хүнс гээд бүх зардал орсон. Сэтгэл гаргаж хийж байгаа учраас урт настай байна гэдэгт итгэж байна" гэж Хот тохижилтын газрын дарга, НИТХ-ын төлөөлөгч Бямбадорж хэлжээ.
/2019.06.10 "Усан хөшиг"-ийн шинэ дүр төрх/
Жил бүр явган хүний зам, замын хайс, хашлага гэхчлэн тохижилт хийж байгаа нэрээр чанаргүй бүтээн байгуулалт хийж байгаа нь нийслээлчүүдэд энэ мөнгө угаах арга уу, мөнгө үрэх арга уу гэсэн дургүйцлийг төрүүлдэг нь нууц биш. Хот маань цэвэр, тохилог, өнгө үзэмжтэй сайхан л болж байвал хүн бүхэн баяртай байна.
Сэтгэгдэл ( 19 )
ХАРИУЦЛАГА ТООЦОХ ХЭРЭГТЭЙ
өнгөрсөн юмтайгаа зууралдахаа болимоор юмаа
Батүүлээс тэр 70 саяыг ард түмэн нэхэмжлэх эрхтэй. Ард түмнийг төлөөлж Ерөнхий прокурор Жаргалсайхан ард түмний тэр хөрөнгийн нэхэмжлэлийг шүүхэд гаргаж барагдуулахыг хүсье. Үндсэн хуулиар прокурор олгосон нэг эрх нь шүүхэд төрийг төлөөлөх биз дээ. Тэр төр нь АРД ТҮМЭН бөлгөө.
Насаараа л хэдэн засварчидтай сантeхникийн элдэв ажил хийлээ. Энэ хэдэн труба цорго нь алтаар хийгдсэн л биш юм бол яаж үнэлээд 70 сая болоод байгааг ойлглхгүй юм . Усны насос ажлын хөлс нь нийлээд дээд тал нь 10 сая болно биз....
Одоо очоод хараарай хэн нь бүтээж хэн нь худлаа судалгаагүй юм бичсэнийг
Усан цамц ашиглалтанд ороод 4 жил болжээ. Тендрийн хуулиар 3 жилийн дотор гомдол гараагүй бол гүйцэтгэсэн компани ямар нэгэн хариуцлага хүлээхгүй бх даа.
Салга цагаан толгойт Э.БАТ-YYЛ гэж ЭЛБЭГДОРЖИЙН ереесен ДУГУЙ, хумуусийн тархи угасания 40 мянгатын хулгайчаар 70 саяыг нь телуулж,Гэр хороололын хохирогчдын хохирлыг(БАТИ-YYЛИЙН ЧУЛУУДАЙ)-Гавр телуулж энцэг хуу хоер луйварчинг байх естой газарт нь оруулах хэрэгтэй!
Салга цагаан толгойт Э.БАТ-YYЛ гэж ЭЛБЭГДОРЖИЙН ереесен ДУГУЙ, хумуусийн тархи угасания 40 мянгатын хулгайчаар 70 саяыг нь телуулж,Гэр хороололын хохирогчдын хохирлыг(БАТИ-YYЛИЙН ЧУЛУУДАЙ)-Гавр телуулж энцэг хуу хоер луйварчинг байх естой газарт нь оруулах хэрэгтэй!
Салга цагаан толгойт Э.БАТ-YYЛ гэж ЭЛБЭГДОРЖИЙН ереесен ДУГУЙ, хумуусийн тархи угасания 40 мянгатын хулгайчаар 70 саяыг нь телуулж,Гэр хороололын хохирогчдын хохирлыг(БАТИ-YYЛИЙН ЧУЛУУДАЙ)-Гавр телуулж энцэг хуу хоер луйварчинг байх естой газарт нь оруулах хэрэгтэй!
Юун олон юм бичдгийн бичих бас хийх юмаа олж ядсан юмнууд. Хулгайч луйварчдын хулгайн хэрэг. Хэн болгонд тодорхой хэрэг. Тэр баатараас нь асуусан бол сонирхолтой байх байлаа.
Бат-үүл хулгайч, луйварчнаар төлүүлээчээ.
Mongolchuudin ganch chaddag zuil shuudee, xogiin ulsuud MUnguu ideex neg arga
Hiisen humuuseer ni tuluulrh heregtei. chadahgui bol Bat-uul gej ats uheegui biz dee. Tuugeer tuluul. Arai heterne.
ҮҮлэн баатрын усан хөшиг бас л
Худлаа шаагаад бай л да. Юу ч мэдэхгүй байж тасдаж байгаа хэсгийх нь зургийг тавиад худлаа зүй бичээд байх юм. Харин засаж сэлбээд, ажиллуулах гээд юм хийж харагдана лэ. Ингэж дандаа юмыг харлуулж худлаа шаацгаахаа больцгооё л до.
yu ch helehev chaavaas, zugeer truba tsoolood us saviruulchaad teriigee tuuz haichilj neene ain, uruvdultei
yu ch helehev chaavaas, zugeer truba tsoolood us saviruulchaad teriigee tuuz haichilj neene ain, uruvdultei
төрийн сангаар ямарваа гүйлгээ хийхэд маш их шалгаж зарим гүйлгээг хийдэггүй ш дээ. НЗДТГ-ын Санхүү төрийн сангийн хэлтэс, УБ хотын ЗАА, Нийслэлийн Засаг дарга гээд өмнө нь басйан одоо байгаа хүмүүсээс тодруулга авах нь зүйтэй. дээрх ажилтнууд мэдэхгүй байгаа бол дарга нарын түвшинд л асуудал яригдаж шийдэгдсэн байна.
Хулгайч нараар төлүүлээч ээ!!!! Новш гэж