Төгрөгийн ханш зургаан жилийн дотор хоёр дахин суларчээ

2019 оны 06 сарын 10

Сүүлийн жилүүдэд  манай улсын гадаад секторт нэлээд өөрчлөлт гарсныг судалгаанаас харж болно.  Тухайлбал,  төгрөгийн ханшийн огцом сулрал юм. 2009 оны эдийн засгийн уналтын үед төгрөгийн ханш долларын эсрэг 36.6 хувиар суларсан байдаг бол 2011 оны дөрөвдүгээр сараас хойш 2017 оны  нэгдүгээр сар хүртэл төгрөгийн ханш хоёр дахин суларчээ.

Ам.доллар болон еврогийн ханш 

Тэгвэл энэ оны хоёрдугаар  сарын байдлаар ам.долларын ханш 2632.51 төгрөгтэй тэнцэж байв.2018 онд гадаад худалдааны нийт эргэлт 12886 сая ам.доллар буюу өмнөх оны мөн үеэс 22.3 хувиар  өссөн бол  энэ оны гуравдугаар  сарын байдлаар 3057.4 сая ам.доллар буюу жилийн өмнөхөөс 17  хувийн өсөлттэй байна. Импортын 13.7, экспортын 19.5 хувийн өсөлт үүнд нөлөөлжээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top