-Тус үйлдвэрт 9.6 сая ам.долларын хөрөнгө оруулалт хийсэн байна-
Монголын барилгын салбар тэр дундаа хаалга, цонхны үйлдвэрлэлд МАК компани чанар, стандартын хувьсгал хийж байгаагаа дуулгалаа. Өнгөрөгч баасан гарагт Монголын алт буюу МАК компани хаалга, цонхны евро стандартын дэвшилтэт техногийг нэвтрүүлэн “Euro windoor” үйлдвэрээ Төв аймгийн Сэргэлэн суманд нээсэн юм. МАК-ийн зүгээс 9.6 сая ам.долларын хөрөнгө оруулалтаар боссон тус үйлдвэрт 100 гаруй ажлын байр шинээр бий болж байна. Санхүүжилтээ таван жилийн дотор нөхөн тооцоотой байгаа гэдгийг компанийн удирдлагууд хэлж байлаа. “Euro windoor” үйлдвэр нь жилдээ 30 мянган м2 хөнгөн цагаан, шил, модоор хаалга, цонх, фасад үйлдвэрлэх хүчин чадал бүхий Герман, Австрийн технологийн нэвтрүүлсэн ажээ. 2020 оноос үйлдвэрлэлийн хүчин чадлаа нэмэгдүүлж хаалга, цонх, фасаднаас гадна паркетан шал, агааржуулалтын хоолой, тавилга үйлдвэрлэж эхлэх юм байна. Евро стандартын хаалга, цонхыг дотооддоо үйлдвэрлэж эхэлснээр хаалга, цонхны импорт буурч гадаад валютын урсгалыг татах боломжтой гэж үзэж байгаа аж.
“Euro windoor” үйлдвэр нь гурван цехээс бүрдэнэ. Нэгдүгээрт, хөнгөн цагаан цонхны хүрээ, фасад үйлдвэрлэх “Шуко” брэндийн хэсэг байх юм. Хоёрдугаарт, Австрийн “Лайск” компанийн шил боловсруулах хэсэг, гуравдугаарт, Германы тоног төхөөрөмжөөр бүрэн хангагдсан мод боловсруулсан хэсгээс бүрдэнэ. Мод боловсруулах хэсэг нь жилдээ 6000 м2 хүчин чадалтай гэдгийг хэлж байсан.
1993 оноос хойш үйл ажиллагаагаа явуулж буй МАК ХХК барилгын салбарт ХБНГУ-ын “топверк” группын “Хесс ААС Системс”-ийн технологиор хийт бетоны үйлдвэрийг ашиглалтад оруулж евро стандартын шаардлагыг хангасан “Евроблок”-ийг зах зээлд нийлүүлсэн. Түүнчлэн чанар стандартын шаардлагаар дэлхийд тэргүүлэгч FLCmidth компанийн дэвшилтэд техник, технологи, тоног төхөөрөмжийг нэвтрүүлсэн өндөр автоматжуулалт бүхий “Евро цемент”-ийн үйлдвэрийг ашиглалтад оруулснаар нэг тонн нь 240 мянган төгрөгөөр зарагдаж буй цементийн үнийг 150 мянган төгрөг болгон бууруулах боломжийг нээж өгсөн билээ. МАК ингэснээр барилгын салбарт томоохон хоёр хөрөнгө оруулалт хийсэн нь амжилттай явж байгаа юм. “Euro windoor” хаалга, цонхны үйлдвэр ч гэсэн барилгын салбарт өөрийн орон зайг бий болгоно гэдгийг нээлтэд оролцогчид хэлж байлаа.
Үйлдвэрийн нээлтэд МАК-ийн Бодлогын зөвлөлийн дарга Б.Нямтайшир, МАК-ийн ерөнхийлөгч Н.Цэлмүүн, Тэргүүн дэд ерөнхийлөгч Г.Цогт, Б.Энхмандах тэргүүтэй компанийн удирдлагууд ирсэн юм. Түүнчлэн Монгол Улсын Ерөнхийлөгч асан Н.Багабанди, Ерөнхий сайд асан Д.Содном, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга асан П.Цагаан, УИХ-ын гишүүн асан Ц.Баярсайхан, Д.Зоригт, Барилга, хот байгуулалтын дэд сайд Б.Мөнхбаатар тэргүүтэй улс төр, бизнесийн салбарынхан уригдан ирэв. Тус үйлдвэр нь хаалга, цонхны модоо АИ стандартын шаардлага хангасан буюу ОХУ-ын Сибирээс оруулж ирж байгаа бол шилээ ОХУ-аас экспортлож байгаа гэдгийг хэлж байсан. Ирэх жил үйлдвэрээ өргөтгөн шил ганжуулах зуухыг нэмж суурилуулахаар болжээ. Цонхыг янз бүрийн хэлбэр загвартайгаар үйлдвэрлэж барилгын салбарт нийлүүлэх юм байна. Тус үйлдвэрийн давуу тал нь хүний оролцоо бага бөгөөд бүрэн автоматжсан гэдгийг удирдлагуудын зүгээс онцоллоо. Гадны ямар нэгэн хүчин зүйл, хүний үйл ажиллагаанаас болж үйлдвэрлэлд алдаа гарахгүй юм байна. Цаг агаарын эрс тэс уур амьсгалтай, барилгын улирал богинотой манай орны хувьд цаг хугацаа, хүний хөдөлмөрийг хөнгөвчлөх, эдийн засагт хэмнэлттэй, эрүүл ахуйн шаардлагад бүрэн нийцсэн гээд бүтээгдэхүүний давуу тал маш олон аж.
МАК-ийн Бодлогын зөвлөлийн дарга Б.Нямтайшир “МАК-ийн бүтээн байгуулалтын нэгэн шинэ түүхийн хуудсаа бид эхлүүлж байна. Монгол Улс барилгын материалынхаа 50 орчим хувийг өмнөд хөршөөс худалдан авч байна. Тиймээс цаашид барилгын салбарын гадаад валютын урсгалыг багасгах, өндөр чанартай бүтээгдэхүүнийг эх орондоо үйлдвэрлэх бодлого, зорилтыг МАК тусган ажиллаж байгаа юм. Нээлтээ хийж буй үйлдвэрээс гарсан бүтээгдэхүүн нь манай орны эрс тэс уур амьсгалд нийцсэн, угсралт, суурилуулалт нь евро стандартын шаардлага хангасан, хийц загварын олон сонголттой. Цаашид барилгын гоёлын хавтан, бетон эдлэлийн 2-3 үйлдвэрийн төслийг хэрэгжүүлэхээр дараагийн зорилтоо тодорхойлоод байна” гэдгийг нээлтийн арга хэмжээний үеэр тодотгосон юм.
МАК ХХК-ийн Төслийн удирдлагын газрын захирал П.Тэмүүлэнгийн хэлснээр Германы “Вайнинг” технологийг үйлдвэртээ нэвтрүүлсэн нь стандартын алдагдалтай байхгүй гэж байлаа. Модон цонх нэг, хоёр жилийн дараа гажиж, онгойхоо больдог бол еврод стандарт нийцүүлсэн тус компанийн модон цонхонд ямар нэгэн гажих эрсдэл байхгүй гэдгийг нотлов. “Euro windoor” үйлдвэрийн цонхондоо аргон хий бүхий 2-3 давхар шилэн суулгацтай цонх, хаалга, фасад нь тул дулаан алдалт огт байхгүй гэнэ. Үйлдвэрийн зүгээс түүхий эдийг нэн тэргүүнд чухалчилан авч үздэг. Модон хаалганы зөвхөн цавууг нь Германаас евро стандартад нийцүүлэн оруулж ирж байх жишээтэй.
Барилга, хот байгуулалтын дэд сайд Б.Мөнхбаатар “Барилгын материалын өнөөгийн хөгжилд МАК евро стандарт, чанарыг нэвтрүүлсэн үйлдвэр ашиглалтад оруулж байгаад баяртай байна. МАК-ийн хаалга, цонхны үйлдвэр ашиглалтад орсноор шууд болон шууд бусаар барилгын салбар, хот төлөвлөлтөд томоохон нөлөөтэй. Улаанбаатар хотын дагуул хотуудад аж үйлдвэрийн бүсийг бий болгох нь ажлын байрыг бий болголоо. Өнөөдөр тулгамдсан агаарын бохирдлын хүрээнд дулаан алдагдал, эрчим хүчний өндөр хэрэглээ, хүлэмжийн хийг багасгах барилгын материал үйлдвэрлэх нь бидний амьдралын чанарт эергээр нөлөөлнө” гэдгийг онцлов.
Харин Монгол Улсын Ерөнхийлөгч асан Н.Багабанди “1950-иад онд манайхан эсгий үүдтэй байсан. Тэр үед ганц нэг модон хаалга нэвтэрч, модон хаалгатай айл чинээлэг, орчин үеийн айлын тоонд ордог байв. Эсгий үүднээс модон хаалга руу тэр дундаа европын стандартыг эх орондоо нэвтрүүлж буй баярт үйл явдалд оролцож, улс орныхоо хөгжлийн нэгээхэн хэсгийг тольдон харж байгаад баяртай байна. Өөдлөх айл үүднээсээ гэдэг. Европ стандартыг Монголд нутагшуулах технологийг дамжуулж байгаа МАК-ийн хамт олонд халуун баяр хүргэе. Энэ технологийг нэрвүүлснээр дулааны алдагдлыг багасгаж, соёлын төвшин нэмэгдэж, хүний ахуйн соёл, амьдрах орчин, сэтгэл санааны таашаал бүгд дагалдах болно. Энэ сайхан үйлийг хийж байгаа хөдөлмөрч, бүтээлч хамт олны ажил үйлс нь улам өөдрөг байх болтугай. Шинэ шинэ зүйлийг Монголдоо нэвтрүүлээрэй, шинэ шинэ технологийг гаднаас авчраарай, олон олон хүнийг ажилтай, орлоготой, баяр хөөртэй байлгахад нь тус дэм болоорой” гэлээ.
Цонх, хаалганууд зах зээлд нийлүүлэгдэж буй бүтээгдэхүүнтэй үнийн хувьд өрсөлдөхүйц хэмжээнд байхаар тооцож байгаа гэнэ. “Euro windoor” үйлдвэр өнгөрөгч баасан гарагт нээлтээ хийсэн ч хэд хэдэн томоохон төслийн захиалга орж
Сэтгэгдэл ( 0 )