Танилц: Монгол Кардашианы гэр бүлийн ШИНЭ ХҮРГЭН

Автор | Zindaa.mn
2019 оны 06 сарын 10

Дуучин Ч.Уранхолбоо буюу Анугийн хуулбар мэт андуурмаар адилхан харагддаг дүү Ч.Номинхолбоог нь эгчийнхээ ачаар төвөггүй "од" болсон нэгэн. Тэдний эгч болох Ч.Уянхолбоо хэдийнэ айл гэрийн эзэгтэй, хөөрхөн хүүхдийн ээж болсон учраас ч тэр үү. Олонд танигдсан дүү нарынхаа адил элдэв янзын сенсааци үүсгэж, хачирхалтай зургуудаараа бусдыг гайхуулах дургүй.Тэгвэл дуучин эгчтэйгээ тунчиг адилхан тэрбээр загварын ертөнцөд амжилт гаргах гээд бүтэлгүйтсэн түүхтэй. Учир нь, хэтэрхий намхан нуруутай гэгддэг царайлаг бүсгүйн хувьд фото моделиор ажиллахаас өөр сонголт үлдээгүй юм байх.

Хувцасны бизнес эрхлэн, хэрэндээ л өөрийн биеэр сурталчилж яваа Ч.Номинхолбоог илбэчин залуу С.Билэгттэй хайр сэтгэлийн холбоотой гэх мэдээлэл тархсаар зургаан сарын нүүрийг үзэж буй. Энэ тал дээр хос хоёр аль нь хариу хэлээгүй бөгөөд Номинхолбоогийн хувьд олноо хайртыгаа нуухаа залхасан бололтой инстаграмм хуудаснаа хамтдаа авахуулсан зургаа үе үе дэлгэх болжээ. 

С.Билэгтийн хувьд урлаг, спорт, улс төр гээд бүхий л салбарынхныг гайхшируулсан илбийн үзүүлбэрүүдээ олон нийтэд танигдсан. Тэрбээр 26 настай бөгөөд одоогоос найман жилийн өмнө илбэ үзүүлэх болжээ.  Түүний мөрөөдөл нь дэлхийн тавцанд Монголын илбийг алдаршуулах гэнэ лээ. Залуу хосуудад аз жаргалын дээдийг хүсье ээ.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
(77.191.28.128) 2019 оны 06 сарын 17

Yu ve unen yumuu ene anu avgaigiin duu chin 30 garsan huuhen sh dee zaass zail zail hend hamaatain

0  |  0
Top