"Яг түүн шиг" шоуны зургаа дахь дугаарын ялагчаар С.Сарнай тодорлоо

Автор | Zindaa.mn
2019 оны 06 сарын 10

“Яг түүн шиг” шоуны шилдгийн шилдэг оролцогчдын "халуухан" үзүүлбэрүүд "Боловсрол суваг” телевизээр ням гараг бүр үзэгчдийг шуугиулж байгаа билээ. Тэгвэл өчигдөр  /2019.06.09/  шоуны зургаа дахь дугаар цацагдаж, ялагчаар загвар өмсөгч  С.Сарнай тодорсноор, дөрвөн сая төгрөгийн эзэн болсон юм. Тэрбээр алдарт реппер Snoop Dogg-ын  дүрд хувирч түүний "The Next Episode & Drop It Like It’s Hot" дууг яг түүн шиг дуулж, шүүгчид болон оролцогчдын өгсөн нийлбэр дүнгээр хамгийн өндөр саналыг авч ялагч болсон юм.

Загвар өмсөгч С.Сарнайгийн хувьд “Яг түүн шиг” шоуг өөрийн урласан “Monroze” брэндийн хувцсаараа гоёж байгаа юм. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top